Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа.
Тодруулбал, прокуророос Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн. Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн аравдугаар сарын 27-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдсон ч шүүх хурал өмгөөлөгчийн хүсэлтээр тодорхойгүй хугацаагаар хойшилж байсан юм.
Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.