Элчин сайд А.Төмөрийн гэргий гэр бүлийн завхайрлын улмаас амь насаа алдсан гэв

Элчин сайд А.Төмөрийн гэргий гэр бүлийн завхайрлын улмаас амь насаа алдсан гэв

Тайландын Бангкокт Элчин сайдаар ажиллаж байгаа А.Төмөрийн эхнэр Л.Орхон энэ сарын 9-нд /2025.05.09/ шилжих шөнө 17 давхар барилгаас унаж амь насаа алдсан хэрэг гарсан. Тэрээр 41 настай байсан бөгөөд энэ хэргийг осол уу, бусдын амь насанд санаатай халдсан хэрэг үү гэдгийг тогтоохоор Бангкок дахь цагдаагийн газар ажиллаж байгаа хэмээн мэдээлсэн.

Тайландын “Thai News Reports” цахим хуудас дээрх хэрэг явдлыг анх мэдээлсэн бол “Thai Examiner” цахим хуудас энэ талаар мэдээлэхдээ "цагдаагийн байгууллага уг хэргийг сэтгэл санааны хямралтай холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа" талаар дурдсан.

Тэгвэл талийгаачийн дүү Л.Онон өөрийн фэйсбүүктээ "Хайртай дүүгээ алдсан нь зүгээр нэг харамсал биш юм, энэ бол завхайрал, ёс зүйгүй харилцааны харанхуй сүүдэрт өртөн амьдралаа алдахад хүрсэн гашуун үнэн. Хүний нутагт, хэн нэгний зугаа цэнгэл, ёс суртахууны уналтаас болж гурван хүүхдийн ээж, амьдралын төлөө тэмцэж явсан сайхан дүү минь амь насаа алдсан нь үнэхээрийн эмгэнэлтэй. Бид үнэнг нэхэх, шударга ёсыг шаардах эрхтэй. Энэ зовлонг чимээгүй өнгөрөөж болохгүй" хэмээн бичсэнээс 3 хүүхдийн ээж, цэл залуухан бүсгүй гэр бүлийн араар тавилт, завхайрлын улмаас амь насаа алдсан гэж дүгнэж болохоор байгаа юм. Талийгаачийн ар гэрийнхний гомдлыг батлах гэсэн мэт өнөөдрөөс олон нийтийн сүлжээнд дипломатч А.Төмөрийг “Хувьсал” продакшны бүтээл "Ноён эмэгтэй" УСК-нд тоглосон жүжигчин Б.Сэтгэлтүвшинтэй урт удаан хугацаанд амрагийн харилцаатай байсан талаар зарим эх сурвалжууд мэдээлж эхлэв. Гэвч хэргийн үнэн мөнийг мөрдөн байцаалт эцэслэн тогтооно.

Дашрамд дурдахад Тайландын Бангкокт суух Элчин сайд А.Төмөр нь Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаагийн хүү, МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Л.Төр-Одын хадам дүү бол талийгаач гэргий нь “Жигүүр Гранд” группийн Ерөнхийлөгч П.Баттөрийн гэргий Л.Ононгийн төрсөн дүү хэмээн эх сурвалж мэдээллээ.

Ж.Амарсанаа нь Ардчилсан нам засаг тэргүүлж байх үед Хууль зүйн сайдаар ажиллаж байжээ.

А.Төмөр нь 2020 оны аравдугаар сарын 26-нд томилогдсон бөгөөд түүний Элчин сайдаар ажиллах хугацаа нь дууссан байжээ. Гэвч эргүүлэн татаагүй байсан нь Элчин сайдуудын томилгоонд Гадаад харилцааны яам хяналт, хариуцлага тавих ёстой үндсэн үүргээ биелүүлэхгүй байгаагийнх хэмээн олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.

 

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

12 цаг 28 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

13 цаг 22 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

14 цаг 29 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

16 цаг 35 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

16 цаг 40 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

16 цаг 44 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

19 цаг 26 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

19 цаг 57 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

20 цаг 13 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

21 цаг 13 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

Уржигдар 09 цаг 55 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс мөнгө татаж хонхны баяр тэмдэглэсэн сургуулиудад хариуцлага тооцно

2026-04-24

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Н.Учралын итгэлт баруун гар М.Говьсайхан Нийслэлийн МАН-ын хороог тэргүүлнэ

2026-04-24

“Барилга экспо” 39 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

2026-04-24

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

Улсын арслан Э.Батмагнай 8950 оноогоор бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

2026-04-24

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Санхүүгийн боловсролын “cургагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ

2026-04-24

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Хүүхдийн зуслангийн түүхэн дэх хөгжлийн шинэ хуудас нээгдлээ

2026-04-24

НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн хурлаар “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх талаар хэлэлцлээ

2026-04-24

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Сурталчилгаа