Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Хүрвэл хиртчихмээр ийм нэг үзэсгэлэн гоо бүсгүй монголын кино урлагт цахиур хагалж буй. Түүнийг Б.Мөнхнаран гэнэ. Багаасаа балетын урлагт дурласан тэрээр ОХУ-д балетын жүжигчин мэргэжлээр 8 жил суралцан, 2018 онд эх орондоо иржээ. Ирсэн даруйдаа УДБЭТ-д ажиллаж, “Хунт нуур”, “Цөмөөхөй“, “Дэггүй лиз”, “Жизель”, “Уран хас” зэрэг балетад гол болон туслах дүрд тоглосон байна.
Царай зүс, бие хаа, дуу хоолой, авьяас гээд бүх зүйл нь өв тэгш тэрээр өдгөө “Боловсрол” телевизээр гарч буй “Амьдрах сайхан” кинонд гол дүрийн хэрсүү охины дүр бүтээжээ. Үүнээс өмнө “Цаггүй амьдрал” УСК, “Suits” ОАК, “Тойрог” УСК зэрэг дэлгэцийн уран бүтээлд тоглон, шаггүй чадварлаг гэдгээ харуулаад амжсан. Балетын жүжигчин, багш, бүжиг дэглээч, найруулагч, жүжигчин гээд есөн шид нь бүрдсэн Б.Мөнхнаран ингэхэд огт уудаггүй, шоуддаггүй гэнэ билээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
