Шүүхээс Б.Бат-Оршихын "Улсын харцага" цолыг сэргээх шийдвэр гарсан ч одоог хүртэл хэрэгжээгүй байна

Шүүхээс Б.Бат-Оршихын "Улсын харцага"  цолыг сэргээх шийдвэр гарсан ч одоог  хүртэл хэрэгжээгүй байна

Үндэсний бөхчүүдийн дунд гарсан маргаан, тэр дундаа шинжилгээний сорьцтой холбоотой дуулиан шуугиан олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Тухайлбал, аймгийн арслан Б.Бат-Оршиход холбогдох шинжилгээний А сорьцыг танилцуулалгүйгээр Б сорьцыг устгасан зөрчил тогтоогдож, шүүхээс түүний "Харцага" цолыг сэргээх шийдвэр гаргасан хэдий ч өнөөг хүртэл уг шийдвэр бодит амьдрал дээр хэрэгжихгүй хэвээр байгаа аж. 

Тодруулбал, 2020 оны Улсын баяр наадмаар Баянхонгор аймгийн Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Орших зургаа даван, Улсын харцага цолын болзол хангаж байсан билээ. Гэтэл түүнийг допинг хэрэглэсэн хэмээн үзэж барилдах эрхийг нь 11 сараар хасаж, харцага цолыг нь хураасан байдаг. Харин 2026 онд тэрээр гомдол гаргаж “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх”, болон “ Спортын Арбитрын шүүх” хандсан байдаг бөгөөд шүүхээс “Процедурын ноцтой ноцтой алдаа гаргасан” хэмээн эцэслэн шийдвэрлэж цолыг нь сэргээхээр болсон ч Б.Бат-Орших одоог хүртэл аймгийн арслан цолтойгоо хэвээр байгаа юм.

Үндэсний бөхийн спортод шударга ёс, дүрэм журмын хэрэгжилт ямар түвшинд байгааг уг асуудал тод харуулж байна. Сорьцыг хууль бусаар устгасан болох нь шүүхээр тогтоогдчиход байхад цолыг нь хугацаа алдалгүй сэргээж өгөхгүй байгаа нь шүүмжлэл дагуулж буй.

Цаашид уг асуудлаар холбогдох албаны хүмүүс болон үндэсний бөхийн холбоо ямар байр суурь баримталж, шийдвэр гаргах нь анхаарлын төвд байна.

 Б.Бат-Оршихын хувьд шударга ёс тогтож, хууль ёсны "Харцага" цолоо эргүүлэн авна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсээр байгаа бөгөөд олон нийт ч мөн шүүхийн шийдвэрийг яаралтай хэрэгжүүлэхийг шаардаж байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.