АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Улс төрийн намуудад фракц, бүлэглэл ноёрхож тэр соёлоороо төрийн эрх барьж эхэлбэл төрийн хямрал нүүрлэнэ гэх үг оргүй биш ортой. Үүний тод жишээ бол ах намын /МАН/ 10 сар үргэлжилсэн хагаралдаан өнөөг хүртэл улс орноо талцуулж, туйлдуулсаар байна. Нэг цул гэдгээрээ гайхуулдаг байсан МАН олон жил төрийн эрх барьсных уу фракц бүү хэл бүлэглэлд хуваагдаж, хоёр талцан үзэлцэж буй нь улс төрийн хямралаас гадна засаглалын, эдийн засгийн хямралд улс орныг туйлдуулж байна. Энэ бол улс төрийн нам олон фракц бүлэглэлд хагарч хуваагдахын сүүдэртэй тал юм.

Тэгвэл өнөөдөр ҮБХ-ны ээлжит хурлаа хийж буй АН угшил, үүслээсээ фракцийн соёлтой нам. Одоогоос арван жилийн өмнө Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав Ардчилсан намыг фракцийг бус бодлогыг дэмждэг нам болгохын тулд намын үндсэн дүрэмд болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргаж байсан удаатай. Гэвч 10 жилийн дараах Ардчилсан нам фракцын соёл, бодлоготой нам хэвээр байгаа төдийгүй хуучны фракциудаас зарим нь арчигдаж шинэ тутам фракциуд үүсэн гарсаар байгаа нь АН хэзээ ч нэгдэж, нягтрахгүйн дохио юм.

Түүх сөхвөл 1990 оны ардчилсан хувьсгалын дараа байгуулагдсан Монголын Ардчилсан Нам бол өнөөгийн АН-ын суурь юм. Улмаар 2000 онд 5 нам нэгдэж Ардчилсан нам албан ёсоор байгуулагдсан. Үүнд:  

• Монголын Үндэсний Ардчилсан Нам (МҮАН),

• Монголын Социал-Демократ Нам (МСДН),

• Монголын Шашинтны Ардчилсан Нам,

• Ардчилсан Сэргэн Мандлын Нам,

• Монголын Ардчилсан Нам (МоАН).  

АН-ын дотоодод нөлөө бүхий фракциуд үе үе өөрчлөгдөж байсан ч дараах үндсэн бүлэглэлүүд тогтмол нөлөөтэй байсан гэж болно. Үүнд:  

1. Алтангадас. МСДН-ын суурин дээр үүссэн, тэргүүлэгч нь Н.Алтанхуяг. Намын дотоод эв нэгдэл, прагматик улс төрийг чухалчилдаг. Нэг хэсэг АН-ын хамгийн хүчирхэг фракц байсан. 

 2. МоАХ буюу Монголын Ардчилсан Холбоо фракц. 1990 оны ардчилсан хөдөлгөөний анхдагчид үүсгэн байгуулсан, толгойлогч нь Х.Баттулга. Үндэсэрхэг, популист хандлагатай. Намын анхдагч үнэт зүйлсийг хадгалахыг зорьдог.

3. Шонхор фракц. АН-ын дотоод шинэчлэлийг шаардагчид нэгдэж байгуулсан фракц гэгддэг. Тэргүүлэгч нь З.Энхболд. Хатуу чанга сахилга бат, барууны консерватив үзэл баримтлалтай.

4. МҮДН буюу Монголын Үндэсний Ардчилсан нам. Хуучин МҮАН-ын гишүүдээс анх бүрдэж байсан. С.Баярцогт, Ч.Сайханбилэг 2 тэргүүлсээр ирсэн. Либерал эдийн засаг, чөлөөт зах зээлийг дэмжигчид тус фракцийг голлон бүрдүүлдэг. Сэхээтнүүд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл ихтэй.

5. Нэг ардчилал. Намын залуу үеийнхэн, шинэчлэгчид үүсгэн байгуулсан. Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр толгойлдог. Намын дотоод ардчилал, ил тод байдлыг шаарддаг залуу улс төрчдийн нэгдэл гэж болно.

Эдгээр фракциуд 2000-аад оноос хойш АН-ын дотоод эрх мэдлийн хуваарилалт, сонгуулийн нэр дэвшилт, Засгийн газар байгуулах зэрэгт гол үүрэг гүйцэтгэж ирсэн.

 Шинэ үеийн фракциуд  

Сүүлийн  жилүүдэд, ялангуяа 2024 оны УИХ-ын сонгуулийн дараагаас АН-ын дотоод бүтцэд өөрчлөлт орж, уламжлалт зарим фракциудын нөлөө суларч зарим нь ахин нэгдэж нийлэн шинэ фракциуд хүчээ авч эхэлсэн. Үүнд:  

1. Нэг монгол фракц. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан нарын тэргүүлдэг тус фракц сүүлийн үед АН дотор нэлээд хүч авч буй. Ялангуяа намын дарга О.Цогтгэрэл болсноор нөлөө нь ихэссэн. Тэд намын шинэчлэл, эв нэгдлийг уриалж байгаа бөгөөд 2026 оны хаврын намын дотоод сонгуульд гол тоглогчдын нэг болж байна.

2. Од фракц. 1970-аад оны залуу улс төрчдөөс бүрдсэн гэгддэг "Од" фракц нь УИХ-ын гишүүнЖ.Баярмаагаар ахлуулж байна. Энэхүү фракц нь намын үнэт зүйл, суурь зарчмыг тээгч гэж өөрсдийгөө тодорхойлдог бөгөөд намын дотоод шийдвэр гаргах түвшинд нөлөөгөө тэлэхийг зорьж байна.

3. Морьтон фракц. УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, БНСУ-ын Пусан хотод консулаар сууж буй Ц.Жадамба тэргүүтэй 1980-аад оны залуучуудын төлөөлөл нэгдэж "Морьтон" фракцийг байгуулсан.  АН-ын шинэ үеийн дуу хоолой гэгдэж буй тэд намын удирдлагад залуу үеийн төлөөллийг оруулах, орчин үеийн улс төрийн арга барилыг нэвтрүүлэхийг зорьдог.

4. МоАХ-ын шинэчлэгдсэн нөлөө. Хэдийгээр уламжлалт фракц боловч Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ нь өнөөг хүртэл АН доторх хамгийн хүчирхэг, зохион байгуулалттай хүчнүүдийн нэг хэвээр байна. Тэд намын анхан шатны байгууллагуудад хүчтэй нөлөөтэй бөгөөд намын Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг гол албан тушаалуудад өөрсдийн хүмүүсийг зүтгүүлж буй. Гэвч энэ хаврын АН-ын дотоод улс төр буюу ҮБХ-ны сонгуулиар ердөө 30 гаруй төлөөлөлтэй болсноор түүхэндээ анх удаа нөлөө нь суларч эхэлж буй.                                           

 5. Гранд Монгол фракц. Хамгийн сүүлд буюу 2024.04.19-нд албан байгуулагдсан ч өдгөө хамгийн хүчтэй, нөлөө бүхий байгаа фракц. Сангийн сайд асан С.Баярцогт 2024 оны сонгуулийн өмнөхөн АН-ын доторх жижиг фракцууд болон Ардчилсан хүчний холбоо, Либериал клуб зэрэг бүлэглэлүүдийг нэгтгэж уг фракцийг бүрдүүлсэн. АН-ыг бодлогын нам болгох, 2024 оны сонгуульд нэгдмэл бодлогоор оролцох, үзэл баримтлалын хувьд нэгдэх зорилготойгоор байгуулсан. Зорилгоо ч биелүүлж өдгөө нөлөө бүхий байгаа “Нэг Монгол”-той ана мана үзэлцэж буй. Саяын ҮБХ-ны сонгуулиар 140 төлөөлөлтэй болсноор “Нэг Монгол”-ыг ардаа орхисон. Ерөөс АН-ын фракц хоорондын тулаан дээрх хоёр фракцийн дунд өрнөж байна.

Өнөөдрийн хуралдааны үр дүн “Гранд Монгол” буюу С.Баярцогт генсекээ авч, “Нэг Монгол” буюу Х.Тэмүүжин намын бүлгээ авах болов уу гэсэн прогноз яригдаж байгаа юм. Эцэст нь дурдахад хэт шунаснаасаа болж О.Цогтгэрэл буюу “Нэг Монгол”-ын нөлөө суларч, буланд шахагдаж эхэлсэн бөгөөд АН үндсэндээ “Нэг Монгол”+МоАХ ба бусад нь гэсэн 2 том бүлэглэлд хуваагдсан дүр зурагтай хаврын улс төр өрнөж байна. Ирэх өдрүүдэд О.Цогтгэрэл намын даргаа үргэлжлүүлэх эсэх, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлж, ямар тактиктай оролцох зэрэг том улс төр, өрсөлдөөн өрнөнө. Энэ тулаанд С.Баярцогтын мөнхийн өстөн “женко” Х.Баттулгын МоАХ фракцийг эс тооцвол хүчний тэнцвэр С.Баярцогтын талд давамгайлж байна.

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ

10 цаг 36 мин

Нөөцийн махыг өнөөдрөөс зургаан байршилд 13-15 мянган төгрөгөөр борлуулна

14 цаг 50 мин

Зохиолч Б.Шүүдэрцэцэг ирэх сонгуульд жагсаалтаар УИХ-д орно гэв үү?

15 цаг 9 мин

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

15 цаг 39 мин

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

17 цаг 6 мин

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш /2026.05.20/ болно

17 цаг 17 мин

"Үндэсний давхар даатгал" ХК гавьяаттай боллоо

Уржигдар 18 цаг 44 мин

Чингэлтэй дүүрэгт цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна

Уржигдар 16 цаг 32 мин

“GS25” 5 нас хүрлээ

Уржигдар 13 цаг 08 мин

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 12 цаг 55 мин

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

Уржигдар 10 цаг 22 мин

Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүлжээ

Уржигдар 09 цаг 46 мин

Ц.Идэрбат: Махны ченж тогтолцоог халах цаг нь болжээ

Уржигдар 09 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа өгнө

Уржигдар 09 цаг 19 мин

2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ

Уржигдар 09 цаг 17 мин

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

Ерөнхий сайд Н.Учрал “Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа

2026-05-15

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

2026-05-15

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

2026-05-15

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

2026-05-15

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

2026-05-15

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

Уржигдар 10 цаг 22 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

15 цаг 39 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

17 цаг 6 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

2026-05-15

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

2026-05-15

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

2026-05-15

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-14

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

2026-05-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-14

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 12 цаг 55 мин

Сурталчилгаа