ЭМО дарга нарыг “эвлэрүүлэх” даалгавар авсан гишүүдийн хэн нь хэн бэ?
Г.Занданшатар өөрөөс нь өөр үзэл бодолтой хэнийг ч болов “ялтан” болгож чадахаа батлан харууллаа
Д.Амарбаясгалангийн эсрэг төрийн машин эргэлт буцалтгүй ажиллаж эхэлжээ
Хоногийн төлбөр нь хоёр, гурван саяас эхэлдэг Монголын тансаг зэрэглэлийн зочид буудал, резортуудыг “Алтайн Хүдэр”-ийн босс “баян” Базараа, УИХ-ын гишүүн Ч.Энхтүвшин тэргүүтэй баячууд баздаг. Тэгвэл энэ удаад МАК групп тус салбарт хөл тавилаа.

Тодруулбал, өчигдөр Бага тэнгэрийн аманд нээлтээ хийсэн “Ayan Zalaat” тансаг зэрэглэлийн зочид буудал, резортын хоногийн үнэ 3 саяас 27 сая төгрөгийн хооронд хэлбэлзэх бөгөөд үйлчилгээний ажилтнууд нь Вьетнам, Флиппин голдуу гадныхан, тогооч нар нь ч ялгаагүй гадаад хүмүүс гэх мэтээр бүхий л талаараа дээдсийн хүрээнийхэн болоод гадныханд чиглэсэн концепцитэй аж.


“Ayan Zalaat”-ын нээлтэд Монголын нэр нөлөө бүхий хөрөнгө чинээтэй бүхий л хүмүүс уригдсан бөгөөд нээлтийн dress code-ийг black tie хэмээн онцгойлон заажээ. Энэ нь товчхондоо бол тансаг, үдэшлэгийн стандарт болох эрчүүд нь смокинг, эмэгтэйчүүд нь урт даашинзаар гоёхыг хэлдэг. Тэгвэл “Рояал” академийн захирал, Н.Учрал сайдын гэргий, ирээдүйн тэргүүн хатагтай болох өндөр магадлал бүхий Ч.Сэлэнгэ шууд хар зангиа зүүж очсон нь үүнийгээ сторидоо онцлон ярьсан нь угийн шооч дээдсийн хүрээнийхэн өөр хоорондоо гайхаж эсвэл шоолж ярихад хүргэжэ. Брэнд трэндийг эгнүүлдэг чамгүй загварлаг, тун ч өндөр боловсролтой гэгддэг залуу хатагтайн хувьд нээрээ ч ичмээр явдал мөн л дөө. Уг нь хэлтэй устай хүн black tie гэж ямар дресс код юм бол гээд ядахдаа гүүглдчихсэн бол ингэж шүүмжлүүлэхгүй л байх байсан даа.



Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
