Илон Маск тэргүүтэй 165 мянган хүн Женсен Хуангийг албан тушаалд нь буцаан томилохыг шаарджээ

Илон Маск тэргүүтэй 165 мянган хүн Женсен Хуангийг албан тушаалд нь буцаан томилохыг шаарджээ
 

Tesla компанийн тэргүүн Илон Маск болон технологийн салбарын нэр нөлөө бүхий олон эрхэм Nvidia компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Женсен Хуангийг албан тушаалд нь буцаан томилохыг шаардсан нээлттэй захидалд гарын үсэг зуржээ.

33 жилийн турш Nvidia компанийг удирдсан Хуанг өнгөрсөн долоо хоногт огцорсон. Түүнийг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн, тэдгээрийн нэг нь Хятадын тагнуул байж болзошгүй эмэгтэйтэй холбогдсон гэх мэдээлэл олон нийтэд ил болж улмаар албан тушаалаасаа буусан.

Харин түүнийг дэмжигчид бодит нөхцөл байдлыг бие даасан мөрдөн шалгалтаар тогтоох хүртэл Nvidia-ийн ТУЗ-ийг Хуангийг буцаан ажиллуулахыг шаардаж байна.

Одоогоор уг шаардлагад 165 мянга гаруй хүн нэгдсэн ба 7500 орчим нь Nvidia компанийн ажилтан байгаа аж.

Хуанг компанид эргэн ирэх боломжийн талаар ойрын хүрээний хүмүүстэйгээ ярилцаж байгаа бөгөөд түүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Цахиурын хөндийн нөлөө бүхий удирдлагуудын баг хүртэл бүрджээ.

Гэсэн ч Вашингтонд эсрэг байр суурь давамгайлж байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Nvidia шинэ удирдлагыг компанийн дотроос бус гаднаас хайх ёстой гэж үзэж байгаа бөгөөд компанид "уг компанид томоохон өөрчлөлт хэрэгтэй" гэв.

Мөн АНУ-ын хууль тогтоогчид Хуанг болон Nvidia-ийн удирдлагуудаас үндэсний аюулгүй байдал эрсдэлд орсон эсэх, түүнчлэн хамгийн дэвшилтэт AI чипүүд Хятад руу хууль бусаар нийлүүлэгдсэн эсэх талаар тайлбар шаардаж байна.

Технологийн салбарт "хиймэл оюуны загалмайлсан эцэг" гэж нэрлэгддэг Хуангийн хувийн амьдрал Nvidia-ийн ирээдүй төдийгүй АНУ, Хятадын технологийн өрсөлдөөнтэй холбоотой томоохон асуудлын нэг хэвээр байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.