Хар дарсан зүүд шиг 20 хоног

Хар дарсан зүүд шиг 20 хоног

“Çatalca geri gönderme merkez” буюу минийхээр бол аймшигтай шоронд 14 хоног бүрэн саатуулагдлаа

Хууль дүрмийн дагуу худал хэлэлгүй хулгай хийлгүй хүний хэтэвч рүү өнгийлгүй 100% хөдөлмөр зүтгэлээрээ 4 жил гаран Турк улсад амьдрахдаа өөрийнхөө хэмжээнд чамгүй амжилттай ажилласаан гэж өөртөө урамшиж бусдын урмын үгээр бялуурч явсан минь нэг л өдөр бөөн бөөн харуусал харамсал бүүр анхнаасаа бүх зүйл буруу байсан ч юм шиг гаслах, гэмших, уцаарлах, уйлах, цөхрөх гээд бүхий л муухай мэдрэмжүүдээр солигдоод айдас түгшүүр хоёроос өөр юмгүй гэнэт л халаас хоосон болчихов

 

Энэ бүхнийг аль болох товчхон дурьдвал:  Дадаж зуршсан энгийн өдрүүд шигээ ажилуудаа амжуулаад жолоо бариад явж байтал замын цагдаа зогсоогоод бичиг баримтыг минь шалгаснаа таныг саатуулан шалгах мэдэгдэл байна машинаасаа бууна уу гээд л хормын төдийд хэв журмын цагдаа дуудаад машин журамлаад намайг хэлтэс рүү аваад явлаа

“Fatih” дүүргийн Хэлтэс дээр хуруу гарын хээ аваад хэдэн талаас зураг дараад 2 сар гаран харласан визний зөрчилтэй гэсэн үндэслэлээр гадаад иргэдийг эргэн буцаах хорих газар руу даруй албадан авч явав

Истанбул хотын захад байрлах энэ саатуулах байр бол миний мэдэх шоронгууд дотроос кинон дээр харсан шоронгуудаас ч аймшигтай газар байв ( оюутан байхдаа дадлагаар Монголын хэд хэдэн шоронгийн нөхцөл байдалтай танилцаж байсан болно)

Тус газар нь дотроо 4 хэсгээс бүрдэх бөгөөд би шинээр ирсэн хүмүүсийг онцгойлон байрлуулдаг гурав доошоо “D” подволд хоригдов

“D” хэсэгт орсон хүмүүс айсандаа, ичсэндээ, гэмшсэндээ, сэжиглэсэндээ ,ой гутсандаа ер нь л байж сууж тэвчилгүй хамгийн хурдан нутаг буцах гарын үсэг зурахаас аргаггүйд хүрдэг🫩

Учир нь нийт 65 хүн дундаа нэг нойл нэг усанд орох дүштэй 4*4 хэмжээтэй нэг өрөөнд 25 хүн байрлаж А4 -ын цаас шиг жижигхээн цонхоор жаахаан агаар амьсгалдаг

Ариун цэврийн байдлыг бол огт ярих юм биш

Хоол хүнс бол бүүр дурьдаад ч хэрэггүй

Харуулуудад нь хүний эрхийн мэдрэмж гэж түй ч байхгүй зандарч хашгирч адгуус малнаас дор бидэнтэй харьцаж байв

Хоригдох хугацаанд Истанбул дахь ерөнхий консул азаар бидэнтэй уулзсан хэдий ч Монгол улсын иргэн нь яг ямар байдалд байгааг мэдэхийг шалгахийг хяналт тавихийг сэтгэл цаг зав гаргаад авч хэлэлцэхийг огт хүсээгүй

Дээр хэлсэнчлэн энэ улсад хууль дүрмээ сахиж амьдарсан би яагаад ийм аймар нөхцөлд орох болсноо товч тайлбарлах хэрэгтэй байх

Одоогоос 3 сарын өмнө 5 дахь жилийнхээ визийг мэдүүлтэл надаас 2 нэмэлт матераил шаардсан нэг нь Монгол улсад гэмт хэргийн зөрчилгүй эсэх хоёр дахь нь заавал эмч нарын зөвлөгөөний хурлаар баталгаажуулсан эрүүл мэндийн хуудас

Турк улсад улсын эмнэлэгээс цаг авах тэгээд бүүр бүх эмч нарын хяналтаар орж гарын үсэг зуруулна гэдэг дор хаяж 45-60 хоногт бүрдүүлэх боломжтой матерал бөгөөд маш төвөгтэй ажил байдаг

Гэсэн ч надад олгосон 30 хоногтоо багтааж байдаг чадлаараа амжуулж 25 хоногт материалаа хүлээлгэж өгөхөөр очиход аль хэдийн визийг маань татгалзсан байв

Надад олгосон хугацаа эрхийг эдлээгүй тул тэр дор нь өмгөөлөгч аваад гомдол гаргав

Хамгийн уйлмаар нь өмгөөлөгч маань надаас төлбөр авахын тулд (2500$) шүүхийн шийдвэр гартал 461 хоног шаардана чамд ялах боломж байгаа Турк улсдаа байж шүүхийн шийдвэрийг хүлээх боломжтой гэсэн буруу дутуу ойлголт өгсөнөөр би 2сар гаран харласан хууль бус жуулчин болж хоригдсон юм

Аймшигтай газар хоригдох хийгээд тэсэх хичнээн хэцүү байсан ч би бууж өгөлгүй ахин өөр өмгөөлөгч аваад (1500$) түр суллах гомдол гаргасан боловч шүүхээс татгалзсан хариу авсан

Ингээд 116’000$ -ын байр 55’000$- ын машинаа хэдхээн удаа хаалттай шилний цаанаас уулзсан огт танихгүй өмгөөлөгч эмэгтэйд нотариатаар итгэмжлэл хийж өгөөд бүх эд хөрөнгөө үлдээхээс өөр аргагүйд хүрсэн

Горьдлого тээж хүлээсэн 14 хоног минь талаар болж албадан журамласан машины зогсоолын төлбөр болох 25’200 турк лира (654$) төлж өмгөөлөгчөөр машинаа гаргуулаад 980$ оор онгоцны билет аваад нутаг буцахаар болсон ч тодорхой шалтгаанаар нислэгээ алдаж онгоцны буудлын төмөр сандал дээр 2 хонов

Маш их даарсанаас өлссөнөөс стресстсэнээс болоод ханиад хүрч өндөр халуурсан өдрүүдийг өнгөрөөв

Тэгээд дахиад 1000$ оор билет авч давхар давхар хохиров

20 хоногт нийт 6634$ буюу төгрөгөөр 24 саяаар хохирлоо цөхөрлөө

Яг одоо үнэхээрийн гомдолтой харамсал гуниг нулимс дүүрэн нутаг буцаж явна

Алдсан мөнгөн дүн бол миний хувьд олддог чаддаг зүйл үүнд нээх харамсаад гаслаад байх юмгүйээ

Харин гол гуних уйлах шалтгаан нь:

- Ажил бизнесс маань амжилттай байсан тул жуулчны визээ ажиллах визээр солих хүсэлт гаргаж албан ёсоор компани байгуулж татвар төлж ажлын виз мэдүүлсэн боловч татгалзсан (сайн дураар татвар төлье гэж байхад хүртэл шүү)

~ Турк улсад үл хөдлөх авахад автоматаар 5 жилийн орших суух олгодог боловч үл хөдлөх зуужлагч (emlakçı) өөрийн ашиг сонирхлын үндсэн дээр гадаад иргэд оршин суух хориотой дүүрэгт надад орон сууц зарснаар энэ эрхээ эдэлж чадаагүй

- Турк улсад дөнгөж ирээд удаагүй байхдаа нэгэн гадаад танилдаа олон улсын дансаараа мөнгө гарган өгч тусалснаас болоод эрүүгийн гэмт хэрэг болох луйврын хэрэгт сэжигтэн болсон (одоо ч шүүхийн шатанд яваа)

- Сүүлийн 1 жил Турк найз залуутай болоод бүүр гэрлэх хүртэл шийдвэрт хүрээд баясаж явтал эцэг эх нь намайг Ази иргэн, адилхан шашингүй, хүүгээс нь 7 насаар эгч гэсэн шалтгаануудаар хүлээн зөвшөөрөөгүй тул хоёр тийшээ болсон

Амьдралдаа анх удаа итгэж болох хүнээ олоод гэрлэхэд бэлэн болсон мэдрэмжээ ийнхүү дэвслүүлэв

Ингээд эргэцүүлэн бодоход бүх зүйл анхнаасаа буруу байсан гэлтэй байж болох хамаг л азгүй явдал надад тохиож энэ улсад ирэх ёсгүй байсан ч юм шиг хичнээн зөв шудрага амьдрах гэж чармайсан ч удаа дараа бүтэлгүйтсэн байна

Намайг амжилттай яваа гэж атаархдаг надад хар буруу санаж явдаг бүх хүмүүс энэ их саад бэрхшээл уйтгар гунигаар минь сэтгэлээ тэнийтэл нэг сайн баярлаад аваарай

Учир нь та нарт дахин боломж олдохгүй шүү

Энэ уналт миний жинхэнэ сэргэлт, ухаарал, асар их туршлага, хамгийн гол нь хэнд ч итгэж болохгүй гэсэн дархлааг надад нэг мөсөн суулгасан тул одооноос эхлээд илүү хүчтэйгээр гайхалтайгаар гялалзанаа

Гэнэн итгэмтгий байдгаа бариад л гүйчихдэг хамаг сэтгэлээ тэр чигт нь дэвсчихдэг гэгээхэн цагаахан ЦагаанУул -ыг хүмүүс ахин олж харахгүй байхаа битгий гайхаарай

Унахад минь түшээд босгодог өвдөгийг минь гөвөөд шархыг минь үлээдэг жаахаан ч болов эрхлүүлдэг эмзэг туяхан эмэгтэй хүн гэдгийг минь хааяа ч болов сануулдаг хүн нэг ч байдаггүйд хэнд ч юм гомдоод зогсож чадахгүй уйлсаар 10669m өндөрт нисч явна

Яагаад энэ бүхнийг нэг бүрчлэн тоочсон бэ? гэвэл:

Надаас өөр хэнч эдгээр шалтгаануудаас болоод бүү хохироосой

Хянуур няхуур яваарай

Хүний нутагт ажиллаж амьдрах өөрийн нутагт амьдрахаас мянга илүү хэцүү болохоор гадаадад ажиллаж амьдардаг нэгнээ хайрлаж ойлгож байгаарай

Ямар хэцүү зүйлүүдийг туулж тэвчиж тэсч хичээж явдагийг Монголдоо байгаа та нар маань төсөөлөх ч үгүй ээ

Тиймээ бид сайн дураараа зовж яваа… Гэхдээ ар гэр аав ээж үр хүүхдийнхээ сайн сайхан тав тухын төлөө өөрийгөө золиосолж яваа…

Хамгийн том гавъяа нь Монгол улсынхаа вальютад хувь нэмэр оруулж яваа юм шүү

Эцэст нь хэлэхэд:

Мөнгөнөөс болж мөн чанараа хүн чанараа гээчихсэн сүнсээ ч зарахаас сийхгүй хүмүүсээс болж хохирсон Монгол улсынхаа иргэдийг сонсдог хамгаалдаг болдог бол батлан даагаад гаргачихдаг механизм арга барил хуулийн уян хатан заалт эрх үүрэгтэй болоосой манай

Истанбул Ерөнхий Консулын Газар

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

12 цаг 29 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

13 цаг 23 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

14 цаг 29 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

16 цаг 36 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

16 цаг 41 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

16 цаг 45 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

19 цаг 27 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

19 цаг 58 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

20 цаг 14 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

21 цаг 13 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

Уржигдар 09 цаг 55 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс мөнгө татаж хонхны баяр тэмдэглэсэн сургуулиудад хариуцлага тооцно

2026-04-24

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Н.Учралын итгэлт баруун гар М.Говьсайхан Нийслэлийн МАН-ын хороог тэргүүлнэ

2026-04-24

“Барилга экспо” 39 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

2026-04-24

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

Улсын арслан Э.Батмагнай 8950 оноогоор бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

2026-04-24

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Санхүүгийн боловсролын “cургагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ

2026-04-24

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Хүүхдийн зуслангийн түүхэн дэх хөгжлийн шинэ хуудас нээгдлээ

2026-04-24

НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн хурлаар “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх талаар хэлэлцлээ

2026-04-24

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Сурталчилгаа