Г.Занданшатар өөрөөс нь өөр үзэл бодолтой хэнийг ч болов “ялтан” болгож чадахаа батлан харууллаа

Г.Занданшатар өөрөөс нь өөр үзэл бодолтой хэнийг ч болов “ялтан” болгож чадахаа батлан харууллаа

Монгол Улсын засаглал, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хуулийн бус замаар гартаа оруулах, хуулийн бус аргаар авах оролдлогыг удаа дараа гаргаж эхэллээ. Тэр дундаа гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж буй хүн ийм ажиллагааг гардан гүйцэтгэж, парламентын засаглал төдийгүй бүрэн эрхэд бүдүүлгээр халдаж буйг Монголын ард түмэн хангалттай харж байна.

Энэ тухайд ганцхан жишээ татахад, Ерөнхий сайд Г.Занданшатар “Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн хууль бус үйл ажиллагаанд оролцсон” гэх үндэслэлээр Шадар сайд С.Амарсайхныг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдэв. Гэтэл Улсын их хурал бол төрийн эрх барих дээд байгууллага. УИХ-ыг ард түмэн сонгон баталгаажуулснаар байгуулдаг учраас төрийн бүх эрх мэдэл парламентынх.

Гэтэл Г.Занданшатар ийнхүү мэдэгдсэн нь Засгийн газрыг төрийн эрх барих дээд байгууллага гэж үздэг төдийгүй цаашид бүх эрх мэдлийг гартаа оруулах гэсэн санаархлаа илтгэж орхив. Угтаа УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газартаа хариуцлага тооцсон буюу ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн үнэмлэхүй олонх нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санаачилга гаргаж, мөн л үнэмлэхүй олонхоор огцруулсан.

С.Амарсайханы хувьд Г.Занданшатарыг огцруулахад гарын үсэг зурж, кноп дарсан гэдгээрээ ийнхүү “төрийн эрхийг авах” ажиллагаанд оролцсон “ялтан” болж байна. Гэтэл С.Амарсайхан ардчилсан Монгол Улсад байж болох үйл явц төдийгүй хувь хүний байр суурь, итгэл үнэмшил, сонголт төдий байлаа. Харамсалтай нь, энэ процессыг хүртэл харлуулах ажиллагааг Засгийн газраас зохион байгуулалттайгаар явуулж, С.Амарсайханы Засгийн хуралдааныг орхин гарч буй бичлэгийг олон нийтэд цацаж орхив. Гэтэл энэ бол Г.Занданшатарын хувийн орон зай, гэр орон нь биш байлтай.

Нөгөөтэйгүүр удаа дараа унасан ч тахимаа өгч сураагүй Г.Занданшатар ямар их өс хонзон санагч гэдгээ дахин батлан харуулж, өөрөөс нь өөр үзэл бодол илэрхийлсэн хэнийг ч болов харлуулан доромжилж нийгэмд хаяж өгч чадахаа ч давхар харуулсан эмгэнэлтэй үйл явдал өрнөв. С.Амарсайханы хувьд Ерөнхий сайдын гаргаж буй үг, үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй учраас эсрэг санал өгсөн. Тиймдээ ч өнөө өглөөний Засгийн газрын хуралдаанд огцрох өргөдлөө өгөхөөр бэлдээд орсныг мэдсэн даруйдаа ажлаас чөлөөлж буй мэтээр бичлэг хийж, урьдчилан тараасан нь Г.Занданшатарыг ямар хүн болохыг бэлхнээ харуулчихав. Х.Бумаа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

9 цаг 43 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

11 цаг 56 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

16 цаг 13 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

16 цаг 13 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

11 цаг 56 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа