ЭМО дарга нарыг “эвлэрүүлэх” даалгавар авсан гишүүдийн хэн нь хэн бэ?

ЭМО дарга нарыг “эвлэрүүлэх” даалгавар авсан гишүүдийн хэн нь хэн бэ?

Ах намын хуучин бууны хугархайнууд эрх дүү нараа эвлэрүүлэн зуучилна гэнэ. Өнөө хоёр маань тэдний хувьд бараг GenZ юм уу даа

 

МАН-ын УЗ-өөс Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Б.Амарбаясгалан нарыг эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа. Төрийн хулгай, луйврыг илчлэх, шүүн тунгаах ажлын хэсэг л гэж сонсож байснаас эврүүлэн зуучлах ажлын хэсэг гэж ер дуулж байсангүй билээ.

Товчхондоо, ах нь сургаж дүү нь сонсдог гэдэг шиг ах намын хуучин бууны хугархайнууд эрх дүү нараа эвлэрүүлэн зуучилна гэнэ. Өнөө хоёр маань тэдний хувьд бараг GenZ юм уу даа. Үг даахгүй үе үе эморно. Үүргээ ухамсарлахгүй хааяа муйхарлана.

Тэднийг эвлэрүүлэх ажлын хэсэг 16 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд богино хугацаанд ажиллаж шийдэл гаргах аж. Ажлын хэсгийн дийлэнх нь 70-аад оны кандидатууд байх.

Тухайлбал, Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, Б.Даш-Ёндон, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Н.Энхбаатар, Ж.Батжаргал, Д.Тогтохсүрэн нар. Тэд бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй дэл сүүлээ нийлүүлж ирсэн улс төрийн “хөгшин морьд”. Хөгшин морь зам мэднэ, хөгшин хүн амьдрал мэднэ хэмээн энэ хэдийгээ түлхэж байгаа бололтой.

Харин 80-аад оны төлөөллөөс, Н.Учрал, З.Мэндсайхан, Х.Нямбаатар, Ж.Бат-Эрдэнэ С.Амарсайхан, Н.Энхбаатар нар сонгогдсон байна. Ж.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатараас бусад нь мөн л У.Хүрэлсүх буюу Г.Занданшатарын талын хүмүүс.

Эвлэрүүлэх ажлын хэсгийн хэн нь хэн бэ?

Ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон Ч.Хүрэлбаатар. Засгийн газарт л байх заяа төөрөгтэй хүн гэж өөрийгөө үздэг тэрбээр таван удаа сайдын сэнтийд заларч явсан дархлагдсан нэгэн.

Төрд 30 жил зүтгэж байгаа Ч.Хүрэлбаатар хувьдаа ганц ч компанигүй гэж мэдүүлдэг атал хамаатан саднууд нь хөрөнгөжиж, хувь хувьдаа хэдэн арван компанитай болсон. Уурхай зарах, улсынхаа хамгийн том банкны хувьцаанд шунах хүртлээ “хөрөнгөжсөн” ч  гэцгээдэг. Түүнийг дагалддаг хамгийн том хар толбо бол Хотгор Шанагын уурхайг харийн хүмүүст зарсан гэх асуудал. Улмаар 2024 оны сонгуулиар УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон хэдий ч МАН-ын УЗ-ийн гишүүн төдийгүй 11-р сард сулрах Монголбанкны Ерөнхийлөгчид нэр нь хүчтэй дуулддаг улстөрчдийн нэг.

-Сүүлийн өдрүүдэд үе үе төрийн ордонд цагаан костюмтай харагдах болсон Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон Ерөнхий сайд асан М.Энхболд, С.Баяр нар тус ажлын хэсэгт багтжээ. Тэдний өнгөрсөн сайн муу, сайхан муухай бүх замналыг уншигч та нэг бус удаа сонсож байсан биз. Харин одоо тэд хаана юу хийж байгаа нь сонин байх.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, С.Баяр, М.Энхболд нарын 8 хүн  / М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Батболд, Ж.Эрдэнэбат, А.Гансүх / Л.Оюун-Эрдэнийн үед Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилогдсон. Тэд гадаадад Монгол Улсыг төлөөлж ажиллаж амьдардаггүй харин Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төслийг урагшлуулахад Ерөнхий сайд болон Засгийн газарт зөвлөж ажилладаг. МАН, Монгол Улс тэдэнд өртэй байх.  

-Цагтаа улс төрийн тогоонд асаж, шатаж явсан Ц.Нямдорж. Ленинградад хуульч мэргэжил эзэмшсэн цагаасаа хойш төрөлх салбараасаа “уяатай” явсаар ирсэн  тэрбээр Засгийн газарт олон жил Хууль зүйн сайдаар ажилласан арвин түүхтэй. Хэн хүн халдаж зүрхэлдэггүй хэгжүүн, хэдэр ёдор Ц.Нямдорж төрд 40 жил зүтгэсэн. Нөгөөтээгүүр, Хууль зүйн сайдаар 11 жил ажилласан тэрбээр олон хүний “нууц”, “но”-г мэддэг, тэр нууцаараа “баздаг” байсан ч гэгддэг. Гэхдээ хэзээ ч Б.Энхбаяр шиг нам, төрөө задалж, бутаргаж яваагүй билээ.  

-МАН-ын гал тогоо баригч асан Д.Тогтохсүрэн. Түүний хувьд 2016 оноос хойш УИХ-д хоёр дахь удаа сонгогдон ажилласан бөгөөд өмнө нь Өвөрхангай аймгийн МАН-ын хороо, тус аймгийн Засаг даргаар олон жил ажиллажээ.

Харин 2018 онд МАН-ынхан хагаралдаж Ж.Эрдэнэбат, М.Энхболд нарыг огцруулахтай зэрэгцэн Д.Хаянхярвааг Бүлгийн даргаас авч “хаяхад” зөрөөд Бүлгийн даргаар томилогдож байсан цэвэр У.Хүрэлсүхийн хүн. Улс төрд түүнийг тодорч, томордоггүй ч чимээгүй хор найруулагч гэж улс төрийн хүрээнийхэн үздэг. Тэрээр өдгөө “Монголросцветмет” ТӨҮГ-ын даргаар ажиллаж буй.  

-МАН-ын тамгагүй Бүлгийн дарга Ж.Батжаргал. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул тэрбээр нутгийн ах, УИХ-ын дарга асан М.Энхболдыг хормойдож, улс төрд хөл тавьж байсан түүхтэй. Ингэхдээ сумынхаа ИТХ-ын даргаар дөрвөн жил, Төв аймгийн ИТХ-ын даргаар 10 жил ажиллаад, 2016 онд аймгийнхаа Засаг дарга болж, дөрвөн жил засагласан байдаг.

 2019 онд УИХ-ын дарга асан М.Энхболд улс төрийн тайзнаас буухдаа Ж.Батжаргалыг Н.Энхболдтой хөтлөлцүүлэн 2020 оны сонгуулиар Төрийн ордонд оруулснаар гавьяа байгуулж магтуулаагүй ч, гай тарьж загнуулахгүйгээр дөрвөн жилийг барсан гэж болно. Саяхан МАН-ын Бүлгийн даргаар томилоход түүнийг олон нийт “Ийм гишүүн байдаг билүү” гэж гайхаж байсан нь түүнийг илтгэх биз ээ.

-Г.Занданшатарын Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар дэвшсэн Н.Учрал. Тэрбээр, өмнө нь 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж байв. Н.Учрал Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллах хугацаандаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад багагүй үүрэг гүйцэтгэж байсан ба түүний улс төрийн карьерыг дараагийн Ерөнхий сайд, У.Хүрэлсүхийн атгаж, нөөж суугаа тамга хөзөр хэмээх болсоор удаж буй. Чухам тохиромжтой цагийг тэр хүлээж суугаа болов уу.

-УИХ-ын гишүүн З.Мэндсайхан. Мэргэжлийн гэх тодотголтой У.Хүрэлсүхийн Засгийн  газарт тэрбээр ХХААХҮ-ийн сайдаар томилогдож, улс төрд танигдаж эхэлсэн. Тиймдээ ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн гэгддэг. Дараагийнх нь Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтад багтаж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. “MCS”-ийн Дэд ерөнхийлөгчөөр 25 жил ажилласан, мөн “MCS”-ээс 15 тэрбум төгрөгийн авлагатай тэрээр улс төрийн рингэн дээр цэвэр У.Хүрэлсүхийн талыг баримтлагч болохоо нууж хаахгүй илэрхийлж буй.

-Хэрүүлч заргачаараа алдартай Хотын дарга Х.Нямбаатар. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн үеэл, ХЗДХ-ийн сайдаар ажиллаж, Л.Оюун-Эрдэнийн бүхий л улс төрийн агуулгатай акцад хань түшиг болж, мэргэжлийн, хурдтай ажиллаж, алхам алхмаар урагшилсан улстөрч. Хээгүй, хэнэггүй гэмээр хандлага нь ажлыг яс тас явуулж, тодорхой үр дүнд хүрэхэд нөлөөлдөг. Хотын даргын хүнд ажлыг авснаас хойш хэрүүлч заргачаараа дуудуулж байгаа ч сүүлийн үед ажилсаг гэх магтаал сайшаалыг ч мөн сонсох болсон. Сонгинохайрхан дүүргээс их улс төрд тавьсан тэрээр Нийслэлийн МАН-ын хорооны хяналтын багцыг атгаж суугаа гэдэг утгаараа улс төрд том тоглогч.

Ийм хүмүүс намын даргын сунгаан дээрээс хагаралдаж, хонь чоно болсон Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрыг эвлэрүүлэн зуучлах ажлын хэсэгт багтаж байна. Ихэнх нь У.Хүрэлсүхийн талын хүмүүс байхаас үзэхэд л ирэх өдрүүдийн улс төрийн тоглолт Г.Занданшатарын талд налах нь тодорхой дүр зураг харагдаж байгаа юм. Магадгүй нүүрэн дээрээ эвлэрүүлэн зуучлах гэдэг  тодотголтой ч нэдэр дээрээ хөшигний ард Д.Амарбаясгаланг буланд шахах ажлын хэсэг болов уу гэж дүгнэж болохоор.

  

 

М.Үүрийнтуяа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

9 цаг 42 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

11 цаг 56 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

16 цаг 13 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

16 цаг 13 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

11 цаг 56 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа