Тахиа гурвантаа донгодов! Хэн урвахыг харах мөч ирлээ

Тахиа гурвантаа донгодов! Хэн урвахыг харах мөч ирлээ

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ямар сонголт хийх вэ-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдлийг хүлээж байна. Түүнд яг одоо ямар сонголт байна вэ? Эсвэл сонголтгүй юу?
МАН-ын Бага хурлаас түүнийг Ерөнхий сайдын албан тушаалаа өг, Намын даргын үүрэгт ажлаас огцор гээгүй. Хамтарсан Засгийн газраас Ардчилсан намаа гаргачихаад цаашаа яв гэсэн шаардлага л тавьсан. Намын бага хурлын энэ шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурав хоног бодлоо. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр өнгөрсөн баасан гаригт буюу Бага хурлын шийдвэрийг танилцуулсны маргааш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсан бололтой. Уулзалтад УИХ-ын хоёр дэд дарга Л.Мөнхбаатар, Х.Булгантуяа нар хамт байлцсан гэх мэдээлэл ч байна.
Үндэсний эв нэгдлийн билэг тэмдэг, Ерөнхийлөгч маань хамтарсан Засгийн газрыг хагалах зөвлөгөө өгөөгүй нь ойлгомжтой. Харин зөвлөлдөж, зөвшилцсөн асуудлыг нь Л.Оюун-Эрдэнэ зөвшөөрсөн эсэх нь нууц. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-ийн хоёр гишүүний яриаг энд дэлгэх эрх хуулиар хаалттай.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ гэдэг улстөрч гурав хоногийн турш, Ерөнхий сайдын хувиар, МАН-ын даргын хувиар, иргэн Л.Оюун-Эрдэнийн хувиар бодож үзээд ямар шийдвэр гаргаснаа маргааш задална. Өөрөөр хэлбэл тулгарсан нөхцөл байдалд, өгөгдсөн хувилбаруудаас сонголтоо хийнэ. Түүнд гурван сонголт байгаа юм. Эхний сонголт: Ардчилсан намыг “хаяж”, дангаараа МАН-ын Засгийн газрыг байгуулан, хэд хоног ч атугай Ерөнхий сайд хэвээрээ байх. Энэ сонголт ч гэх үү тулгалтыг Л.Оюун-Эрдэнэ хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой.

Учир нь тэр бол УИХ-ын 2024 оны сонгуульд жагсаалтаар бус нэр дэвшиж өрсөлдөөд, ялалт байгуулсан намын даргын хувиар нүүр бардам өөрийнхөө буюу Л.Оюун-Эрдэнийн гэх овогтой Засгийн газрыг байгуулсан. Дангаараа байгуулж улсдаа биш гэхэд нам дотроо хаан суух боломж байсаар байтал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлж, үүд хаалгаа нээж ажиллая, улс орны хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтдаа хэрэгжүүлье гэсэндээ бусад намд саналаа тавьж хамтарсан. Энэ бол реалити шоу биш. Хамтарсан Засгийн газрын гэрээний цаана улс орны хөгжлийн хөтөлбөр, тэдгээртэй холбоотой төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалт, гадаадын улс орнуудтай харилцах дипломат арга хэрэгслүүд байдаг. Үүнийг гэнэт эсвэл гадаа жагсаад задалчихдаг зүйл биш л дээ. Гэвч ард түмний нэрийг барьсан хэсэг бүлэг хүмүүс ийм тулгалтыг захилж, тэр нь хэрэгжиж байгаа бол хариулт нь ойлгомжтой. Хамтарсан Засгийн газрын тэргүүн өөрөө энх тунх үлдэхийн тулд хамтрагчаа няслахыг тэр хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв хүлээн зөвшөөрчихвөл “Цаашид миний Засгийн газраар та нар тоглож болно. Гэхдээ би л хэвээрээ үлдвэл…” гэсэнтэй адил тэнэг хэрэг. Ерөөсөө ингэж л уншигдаж байгаа юм.
Хоёр дахь сонголт нь: Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөхийг хүсэж байна гэж уншаад УИХ-ын гишүүн болох. Энэ бол жагсагчид болон лоббичдын хүсэл мөрөөдөл мөн боловч Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нар, төрд өнөөдөр ажиллаж буй бүх шатны албан хаагчид, хувийн хэвшлийнхэн, саяхан томоохон төсөл хэрэгжүүлэхээр гэрээ хийсэн хамтран хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах талуудын хувьд гоомой шийдвэр гэж хэлж болно. Ямар нэгэн батлагдаж нотлогдоогүй сүйн бөгж, хөрөнгө мөнгөөр дулдуйдсан улс төрийн гэхэд хэцүүхэн жагсаал, элдэв явуулгын үр дүнд төрийн ажил ингэж нураад, гацаад байх нь төрт ёс, итгэл үнэмшил, ноён нуруу талаасаа байх ёсгүй үзэгдэл юм. Үүнийг бол үзэгдэл л гэж нэрлэнэ. Үндэслэл байхгүй юм чинь! Сүйн бөгж огцрох үндэслэл үү? Түүнээс бусад зураг хөргийг хууль, хяналтын байгууллага Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү хэн нэгэнд бэлэглэсэн гэдгийг нотлоогүй юм чинь яаж “яллах” юм бэ? Үндэслэлгүйгээр огцруулах юм бол ямар юмных нь Үндсэн хууль дээдэлсэн, Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийсэн парламент байх вэ?  Ардчилсан намын зүгээс хамтран ажиллах гэрээгээ яаж зөрчсөнийг хэн, юугаар нотлох юм бэ? Бас л үндэслэлгүй, баримт нотолгоогүй. Бага хурал ч нотолгоо гаргаж ирээгүй. “Тушааж” шийдсэн!
Гурав дахь сонголт нь: Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын тэргүүлсэн Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэхийг УИХ-аас хүсэж, цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж олж аваад ажиллах. Монгол Улсын хөгжил чухал, “Би эх оронч” гэж өөрсдийгөө үзэж жагсаад байгаа л бол Засгийн газрын тэргүүнийг “Бөгжний эзэн”-ээр гүтгэж тодруулчихаад, маргаашаа, нөгөөдрөө бодохгүй гэр гэртээ гэдсээ илээд утсаа маажаад хэвтэх хүмүүст боломж олгох ёсгүй. Тэд зүгээр л “даалгавар биелүүлж” тоглож ашиг олж сурсан хүмүүс. Цаашид юу болох нь тэдэнд хамаагүй.

Тэгэхээр УИХ улс төрийн тогтвортой байдлыг хангаж, хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замыг сонгох уу. Эсвэл байн байн Засгийн газрыг сольж, Ерөнхий сайд болон сайд нарыг томилон цаг алдаж, ашиг хонжоо олох, гадны хөрөнгө оруулагчдад “Монголын улс төрийн нөхцөл тогтворгүй байгаа шүү” гэдгийг яаралтай харуулж, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг аль болох гацаах, төрийн албан хаагчдад төрд бус фракцид үнэнч байхыг анхааруулах нь чухал уу гэдгээ өнөөдөр сонгоно.

УИХ-аар л хэлэлцүүлэх нь хамгийн зөв гэдэг дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар санал нэгдсэн нь өөрсдийн санаачилж боловсруулан, УИХ-аар шинэчлэн батлуулсан Үндсэн хуулиа дээдэлснийх. УИХ-ын шийдвэр бол хууль. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэнд ч үзүүлээгүй хэлэх үгээс түүний Засгийн газрын хувь заяа шийдэгдэх нь. Гэхдээ түүний хэлэх үг бол өчиг биш сонголт юм шүү.

УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн танхимаас гараад камерийн өмнө ямар хариулт хэлэх вэ гэдгээ бодож сонголт хийх үү? Төрийн эрх барьж байгаа дээд байгууллага гэдгээ мэдэрч, улс орны хувь заяаг бодож сонголт хийнэ гэдэг тун учиртай, хариуцлагатай алхам. Гар утасны араас “зодох” эрсдэл, хэсэг бүлэг хүмүүсийн санхүүжүүлсэн мянган хүн хашгираад Засгийн газрыг огцруулаад байх ”уламжлал”-ын алийг нь үлдээхийг харцгаая. 

Нийтлэлч У.Оргилмаа

 

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

2026-03-13

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

2026-03-13

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

2026-03-12

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

2026-03-12

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

АН-ын Хүний нөөц, хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Энхболд томилогдлоо

2026-03-11

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Монголын дөрвөн уран бүтээлч “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь“-д оролцоно

2026-03-11

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

2026-03-09

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

"Тусгаар Тогтнол" бошиг сахигч киног бүтээхэд 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

2026-03-09

Жагсагчид: ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг огцруулахгүй бол өлсгөлөн зарлана

2026-03-09

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

Жүжигчин Тимоти Шаламе дуурийн талаар хэлсэн үгнээсээ болж Оскарын шагнал хүртэх магадлал нь 36,9% болж буурав

2026-03-09

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

ХОС ТАМГА: ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогдлоо

2026-03-09

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

ИЗНН-ын онц их хурлаар Б.Батбаатарыг намын даргаас түдгэлзүүлэх асуудлын хэлэлцэж байна

2026-03-09

Сурталчилгаа