Экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гэргий О.Байгалийн 1 өдрийн хувцаслалт 50,000 доллар!

Экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гэргий О.Байгалийн 1 өдрийн хувцаслалт 50,000 доллар!

Манай сайт үнэтэй цүнхний цуглуулгаараа толгой цохидог Монголын чинээлэг, брэндлэг хатагтай нарыг танилцуулж байгаа. Энэ удаад бид Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гэргий О.Байгалийг дурандлаа.

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гэргий хатагтай О.Байгал жүжигчин мэргэжилтэй, Монголын сайхан бүсгүй өргөмжлөлтэй, хувьдаа гоо сайхны салон, өөрийн нэрийн Байгал үнэт эдлэлийн брэнд, Шангрилад бууриа зассан 2 ч брэндийн дэлгүүртэй утгаараа дээдсийн хүрээний luxury хатагтай нарын нэг.

 Тэрээр Америкт нөхрөө даган амьдарч байхдаа манюкур, педикурын чиглэлээр суралцаж, улмаар 2004 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн эх орондоо ирмэгцээ “Baigal beauty and spa” гоо сайхны салонаа тухайн үеийн хамгийн трэнд хотхон Голомтод нээж, бизнесийн гараагаа эхлүүлсэн түүхтэй.

Тансаг зэрэглэлийн мөнгөтэй хүмүүст зориулсан гоо сайхны бизнесээ 10 гаруй жил ажиллуулсны эцэст нөхөр Ч.Сайханбилэгээ Ерөнхий сайдаар ажиллах үетэй давхацан Зайсанд алмазны дэлгүүр нээн ажиллуулсан, хөрөнгийнх нь эх үүсвэр ЖДҮ-ийг дэмжих сангаас авсан 1 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл байсан хэмээх баримт ч яригддаг. Ямартай өдгөө бидний мэдэж байгаачлан тэрээр үнэт эдлэлийн Baigal нэрийн брэндтэй, нэг бүрийнх үнэ дунджаар 10-20 саяар үнэлэгдэх цагаан алт, цэвэр алмаз, байгалийн цэвэр шүр, номин зэрэг үнэт эрдэнийн чулуугаар урлах үнэт эдлэлүүдээр нь чухамдаа баячуудын охид, эхнэрүүд л гоёж гооддог.

Улмаар 2018 онд дэлхийн хамгийн үнэтэй 10 брэндийн нэгд тооцогддог Италийн алдарт Valentino брэндийн Монгол дахь салбар дэлгүүрийг Шангрила моллд нээсэн нь өнөөдрийг хүртэл ажилласаар байна. Valentino-гоос гадна Balmain, Max mara зэрэг дэлхийн үнэтэй брэндийн бэлэн хувцас худалдаалдаг Baigal дэлгүүрийнхээ нээлтийн үеэр О.Байгал хатагтай 3,300 ам.долларын үнэтэй Valentino-гийн гал улаан даашинзаар гоёсон нь тухайн үедээ олон нийтийн сүлжээнд нэлээдгүй хэл ам дагуулж байв. Эр нөхөр нь төрийн өндөр албан тушаал хашсаар ирсэн учраас эхнэрийнх нь өндөр өртөгтэй бизнесээс гадна өөрийнх нь өндөр үнэтэй хувцас сэлт олон нийтийн нүд чихэнд ерийн биш тансаглал мэтээр хүрэх нь аргагүй.

Өдгөө О.Байгал хатагтайн брэндийн дэлгүүр мөн л дэлхийн luxury брэндүүдийн нэг Max Mara-гаар хүрээгээ тэлж, ахин нэг дэлгүүр Шангрилад үүд хаалгаа нээгээд буй. Монголын баячуудыг дэлхийн брэндүүдээр булж, гоёдог О.Байгал хатагтай өөрөө ямархан хэмжээний ганган шаавай, брэндлэг нэгэн байх нь ойлгомжтой биз ээ.

Түүний өдөр тутамдаа өмсдөг Valentino гэхэд улаан хивсэн дээр тун чиг алдартай. Дан хатан хаан, алдартнууд гоёдог тус брэндийн гутал гэхэд дунджаар $3000, цүнх нь $5000, даашинз нь загвар, хийц, материалаасаа хамаараад $3000-$200,000 үнэтэй.

“Baigal” брэндийн цагаан алт, байгалийн цэвэр шүр, номин зэрэг үнэт эрдэнийн чулууны нэг бүрийн үнэ нь дунджаар 1-20 саяар үнэлэгдэх жишээний. Үнэт эдлэлээс гадна “Baigal”  нэрийн аяга шаазан, сувинер ч зах зээл нийлүүлдэг. Max mara, Balmain брэндийн хувцас хэрэглэл, гоёл зүүсгэлүүд $1000-$20,000 үнэтэй гээд тооцвол О.Байгаль хатагтайн нэг өдрийн хувцаслалтын гутал, цүнх, үнэт эдлэлийг тооцвол өлхөөн 50 мянган ам.доллар давж байна.

Нэмээд Hermes Birkin, Сhanel, LV, Dior-ийн цүнх ёоз дүүзээрээ бий. Ингээд бодвол Монголын хамгийн баян, хамгийн тансаг хэрэглээтэй, хамгийн ганган хээнцэр бүсгүйгээр О.Байгаль хатагтай МАК-ын гүнж Н.Цэлмүүнтэй ана мана өрсөлдөх нь.  

 

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

12 цаг 31 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

13 цаг 26 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

14 цаг 32 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

16 цаг 39 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

16 цаг 43 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

16 цаг 48 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

19 цаг 30 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

20 цаг 1 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

20 цаг 16 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

21 цаг 16 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

Уржигдар 09 цаг 55 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс мөнгө татаж хонхны баяр тэмдэглэсэн сургуулиудад хариуцлага тооцно

2026-04-24

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Н.Учралын итгэлт баруун гар М.Говьсайхан Нийслэлийн МАН-ын хороог тэргүүлнэ

2026-04-24

“Барилга экспо” 39 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

2026-04-24

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

Улсын арслан Э.Батмагнай 8950 оноогоор бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

2026-04-24

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Санхүүгийн боловсролын “cургагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ

2026-04-24

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Хүүхдийн зуслангийн түүхэн дэх хөгжлийн шинэ хуудас нээгдлээ

2026-04-24

НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн хурлаар “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх талаар хэлэлцлээ

2026-04-24

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Сурталчилгаа