Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монголын толгой баячуудын нэг, үндэсний үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг “АПУ” гэх их айлын том ах Г.Батхүү агсан Б.Цэлмэг гэх үзэсгэлэнтэй, даруу, хэрсүү охинтой. Жинхэнэ хясаанд нуусан сувд гэгддэг байсан Б.Цэлмэг аавынхаа залгамжаар бие даан бизнес эрхэлж буй.

Тэрээр хүн бүрийг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч болох боломжтой краудфандинг гэх ойлголтыг Монголд анхлан нэвтрүүлж, “Фандиа” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Мөн МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Нийгмийн ардчилал залуучуудын сангийн гүйцэтгэх захирлын алба хашиж буй. Уг сангаараа дамжуулан боловсрол, эрүүл мэндийн салбарт шаардлагатай төслүүдийг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн нь амжилттай болж, үр дүнгээ харуулсан байдаг.

Бизнес ухаантай аав болон авга нарынх нөлөө байгааг ч хэлэх үү Б.Цэлмэг бусад эрх гүнжүүдийг бодвол гангалж, гоодохоос илүүтэй боловсрол, бизнесийн салбартаа соёл түгээж, хэдийнэ лидер захирлуудын нэг болоод амжжээ. Сонирхуулахад Англид боловсрол эзэмшсэн өв залгамжлагч бүсгүй маань саяхныг хүртэл single байсан бол найз залуутай болж, тэд хамтдаа өнгөрсөн наадмаар олны өмнө ил гарсан байдаг.




Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
