Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Өнгөрсөн парламентын хамгийн өндөр боловсролтой, хамгийн чинээлэг, хамгийн дуулиан шуугиантай эмэгтэй гишүүнээр Ч.Ундрамыг нэрлэж болно. Харин энэ парламентын хамгийн туршлагатай /хоёр дахиа УИХ-ын гишүүн болсон, тойргоос сонгогдсон хоёр эмэгтэй гишүүний нэг/, хамгийн хөөрхөн, хамгийн брэндлэг гишүүнээр тодруулъя. Түүний энэхүү зурган дээр өмссөн саарал хослол Dior-ынх бөгөөд АНУ-ын 45 дахь тэргүүн хатагтай Мелания Трамп хэдхэн өдрийн өмнө болсон эр нөхрийнхөө ялалтын үдэшлэг дээр энэхүү саарал хослолоор гоёж, fashion шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан.

Өдгөө 54 настай, загвар өмсөгч мэргэжилтэй, гоо үзэсгэлэн, гоё сайхнаараа Америкийн үе үеийн тэргүүн хатагтай нарын дунд толгой цохидог Меланияд яг таг тохирсон, төвийг сахисан, хэт ганган биш гэхдээ үнэ цэнтэй, загварлаг гоёл гэсэн үнэлгээг аваад буй.
Энэхүү хослолоор Ч.Ундрам гишүүн гоёсон нь тэрээр чамгүй загварын мэдрэмжтэй, эмэгтэй хүний тухайд өөрийгөө үнэлж чаддаг нэгэн болохыг батлах мэт.


Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
