Гол, мөрний мөс бүрэн бэхжээгүй байгааг анхаарууллаа

Гол, мөрний мөс бүрэн бэхжээгүй байгааг анхаарууллаа

Цаг уур, орчны шинжилгээний газраас гол, мөрөн, нуурын мөсний нөхцөл байдлын талаар мэдээлэл гаргажээ.

Тус мэдээлэлд дурдсанаар, 11 дүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны жижиг болон дунд зэргийн голуудад мөсөн бүрхүүл тогтсон байна.

Харин томоохон голуудад мөсөн зах үүсэх, зэргийн зайр гүйх, зайрын хахаа үүсэх зэрэг мөсний үзэгдэл ажиглагдаж байгаа аж.

Цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэх төлөвтэй байгаа ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй байна.

Тиймээс мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл зорчих хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах, автомашинтай зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.