Айлын өвөлжөө рүү орсон баавгайг агнаж, биеэр нь чихмэл хийхээр болжээ
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт буюу 2026 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Өвөржанчивлан гэх газарт айлын өвөлжөөнөөс 200 метр зайд орж ирсэн баавгайг устгаж аюулгүй болгожээ. Тэгвэл тус баавгайг аюулгүй болгосны дараа Төв аймгийн Байгаль орчны газраас чихмэл болгох шийдвэр гаргасан бөгөөд чихмэл хийх стандартын дагуу арьс, толгой, сарвуу зэргийг бэлдээд байгаа аж.
Энэ жил баавгай их байсан ч ихэвчлэн ой модтой газраар үзэгдэж байсан. Харин Төв аймгийн Сэргэлэн сумын хувьд ямар нэгэн мод, ой гэх зүйл байхгүй. Уг агнасан баавгайг Хэнтийн нуруунаас хээрийн бүс рүү бууж, зүгээ олохгүй төөрсөн болов уу хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж. Иргэд баавгай иччихсэн, манайх ойгоос хол хэмээн тайвшрахад эрт байна.
Сэргэлэн сумаас агнасан баавгайн хойд хөлийн сарвуу ойролцоогоор 22 см орчим, хумсны урт нь 3-4 см байсан бол ил соёо нь гэхэд 4 см байв. Баавгайг мал шиг шүд, эвэр зэргээр нь насыг тооцоолох боломжгүй байдаг бөгөөд мэргэжилтнүүдийн урьдчилсан таамгаар нас бие баавгай гэж үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.