УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Хүний эрхийн үндэсний комисст хандлаа

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Хүний эрхийн үндэсний комисст хандлаа

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг эргүүлэн татах эсэх асуудал анхаарал татаж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Хүний эрхийн Үндэсний коммист хандлаа. Учир нь Үндсэн хуулийн цэцийн их суудлын хурлын явцад түүний эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа юм.

Тодруулбал, Тус хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэд хэдэн хүсэлт гаргасан байдаг.

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргасан хэдий ч тус хүсэлтийг хүлээж аваагүй.

Хамгийн ноцтой нь, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа өмгөөлөгч авах хүсэлт гаргасан ч ҮХЦ-ийн зүгээс өмгөөлөгч авах гэрээ байгуулаагүй тохиолдолд боломжгүй хэмээх тайлбарыг өгсөн билээ.

Угтаа Монгол Улсын аль ч иргэн өмгөөлүүлэх эрхтэй. Үндсэн хуулийн заалтыг тодотговол,   

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтанд өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл Х.Булгантуяагийн тус эрхийг санаатайгаар эдлүүлээгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж харагдаж байгаа  юм.

Энэ асуудлын талаар Хуульч, өмгөөлөгч Б.Гүнбилэгээс тодруулахад,

Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсын аль ч иргэн өмгөөлүүлэх эрхтэй. Цэцийн шийдвэр бичгэн хэлбэрээр гарахад нь би харсан. Түүн дээр эхлээд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа гэж байснаа дараа нь Булгантуяа Үндсэн хууль зөрчжээ гэсэн байсан.

Хүн өөрийгөө, тэр дундаа байр сууриа илэрхийлэхэд нь өмгөөлөгч зайлшгүй хэрэгтэй. ЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Лүндэндорж багш суусан байсан. Энэ хүн “Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар” ном бичсэн. Гуравхан хоногийн дотор түүнтэй мэтгэлцэх өмгөөлөгч тийм амар олдохгүй. Хэн хэнээс асуусныг нь би мэдэхгүй. Над руу залгасан. Би гадаадад байсан.

Бичгээр гэрээ байгуулсан өмгөөлөгч байгаа бол одоо оруулаад ир гэсэн байгаа юм. Тийм юм энэ дэлхийн хаана ч байхгүй. Хүн өмгөөлүүлэх эрхээ хангуулах боломжийг хангах ёстой.

ҮХЦ-ийн шийдвэр гурван асуудлаар гарсан.

Нэгдүгээрт, томъёолно, томъёолоогүй гэдгийг Үндсэн хуулийн шүүх өчигдөр жишиг болгосон. Үндсэн хууль бол Монгол Улсын ердийн хуулиас өндөр хэм хэмжээтэй акт. ҮХЦ энэ томъёоллыг эерэг гаргадаг юм байна гэдэг жишгийг тогтоож өглөө. Өмнө нь энэ талаар нэг ч үг, үсэг байгаагүй. Үүнээс хойш эерэгээр явах нь тодорхой боллоо.

Хоёрдугаарт, ирцийн асуудал бий. ҮХЦ энэ асуудал дээр зөв шийдвэр гаргасан.

УИХТГ мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлдэг. Хуралдаан даргалагч өөрөө санаачилж удирдсан уу эсвэл Тамгын газраас зөвлөсөн үү гэдгийг тодорхой болгох ёстой. Энэ бол өмгөөллийн гол point. Өмгөөлүүлэх  эрх нь хангагдаагүй учраас Х.Булгантуяа ХЭҮК-т хандах хэрэгтэй. ХЭҮК бол ҮХЦ-ийн шийдвэрийг зөв, буруу гэхгүй. Харин зөвлөмж гаргана. Тэр зөвлөмжийг аливаа албан тушаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй. Хэрэгжүүлэхгүй бол ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болдог.

УИХ-ын тогтоол болон хуралдаан даргалсан Х.Булгантуяад холбогдох асуудлаар ҮХЦ нэг дүгнэлт гаргачихсан болохоор УИХ дахин хэлэлцэх боломжгүй. Гэхдээ өмгөөлүүлэх эрхтэй хүний эрхийг хамгийн түрүүнд тавих ёстой байсан” гэв.

М.Үүрийнтуяа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

10 цаг 31 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

12 цаг 44 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

17 цаг 2 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

17 цаг 2 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

12 цаг 44 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа