“БОЛЬШОЙ ТЕАТР”-ЫН ГОЦЛООЧИДТОЙ ХАМТАРСАН “ЖИЗЕЛЬ” БАЛЕТ МОНГОЛЫН ТАЙЗНАА АМИЛНА

“БОЛЬШОЙ ТЕАТР”-ЫН ГОЦЛООЧИДТОЙ ХАМТАРСАН “ЖИЗЕЛЬ” БАЛЕТ МОНГОЛЫН ТАЙЗНАА АМИЛНА


Хайр сэтгэлээсээ болоод амиа өгсөн ч эс амирлан хайртай залуугаа хамгаалсаар л байгаа тэр л турьхан бүсгүйн сүнс эргэлдэн бүжих нь юутай гайхалтай бас харуусалтай. Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы сонгодог бүтээл “Жизель” бүжгэн жүжиг нь өдгөө 184 дэх жилдээ дэлхийн сая сая үзэгчдийн хүртээл болон сонгодог урлагт хайртай хэн бүхний хүсэн хүлээж үздэг хайр дурлалыг чин үнэнээр мэдрүүлсэн гуниг харууслын боловч аз жаргалт түүх билээ.


1841 онд анх тоглогдсон “Жизель” балет Монголын ДБЭТ-ын тайзнаа дэлхийн сонгодог урлагийн сор болсон “Большой театр”-ын балетын тэргүүн гоцлооч Клим Ефимов, Анастасия Сташкевич болон Монголын балетын бүжигчид, уран бүтээлчдийн хамт ирэх тавдугаар сарын 10,11-ны өдрүүдэд 17 цагаас үзэгчдийн хүртээл болох юм.

“Большой театр”-ын гоцлоочдыг уран энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг эх орныхоо тайзнаа амилуулахаар ажиллаж байгаа “G-River Ballet Studio” сургуулийн үүсгэн байгуулагч С.Ганбаттай ярилцлаа.

Монголд уригдан ирж байгаа хоёр гоцлоочийн талаар яриагаа эхэлье. Яагаад энэ хоёр гоцлоочийг онцлон урих болов. Магадгүй үүнд тухайн бүжигчдийн чадвар, чансаа нөлөөлсөн болов уу?

Монголын сонгодог урлагийн бүжигчид болон сонгодог урлаг сонирхогчдод зориулсан үйл ажиллагааг жил бүр тогтмол хийдэг. Энэ жил бид ОХУ-ын алдарт “Большой театр”-ын хоёр тэргүүн гоцлоочийг урьж авчирч байна. Яагаад заавал “Большой театр”-аас гоцлоочдыг урих болсон шалтгаан гэвэл “Жизель” бүжгэн жүжгийг хамгийн гоё, уран яруугаар тайзнаа амилуулдаг театруудын нэг. Тиймээс дэлхийд төлөөлөл болсон том театрын гоцлол бүжигчдийг Монголдоо үзэх тэрхүү ховор сайхан боломжийг бүрдүүлэхээр тэдгээр уран бүтээлчдийг эх орондоо урин авчирч буй.

Бүжигчдийг эх орондоо урьж авчрах нь хэр урт хугацааны ажил болсон бэ. Чансаа өндөртэй бүжигчдийн тоглолтын хуваарь бүтэн жилийн өмнө гарчихсан байдаг гэж сонссон?

Бидний энэхүү тоглолтыг зохион байгуулах гол санааг МУГЖ Х.Гэрэлчимэг багш маань гаргаж хамтарч ажилласан. Багшийн минь хүчин зүтгэл маш их орсон. Өмнө нь дэлхийн алдартай гоцлол бүжигчдийг эх орондоо урьж авчрахдаа концерт толилуулдаг байсан бол энэ удаад бүтэн бүжгэн жүжгийг яагаад тоглож болохгүй гэж гэдэг санаагаар бид ажилласан. Учир нь өмнө нь бүжгэн жүжиг толилуулж байсан тохиолдол ховор. Бид алдартай, үнэ цэнтэй гоцлол бүжигчдийг авчирч Монголд сонгодог урлагаар хичээллэж буй хүүхэд, багачууд, залуус, үзэгчдэд эх орондоо үзэх тэр л боломжийг бүрдүүлж өгье гэдэг үүднээс энэ бүхнийг зохион байгуулж байна. Ямарваа нэгэн ажил амаргүй даваа ихтэй. Бид амаргүй гээд шантраад байвал бүх л зүйл боломжгүй. Гэхдээ бид зорьсон том ажлынхаа ард гарах гээд хамт олноороо зүтгээд явж байна.

“Жизель” бол хүмүүсийн хайртай, дурлаж үздэг бүжгэн жүжгүүдийн нэг. Энэ удаагийн бүжгэн жүжигт “Большой театр”-ын хоёр гоцлоочтой ДБЭТ-ын бүжигчид, уран бүтээлчид хамтран ажиллана. Манай бүжигчид болон хоёр гоцлоочийн бэлтгэлийг хэр хангаж байгаа вэ. Энэ хосолсон тоглолтын онцлог нь юу байх бол?

“Жизель” бол дэлхийн сонгодог бүжгийн жүжигчдийн ур чадварыг маш их шаардсан бүжгэн жүжиг юм. Яагаад Монголын балетын бүжигчидтэй хамтарсан бүжгэн жүжгийг толилуулахаар зорьсон шалтгаан нь сүүлийн үеийн Монголын балетын залуу бүжигчдийн ур чадвар маш сайжирсан. Дэлхийн аль ч улсад манай балетын бүжигчдийн чанар чансаа гологдохгүй түвшинд байдаг. Тиймээс тэдгээр залуусын чанар чансааг дэлхийн сонгодгуудтай хоршуулан үзэгчдэд хүргэх. Мөн нөгөө талаар дэлхийн сонгодог урлагийн сор болсон гоцлоочдыг эх орныхоо тайзан дээр бүжиглүүлэн үзэгчдийн хүртэл нүд нээгдэн тэднийг харьцуулж харах боломжийг бас олгоно гэж бодож байна. Нэг авууштай зүйл нь уригдан ирж байгаа хоёр гоцлооч маань “Большой театр”-т “Жизель” бүжгэн жүжигт бүжиглэдэг уран бүтээлчид. Монголд ирэхийн өмнө эх орондоо “Жизель” бүжгэн жүжигт тоглож байгаа болохоор бэлтгэлтэй ирнэ. Бид Монголд бүжигчдийнхээ бэлтгэлд хэдийнээ орчихсон хоёр талаасаа бэлтгэлдээ маш их анхаарч ажиллаж байгаа. Энэхүү бүжгэн жүжгийг эх орныхоо тайзнаа амилуулахад хамтран ажиллаж байгаа Дуурь, бүжгийн эрдмийн театрын удирдлага, хамт олонд талархлаа илэрхийлье.

“Большой театр” сонгодог урлагийг дэлхийн тавцанд төлөөлдөг. Сонгодог урлагийг  “Большой театр”-ын хөгжилгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэнд тоглолт үзнэ гэдэг бол тийм ч амар зүйл биш. Тоглолтын тасалбар тэр бүр олдохгүй, өндөр үнэтэй байдаг шүү дээ. Тэр ч утгаараа “Большой театр”-ын өндөр үнэтэй бүжгэн жүжгийг эх орондоо үзэхэд сонгодог урлагт дуртай, хайртай хэн бүхэнд ямар боломжийг олгож байгаа вэ?

Дэлхийн алдартай театруудын тоглолтыг аялж очин үзэхэд хүртэл амар байдаггүй. Чанар чансаатай тоглолтуудын тасалбар нь бүтэн жилийн өмнөөс өндөр үнээр борлуулагдаад дуусдаг гэх мэт. Энэ бүжгэн жүжгийг эх орондоо толилуулахдаа бид үүнээс ашиг харах гэхээсээ илүүтэй үзэгчдэдээ гоё сайхан зүйлийг үзүүлэхийг зорьсон. Бид ашиг олохоосоо илүүтэй сонгодог урлагт хайртай хэн бүхэнд ховор сайхан боломжийг олгож байгаадаа сэтгэл өндөр ажиллаж байна. Аливаа нэг ажлыг хийхэд хэцүүгүй зүйлгүй, санхүүгийн асуудал хэд дахин том боловч бид сонгодог урлагийн чансаатай гоцлоочидтой олон улсын гэрээ байгуулан эх орондоо урин авчирч буйдаа сэтгэл өөдрөг байна.

Хэдийгээр дэлхийн сонгодог урлагийн сор болсон уран бүтээлчдийн тоглолтын тасалбар маш үнэтэй байдаг ч бид эх орондоо энэхүү бүжгэн жүжгийг тольдох тэр л боломжуудыг хангаж өгч байгаадаа маш их баяртай байна.

Ярилцсан: М.Энхсайхан

 

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

11 цаг 53 мин

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

13 цаг 1 мин

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

13 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

Өчигдөр 15 цаг 38 мин

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

Өчигдөр 15 цаг 23 мин

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

Өчигдөр 13 цаг 33 мин

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

Өчигдөр 10 цаг 47 мин

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

Өчигдөр 10 цаг 41 мин

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

Өчигдөр 10 цаг 33 мин

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

Уржигдар 13 цаг 35 мин

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

"ХӨӨРХӨН ЗҮРХ" ТББ үйл ажиллагаагаа зогсооно

2026-05-08

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

Ж.Энхбаяр: Энд онд үнийн өсөлт, инфляцын дарамттай нүүр тулна. Үүнийг даван туулахын тулд төсөв, мөнгөний бодлогыг ухаалаг зохицуулах хэрэгтэй

2026-05-08

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

2026-05-07

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

2026-05-07

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

2026-05-07

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2026-05-07

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

2026-05-07

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2026-05-07

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

13 цаг 1 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

2026-05-06

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2026-05-07

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

2026-05-07

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

2026-05-06

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

2026-05-07

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

2026-05-06

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

2026-05-07

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

Өчигдөр 13 цаг 33 мин

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

2026-05-07

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

2026-05-07

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

2026-05-07

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

11 цаг 53 мин

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

Уржигдар 13 цаг 35 мин

"ХӨӨРХӨН ЗҮРХ" ТББ үйл ажиллагаагаа зогсооно

2026-05-08

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

Өчигдөр 10 цаг 47 мин

Сурталчилгаа