У.Хүрэлсүхийн найруулсан симфони АН-ыг чиглэсэн ч, хаврын ханиадыг Венийн вальсаар эмчлэхээр шийдэв үү

У.Хүрэлсүхийн найруулсан симфони АН-ыг чиглэсэн ч, хаврын ханиадыг Венийн вальсаар эмчлэхээр шийдэв үү

-Иргэд нь “Засгийн газраа хайж”, төв талбайд жагсаал цуглаан ч өрнөж, “Алдарт эхийн одон”-гийн баяр хөөрөөр ч бялхаж байхыг гаднын зочид харж байна-


 

Монголын улс төр; халуухан өдрүүд үргэлжилж, Засгийн газар байх эсэх нь ч ороо бусгаа, гайхаш төрүүлж буй энэ өдрүүдэд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Европын холбооны гишүүн, Бүгд Найрамдах Австри улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчиллаа.

Иргэд нь “Ерөнхий сайд хаачив” гэцгээж, төв талбайд жагсаал цуглаан ч өрнөж, “Алдарт эхийн одон”-гийн баяр хөөрөөр ч бялхаж байхыг гаднын зочид харж байна.

Айлчлалыг тохиолдуулан Австрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж, “вальсийн хаан” Иохан Штраусс, алдарт В.А.Моцартын сор бүтээлүүдээр уянгалуулсан үдшүүд Дуурь бүжгийн эрдмийн театрыг үргэлжилсэн нь улс төр, урлаг соёл, гадаад харилцааны салбарт хөг эгшиг, хосгүй боломжуудыг авчирсан сайхан үйл явдал боллоо. Энэ үеэр урьд хожид болж байгаагүй ямар гоц гойд мэдрэмжүүдийг монголчуудад бэлэглэсэн гээч.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт дуурийн гоцлол дуучид, найрал дуучид, найрал дуучид, төгөлдөр хуурчдад “мастер класс”-аа зориулснаар, манай уран бүтээлчид Венийн алдартай удирдаачдаар хичээл заалгалаа. Мөн Улсын филармонийн болон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол найрал хөгжимд зориулсан сургалтууд болж манай классик симфони оркеструуд туршлага хуримтлуулж, дурсамж үлдээхийн сацуу нэг удаа, хагас цагийн хичээл авахад хэдэн мянган ам.доллараар үнэлэгддэг тэрхүү мастер классуудыг Австрийн соёлын өдрүүдийн хүрээнд “бэлэг” болгон хүндэтгэн хүртэв. Монголын ард түмэн ч Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт Австри, Монголын уран бүтээлчдийн гала тоглолтыг үзэж, гайхамшигтай мэдрэмжид автаж, нүд, сонороо баясгалаа.

Энэ тухай тодотгоход, нэг жилийн өмнөөс Австрийн тал айлчлалын асуудлыг хөндөж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх сонгогдсоноос хойшхи манай гадаад бодлого, ялангуяа Орос, Украины дайны дараах хоёр том гүрний дунд байрладаг мөртлөө энхийг эрхэмлэсэн, тэнцвэртэй гадаад бодлого, улс орныхоо түүх, өв соёлыг хадгалж, өөрийн гэсэн үнэ цэн, чиг хандлагатай бодлогоо олон тулгууртайгаар явуулж чадаж байгаа нь сонирхол татах болсныг онцолж байжээ. Ингээдайлчлалын талаар хоёр тал харилцан яриа өрнүүлж бэлтгэл эхэлснээр, утга агуулга, ач холбогдол төгөлдөр, төрийн ёслолын гүн хүндэтгэл, хоёр орны ард иргэдийн мартагдашгүй, үнэлж баршгүй оюун санаа, урлаг соёлын хөрөнгө оруулалт хийсэн нь энэ. Үүнд олзуурхахгүй байхын аргагүй юм.

Айлчлалын дүнд хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүнд, Монгол-Австрийн хамтарсан тунхаглал, дипломат паспорт эзэмшигчид визгүй зорчдог болно. Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулснаар виз нь дуусаад баригдчихсан зовж зүдэрсэн иргэдээ авчрах боломжтой болно. Мөн нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд найрамдах Австри улс хоорондын хэлэлцээр байгуулна. Өөрөөр хэлбэл, Чехэд, БНСУ-д ажилладаг иргэдийн нэгэн адил тухайн улс оронд ажиллаж буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж, тэтгэвэр авах асуудалтай холбоотой чухал шийдвэр болдог. Түүнчлэн манай ШУА-тай ойрын таван жилд хамтран ажиллах тухай протокол, манай Консерватор болон Венийн хөгжим урлагийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулах юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан Европын холбооны орнуудаас Чех, Польш улсад төрийн айлчлал хийж, эдгээр улстай харилцаагаа ахиулан иж бүрэн түншлэлийн статустай боллоо. Мөн Турк улсад төрийн айлчлал хийх үеэрээ харилцааны түвшнээ дээшлүүлж тус улстай стратегийн түншлэлийн харилцаатай болсон нь онцгой үйл явдал байв. Ингээд энэ удаад Австри улсын Ерөнхийлөгч түүхэндээ анх удаа төрийн айлчлалаар ирж буй нь он гарсаар Монгол Улстай харилцааны өндөр дээд түвшинд харилцаж буй Европын холбооны гурав дахь орон болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен манай улсад анх удаа төрийн айлчлал хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Бүгд Найрамдах Австри улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, гэргий Дорис Шмидауэр нарыг угтан авч, хоёр улсын Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурсан бөгөөд айлчлалын үеэр болсон бизнес форумд оролцсон юм.

БНАвстри улсын Ерөнхийлөгч манай улсад ирэхийн өмнө Японы эзэн хаанд бараалхсан бөгөөд энэ үеэр тус улсаас Монголын зүг мордож, анх удаа төрийн айлчлал хийх гэж буйгаа дуулгахад Японы эзэн хаан Нарүхито урьд нь угсаа залгамжлах ханхүү байхдаа,18жилийн өмнө Монголд айлчилснаа хуучилж, тун удахгүй Монголд дахин анхны түүхэн айлчлалаараа очих гэж байгаа тухайгаа ярьсныг Японы хэвлэлүүд нийтэлжээ.

Австри улсын хувьд нэгэн цагт Германд эзлэгдэж байсан түүхтэй, Англи, Франц, Унгар, Итали гэхчлэн том гүрнүүдийн дунд байрладаг, далайд гарцгүй жижиг орон гэдгээрээ манайхтай ижил төстэй сорилт, бэрхшээлийг туулж яваа билээ. Тийм ч учраас Австри улсын талаас ч, манай улсын Гадаад харилцааны яамны Европын газар болон үе үеийн Элчин сайд нар энэ айлчлалыг хийхсэн гэж эртнээс төлөвлөж явсаар энэ цаг үед энэхүү түүхэн айлчлал болж байна. Монгол Улс тус улстай урлаг соёл, эрүүл мэнд, нийгмийн зарим салбарт олон жилийн турш хамтран ажилласаар ирсэн. Тухайлбал, манай Хөгжим бүжгийн консерватор, Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын театр болон цөөнгүй эмнэлэгт тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хөрөнгө оруулалт хийж, хөнгөлөлттэй зээл тусламж үзүүлж байсан зэрэг найрсаг хамтын ажиллагааны олон жишээ бий.

Монгол Улсын хувьд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийг зургаан жилээр сонгосных улс төрийн ямарваа ороо бусгаа үед улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, аюулгүй байдлын билэг тэмдэг маань эрхэмсэг оршиж буй нь бахархалтай.

Гаднын зочин Монголд дотооддоо юу болоод байгааг хэрхэн дүгнээд буцах нь гадаад харилцаанд маш чухал. Энэ жил Монголын төр гадаадын зочид арвинтай байх нь. Австрийн Ерөнхийлөгчийн айлчлалыг угтаж Ерөнхийлөгч даваа гаригт буцаж зургаадугаар сарын 1-нд Туркменистаны Ерөнхийлөгч С.Бердымухамедов төрийн айлчлалаа хийхээр хүрэлцэн ирнэ. Төрт ёсны 2500 жилийн түүхтэй Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж буй, эрх чөлөө, тусгаар тогтнолын 30-хан жилийн түүхтэй энэ улс их баян гэдгийг нүдээр үзээд ирсний хувьд зориуд тэмдэглэх нь зүйтэй гэж бодож байна.

Катар улс сая АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг хүлээж авахдаа эмэгтэйчүүдийнхээ гивлүүрийг тайлж, үсийг задалж хүн төрөлхтнийг цочирдуулав. Нэг см ч арьс үзүүлэхгүй гэдэг тэр заншлаа уландаа гишгэж хэдэн тэрбум ам.долларын гэрээний төлөө хэрхэн сөгдөхийг харахад дэндүү гутамшигтай. Кувейт мөн адил. Ёс заншил, уламжлалаа гээсэн тэдгээр улсууд хаант засаглалтай учраас төрийн ёслол гэж алга.  

Монгол Улс хэзээ ч ийм аялдан дагалдах угталт хийж байгаагүй, төрийн “Эрхэмсэг оршихуй”-тай. Тусгаар тогтнолоо, зан заншлаа, монгол эмэгтэйчүүдээ хүндэтгэж, бахархаж ирсний учир далайд гарцгүй бусад оронд төдийгүй дэлхийн хүн төрөлхтөнд эрхэмлэн гайхуулах олон зүйлтэй. Тийм ч учраас энэ зун айлчин гийчих ихтэй байх нь. Монгол Улсын гадаад харилцааны бодлого чанд зөв байж, үйл ажиллагаа тогтвортой, идэвхтэй, цэмцгэр явах тусам Монгол орны дотоод улс төр, төр засаг тогтвортой байх, хэлсэн тохирсон бүртээ үнэнч, шударга байх хэрэгтэй. 

Хэдийгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өнөөдөр өрнөж буй улс төрийн халуун үйл явдлуудын гол дүр мэтээр ярьж буй ч бодит байдал дээр Монгол гэдэг их айлын амар амгаланг сахин хамгаалж, нэр хүндийг нь өргөж хамгаалж явах хүндэт ариун үүргээ ийнхүү нэр төртэй гүйцэтгэж явна. 

Нийтлэлч У.Оргилмаа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

16 цаг 10 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

18 цаг 23 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

22 цаг 41 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

22 цаг 41 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

18 цаг 23 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа