Урсула фон дер Ляйен: Европын тал E5 + ЕХ форматын хүрээнд энэ үйл явцад идэвхтэй оролцоно

Урсула фон дер Ляйен: Европын тал E5 + ЕХ форматын хүрээнд энэ үйл явцад идэвхтэй оролцоно

Европын тал Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлаарх хэлэлцээнд E5 + Европын Холбоо (ЕХ) форматаар оролцохоор төлөвлөж байна гэж Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен мэдэгджээ.

Тэрбээр “Александр Стубб бид хоёр Украин, Оросын энхийн хэлэлцээний талаар ярилцлаа. Европын тал E5 + ЕХ форматын хүрээнд энэ үйл явцад идэвхтэй оролцоно” гэж  нийгмийн X сүлжээнд бичсэн байна.

Европын Комиссын дарга мөн тус холбоог өргөжүүлэх асуудлаарх даваа гарагт болох чуулга уулзалтын өмнө Европын Холбоонд шинэ гишүүн орнууд элсүүлэх асуудлыг хэлэлцсэн гэдгийг нэмж дурдсан байна.

ЕХ-ны байгууллагууд болон E5 бүлгийн орнууд тус холбоог хэлэлцээнд төлөөлнө гэж Европын Зөвлөлийн дарга Антониу Кошта баасан гарагт мэдэгджээ.

Үүнээс нэг өдрийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нарыг Кремльд хүлээн авч уулзсан юм. Уулзалтын дараа АНУ-ын төлөөлөгчид Дублин хотыг зорьж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсанаас гадна, Украин, Герман, Итали, Европын Холбоо, Франц, Ирланд, Польшийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдтэй зөвлөлдөх уулзалт хийжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдэхдээ, Европын орнууд Украины асуудлаарх хэлэлцээнд нэгдэхийг оролдож байгаа ч тэд юу хүсэж байгаагаа, дайн уу эсвэл энх тайван уу гэдгээ эхлээд тодорхойлох шаардлагатай гэсэн байна. Европын орнуудын өнөөг хүртэл хийж ирсэн үйлдлүүд нь мөргөлдөөнийг үргэлжлүүлэхийг эрмэлзэж байгааг харуулж байна гэж тэрбээр онцлон дурджээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.