Цахилгааны тарифын хөнгөлөлтөд 289 мянга гаруй өрх хамрагдана
Эрчим хүчний зохицуулах хорооны мэдээлснээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл тарифын хөнгөлөлтөд хамрагдах гэр хорооллын 289,563 өрх байна.
Хөнгөлөлтийг 21:00-09:00 цагийн хооронд эдлүүлэх бөгөөд нийт хамрагдах өрхийн 271,510 нь 220 вольтын хүчдэлтэй, 18,053 нь 380 вольтын хүчдэлтэй өрх аж.
Нэг өрхөд үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээгээр, сарын 1500 кВт.ц хэрэглээнд 300 мянган төгрөг буюу таван сарын хугацаанд нийт 1.5 сая төгрөгийн, 3000 кВт.ц хэрэглээнд 600 мянган төгрөг буюу таван сарын хугацаанд нийт 3 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.