Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сургалт эхэллээ

Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сургалт эхэллээ

Монголбанк Зүүн Өмнөд Азийн Төв Банкнуудын Холбоо (SEACEN)-той хамтран “Төв банкны мэргэжилтнүүдэд зориулсан өгөгдлийн аналитик, шинжилгээ” сэдэвт Олон улсын сургалтыг 2026 оны аравдугаар сарын 5-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Төв банкны бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд өгөгдөлд суурилсан шинжилгээ, орчин үеийн дэвшилтэт технологийг үр дүнтэй ашиглах мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд сургалтын зорилго чиглэж байна. Сургалтыг SEACEN-ийн мэргэжилтнүүд, академийн төлөөлөл болон Олон улсын Төв банкны зөвлөхүүд хамтран удирдан явуулж байна.

 T5A6224

 T5A6245

Сургалтад Зүүн Өмнөд Азийн 12 улсын Төв банкны 41 мэргэжилтэн оролцож, өгөгдлийн аналитикийн орчин үеийн аргачлал, Төв банкнуудад нэвтрүүлж буй сайн туршлага, бодит хэрэглээний жишээнүүдийн талаар мэдлэг, туршлагаа солилцож байна. Түүнчлэн оролцогч Төв банкнуудын мэргэжлийн хамтын ажиллагаа, туршлага солилцоог цаашид өргөжүүлэх ач холбогдолтой юм.

 T5A6258

 T5A6250

Сургалтын хүрээнд өгөгдлийг ойлгомжтой, үр дүнтэй дүрслэн танилцуулах, шинэ болон уламжлалт бус өгөгдлийн эх үүсвэрийг ашиглах, уламжлалт эконометрикийн арга болон машин сургалтын (ML) аргачлалын ялгаа, хэрэглээг судална. Мөн текстэн өгөгдлийн шинжилгээ, байгалийн хэл боловсруулалт (NLP), машин сургалт, хиймэл оюун ухаан (AI)-ыг Төв банкны шинжилгээ, судалгаанд ашиглах боломжийг онол, практик хосолсон хэлбэрээр судлах юм.

 T5A6259

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.