Т.Ариунаагийн тоглолтын шоконд ормоор статистик: Түүний тоглолтыг 35000 хүн үзэж, 1700 хүн арын албанд ажиллажээ!

Т.Ариунаагийн тоглолтын шоконд ормоор статистик: Түүний тоглолтыг 35000 хүн үзэж, 1700 хүн арын албанд ажиллажээ!

Шорлогны үнэртэй Төв цэнгэлдэх гадаадаас ирсэн үзэгчдэд ёстой монголын үнэртэй салхи байсан биз ээ. Дэлхийн хаа ч байхгүй шоуны соёл, аз жаргалтайгаар стрессдэх алтан боломжийг Т.Ариунаагийн тоглолт олголоо. Бид өөрсөд рүүгээ эргэж харах торгон агшин байлаа. Хаалга 17 цагт онгойно гэсэн цагтаа онгойсон. Гэхдээ дийлэнх хүмүүс хоцордог заншлаараа 19 цагт ирээд билетэндээ очёрлож байлаа. Очёрлохдоо тортой пивотойгоо. Цахим тасалбар аль эрт худалдаанд гарсан ч авчихаагүй цагийг нь тулгадаг монгол зан. Үүнийгээ хэдүүлээ засацгаая. Үзэх нь тодорхой л бол тэр эртэч шувуухай тасалбарыг авчихсан бол хэчнээн амар. -Аль хаалгаар орох вэ. Яагаад хаачихсан юм? гэхэд GenZ хамгаалагч: -Би мэдэхгүй ээ ажлаасаа гарчихсан гээд гүйж одлоо. Ер нь ч Т.Ариунаагийн тоглолтонд нэг удаа хамгаалалтад гарсан бол зүрх үхээд дахиж энэ ажлыг хийхээргүй болохоор байна билээ. Билетээ авах гэж нэлээн хэдэн пивоны ард гарсан хүмүүс орох гэж дахиад урт дараалалтай нүүр тулна. Ингэхээр өөр юу хийх юм гэсэн шиг л ууж байна билээ. Уух гэснээс энэ нөхрүүд эхнэрүүдээ жаахан базаад байдаг юм биш үү. Ар гэрийн ажил үр хүүхдээр дараад дураараа гарч орох боломж олгодоггүй, найз нөхөдтэй нь уулзуулдаггүй. Ганц хүрд эргүүлэх боломж олдсон дээр найзуудтайгаа ёстой бяц авч байна аа. Хүний л амьдрал, нэг жаргаад ч байгаа юм шиг зовоод ч байгаа юм шиг агшин харагдана лээ.

Ингээд Т.Ариунаагийн тоглолтын статистикийг та бүхэнд хүргэе. Уур амьсгал, гөөхий, бал үзэг халааснаас гарсныг ханатал бичиж бие биенээ шоолж инээлээ. Найзуудтайгаа тоглолт үзэж уйллаа, дууллаа.

Стадионд анх удаа 35000 хүн тоглолт үзлээ

Манай улсын нийслэл Улаанбаатарын хамгийн том цэнгэлдэх хүрээлэн буюу Төв цэнгэлдэх 12500 хүний суудалтай бөгөөд наадмаар 30000 хүн багтдаг гэх тооцоо бий. Харин Т.Ариунаагийн тоглолтыг 35000 хүн үзжээ. Төлөвлөснөөс 8000 тасалбар илүү борлуулснаас багтахгүй хаалга үүд хаагдаж үзэгчид сандарсан үйл явдал болсон. Тоглолтын ард нийт 1700 хүн ажиллажээ Ердөө нэг өдрийн тоглолтын ард маш олон хүнийг ажиллуулдаг нь Т.Ариунаагийн дахин давтагдашгүй тоглолтын үндэс болдог. Түүний 2019 онд Буянт-Ухаад хийсэн тоглолтын ард 500 гаруй хүн ажилласан рекордыг энэ удаад тэр өөрөө  эвдлээ. Монголын рок поп хип хоп зохиолын дуу ер нь бүхий л салбарын тоглолтын түүхэнд Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтынхоо ард 1700 хүн ажиллуулж шинэ рекорд тогтоов. Тоглолтонд 500 гаруй уран бүтээлч оролцсон байна. Яг тайзнаа гарч дуулсан нь 7 уран бүтээлч. Харин Т.Ариунаа 33 дуу тасралтгүй дуулж бүжиглэн энэ цагийг эзэлсэн дуучин болохоо харууллаа. 1700 гэж албан ёсоор тоологдсон хүмүүсээс гадна тоонд ороогүй хүмүүс бас бий. Зөвхөн цагдаагийн албан хаагч 650 гаруй ажиллаж тоглолтын аюулгүй байдлыг хангажээ. Ноцтой хэрэг зөрчил, цохион зодоонгүй хамгийн олон үзэгчтэй хамгийн аюулгүй тоглолт боллоо.

Наадмын найруулагчийг ажиллуулж, продюсерээрээ Я.Учралыг сонгосон нь төгс шийдэл

Төв цэнгэлдэхэд иймэрхүү тоглолт найруулах мэдрэмжтэй хүнийг олно гэдэг амаргүй байсан биз. “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анарыг үзэгчид наадмын нээлт найруулж байснаар нь эчнээ мэднэ. Тэрээр Нийслэлийн 383 жилийн ойн арга хэмжээ, Харанга хамтлагийн 30 жилийн ойн тоглолт, дуучин Т.Ариунаагийн “Тэнгэр шиг бай” тоглолт, Ice Top хамтлагийн 26 жилийн ойн тоглолт, Татар хамтлагийн 15 жилийн ойн тоглолт, Харанга хамтлагийн аргил гитарчин Ц.Чулуунбатын 50 жилийн ойн тоглолт, дуучин Б.Сарантуяагийн “Инээмтгий хүн” театрчилсан тоглолт, Triple X HIT Awards гэх мэт томоохон ойн тоглолтуудын найруулга, зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байв. “Зүрх асна” тоглолт дээр хамтарсан нь тэдний хамтдаа амжилттай хийсэн 2 дахь тоглолт болж түүхэнд үлдлээ. “Зүрх асна” тоглолтын продюсер сошиал медиагийн олон трэндийн ард найруулагч Ц.Хүсэлбаатарын хүү “Урбан ток”-ын Я.Учрал ажилласан. Хамгийн аймаар hard PR нь пранк хийдэг залуусын “Дараа жил амьд байгаа ч уу үгүй ч үү” гэдэг хэсэг байлаа. Товчхондоо залуус руу илүү чиглэсэн маркетинг түлхүү хийсэн гэж бодно. Мэддэгүүд нь угаасаа ирэх учраас шинэ тэлэлт хийсэн нь энэ биз ээ. Тайзнаа “Херо” Б.Баатар гарч ирэхэд шууд автоматаар ар талд нь энэ хүн ажилласан бол аргагүй дээ гэсэн бодол төрсөн. Т.Ариунаагийн хамаг үнэтэй клипийг “Херо” хийж байв. Б.Баатар одоо нэвтрүүлэг, улс төр, жүжигт хүч үзэж буй ч олон олон клипийг хийсэн мэдрэмжтэй найруулагч гэдгийг үгүйсгэж болохгүй. Тэр одоо бол клип хийхгүй байх л даа. Гэхдээ дахиад хийгээсэй гэж бодсон. Тэр үеийн Б.Баатар өнөөдрийн Б.Баатар ямар ялгарал гарах нь уу сонин байна.

Ерөнхий стилистээр Bunny Бүжин+5 дизайнер

Бэлтэй эрхмүүдийн стилийг тодорхойлдог алдартай стилист Bunny-гийн доод ханш 20 сая гэлцдэг. Т.Ариунаагийн “Тэнгэр шиг бай” тоглолтын стилистээр мөн ажиллаж байсан тэрээр энэ удаад ерөнхий стилистээр ажилласан бөгөөд 5 дизайнер хувцас сэлтийг нь урлажээ. Энэ удаагийн ихэмсэг донжлог стиль яг л байгаа онолоо. Цоо шинэ Т.Ариунаа харагдсан. Стилист Т.Бүжинлхам “МУГЖ, поп дива дуучин Т. Ариунаагийн “Зүрх асна” тоглолтын ерөнхий стилистээр уригдаж ажиллан, амжилттай дууслаа. Бидний хоёр дахь хамтрал бөгөөд, энэхүү тоглолтоор /төсөл/ дуучны маань дотоод гал, харизмыг стиль, имиджээр дамжуулан харуулахыг зорьлоо. Хамтран ажилласан бүх хүмүүстээ баярлалаа, мөн баяр хүргэе!” гэжээ.

Т.Ариунаа “Хар тас” Маркаг орхив

“Үггүй мордсон чи минь” дууны партнер “Хар тас” Марка тоглолтын тайзнаа гарсангүй. Оронд нь Mrs M дахилтыг дуулж шинэчилсэн клипэнд тоглов. “Хар тас”-ын тоглолт амжилтгүй болсон учраас Т.Ариунаа зайгаа авсан байх гэлцэж байна. Бид ер нь юмсыг солих татгалзахдаа түүн шиг зориг гаргаж чаддаггүй. Энергиэ бодсон ч бас өөрт таагүй тухгүй зүйлсээс хол байх нь зүйн хэрэг л дээ. Өөр нэг олны анхаарлыг татсан зүйл нь 20 гаруй жил нүүр будалтаа хийлгэсэн make-up артистаа сольсон явдал байлаа. Тоглолтын өмнөх өдрийн хэвлэлийн бага хурлын видео зургууд “хачин юм” болсон. Түүний нүүр будалтыг өмнө нь 20 гаруй жилийн турш Монголын номер нэг артист Г.Отгонсүрэн хийж байв. Яагаав, Э.Одгэрэлийг мөн будаж байгаа авьяаслаг даруухан артист. “Сураггүй” хэн ч юм бүү мэд залуу артист сонгосон нь бодвол багийнхных нь маневр бизээ. Юутай ч хэвлэлийн бага хурал дээр сонин нүүр царайтай гарч будилсан ч тоглолтын будалт бол дажгүй байсан. Шинэчлэл хийх шинэ багтай ажиллах чухал. Нөгөө талаас маш том эрсдэл. Т.Ариунаа энэ тал дээр маш зоримог, шийдэмгий хандлаа.  

“Эрос” Т.Ариунаа эрос хэвээрээ байна!

Бичигч миний бие бага сургуулийн сурагч байхад Т.Ариунаа од болж байсан юм. Хүүхэд ямар юмны гоо сайхныг мэдэх вэ дээ. Харин өөрөө нас биед хүрсэн адилхан бүсгүй хүний нүдээр энэ үдэш түүнийг харлаа. Шугам шиг тэгшхэн хөлтэй, хөл тавилт, “пооз мооз” маяг маяг. Нүд нь эргэлдээд л, биеийн хөдөлгөөн уян налархай, аальгүй байдал тулчихсан секси юм аа. Тэр үед ч тайзан дээр ингэж бүжиглэдэг байсан, яг янзаараа. Гоё биетэй залуучууд дунд бүжиглэхдээ эмэгтэйлэг ялдам гэж жигтэйхэн. Зарим бүсгүйчүүд төрөлхийн  эмэгтэйлэг байдаг л даа. Биеийн хэлэмж гэж юм байна. Бүгд өндөр өсгийт өмсөөд, сормуус наагаад, биенийхээ аль нэг хэсгийг ил гаргаад секси харагдаж чадахгүй. Тоглолтын өмнөх ярилцлага reel-үүд дээр Т.Ариунаа бэлтгэлийн хувцастай, нэвсгэр том пиджак, том том цацагтай яваад байсан. Тайзан дээр бол тэр яг өөрөөрөө хувцаслалаа. Тэр нь ч оносон. Галбир нь сайн харагдаж өгөхгүй хэт намбалаг яваад яриа нь ч намба заагаад Т.Ариунаа шиг санагдахгүй байсан л даа.

Нэгэн олны танил бүсгүй Т.Ариунаад би багшилсан, би бүтээсэн гэж бичсэн байна билээ. Т.Ариунаа амьдралынхаа турш олон багштай байсан. З.Бат-Отгон түүний оюун санааны ментор байв, нэг үе. Тэр гайхалтай уян налархай бие, сунгалтын ард М.Сарангоо багш нь байдаг. Нүүр будалт нь л гэхэд 20 гаруй жилийн турш Монголын номер нэг артист Г.Отгонсүрэн байв. Яагаав, Э.Одгэрэлийг мөн будаж байгаа авьяаслаг даруухан артист. Бүжгийн багш нь бас тусдаа. Товчхондоо Т.Ариунаа насан туршдаа суралцжээ.

Өнөөдөр та нэг хүнтэй уулзаад тэрнээс нэг ч гэсэн сайн зүйлийг нь өөртөө тусгаж авч чадаж байвал мөнгөөр төлж авч чадахгүй чухал амьдралын ухаан. Эмэгтэй хүн боловсролтой байх гэдэг нь зөвхөн эрдэм номын боловсрол биш, энэ мэт амьдралын ухаан, бусдаас суралцах сэтгэлээс бүрдэнэ. Т.Ариунаа насан туршдаа суралцсан, олон талт мэдлэгийг олж авч чаддаг гэдэг нь зөвхөн энэ тоглолтод зориулж 6 дизайнертай ажилласнаар харагдаж байна. Ухаалаг эмэгтэй гоо үзэсгэлэнтэй байдаг.

 

Шагнал шийтгэл

Үзэгчид цэнгэлдэхдээ багтсангүй, 00-ын ачаалал мэдээж хүн дүүргэлт хальсан учраас пиг байлаа. Үзэгчид дуучнаасаа илүүтэй хөөрч уулаа, цэнгэлээ. Буянт-Ухаад болсон тоглолтыг бас үзэж таарсан юм, би. Бүсгүйчүүд авдар пиво голдоо тавьж байгаад уугаад бүжиглээд дуусахад тасарч байдаг юм билээ. Т.Ариунаа бол сэргээш, өдөөгч. Яагаад ч юм түүний тоглолтын дараа бүсгүйчүүд их зориг орчихсон дотоод хүчээ мэдэрчихсэн дуу нь чангарчихсан явж харагддаг. “Хурд”, “Харанга” дээр л уумаар юм ингэтлээ. Гэтэл үгүй. Дүрмийн дагуу толгой эргэм магтаал хүндлэлийн хажуугаар бүллидэлт явж байна. Урлагт 40 жил болохдоо юу эсийг туулах вэ. Харин манай урлагийнхан одоо үнэгүй юм авахаа болиосой билээ гэж өмнөөс нь яс хавталзаж байна. Бартер өгөөд хариуд нь дуулалт хүснэ. Тухайн үед амжаагүй бол үйлчилгээгээ үзүүлсэн юм чинь маргаан зөрчил үүснэ. Хэдий болтол “урлагийнхан өлөн” гэдэг тодотголтой явах вэ. Т.Ариунаа “Ноёд” группийн ерөнхийлөгчтэй суусан, монголд анх шахуу спорт улаан машин хөлөглөж, мөнгө чанга үед 10 саяар клип хийж байсан дуучин. Бартерын шаардлага байдаг ч юм уу үгүй ч юм уу. Бодох л асуудал.

Т.Ариунаа дахин тоглоосой гэж бодогдсон. Дахиад тогловол үзэгчид яг цагтаа ирэх байх билет борлуулагчид алдаан дээрээ ажиллах байх. Орж чадахгүй гаднаас сонссон дуунуудаа үзэгчид дотор сонсох байх. Арай бага ууж эрүүл ухаанаар үэзх ч юм билүү. Шоуны соёл, стандарт яаж бий болох вэ? Бие биенээ чичлээд шүүмжлээд яахав. Ойр ойрхон том тоглолтууд болж байж л бид хүссэн хүсээгүй сурна. Т.Ариунаад Төв цэнгэлдэх хүрээлэн жижигдлээ. Хэрэв дахиад тогловол үзнэ ээ, би л лав.

Б.Ундрал

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

12 цаг 34 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

13 цаг 28 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

14 цаг 34 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

16 цаг 41 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

16 цаг 46 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

16 цаг 50 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

19 цаг 32 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

20 цаг 3 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

20 цаг 19 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

21 цаг 18 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

Уржигдар 09 цаг 55 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс мөнгө татаж хонхны баяр тэмдэглэсэн сургуулиудад хариуцлага тооцно

2026-04-24

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Н.Учралын итгэлт баруун гар М.Говьсайхан Нийслэлийн МАН-ын хороог тэргүүлнэ

2026-04-24

“Барилга экспо” 39 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

2026-04-24

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

Улсын арслан Э.Батмагнай 8950 оноогоор бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

2026-04-24

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Санхүүгийн боловсролын “cургагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ

2026-04-24

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Хүүхдийн зуслангийн түүхэн дэх хөгжлийн шинэ хуудас нээгдлээ

2026-04-24

НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн хурлаар “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх талаар хэлэлцлээ

2026-04-24

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Сурталчилгаа