Ч.Номингийн "Фулхем" багтай байгуулсан гэрээний улмаас үүссэн 6 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг Монгол Улс төлөхөөр болжээ

Ч.Номингийн "Фулхем" багтай байгуулсан гэрээний улмаас үүссэн 6 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг Монгол Улс төлөхөөр болжээ

Одоогийн ЦХИХХ-ны сайд Ч.Номин Соёлын сайдаар ажиллаж байхдаа хөлбөмбөгийн "Фулхем" багтай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Гэвч тухайн гэрээний хүрээнд "Фулхем" баг Монгол Улсаас 6 тэрбум төгрөг нэхэмжилж, улмаар Арбитрийн шүүхэд хандаад буй. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр тайлбар мэдээлэл өгчээ.

Тэрбээр "Ч.Номингийн "Фулхем" багтай байгуулсан гэрээний улмаас үүссэн 6 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг Монгол Улс төлөхөөр болсон. Шүүхээр явбал Монгол Улс ялах магадлал бараг байхгүй.

Бид "Төлөхгүй" гэж шүүхээр яваад ялагдчихвал бүр их зардал татвар төлөгчдийн мөнгөнөөс гарна" гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.