ЭМО дарга нарыг “эвлэрүүлэх” даалгавар авсан гишүүдийн хэн нь хэн бэ?
Г.Занданшатар өөрөөс нь өөр үзэл бодолтой хэнийг ч болов “ялтан” болгож чадахаа батлан харууллаа
Д.Амарбаясгалангийн эсрэг төрийн машин эргэлт буцалтгүй ажиллаж эхэлжээ
Гаднаас гоё сайхан охид хүүхнүүд ирэхэд тосдог ганц өнгөтэй өөдтэй залуу нь модель О.Билгүүн болсон юм уу даа. Монголын загварын 7 хоногт ирсэн гадны нэртэй агентлагийнхныг тэр тосон англиар дуржигнуулсан бол өчигдөр T-ARA хамтлаг ирэхэд загварын дээлтэй сувенир хийлээ. О.Билгүүн давуу тал нь солонгос хэлтэй. Гадна дотны хэн ч харсан нуруулаг царайлгаараа нүд дүүрэн О.Билгүүн “Азийн супер стар модель” шүү дээ.

T-ARA тоглолтоо хийхэд өөр нэг монголоос барьж буй сюрприз нь 20 жилийн дараа уран бүтээлдээ эргэн орсон “Гала” хамтлаг. Миалж доёолсон ч гандан буурахгүй гоё сайхнаараа гайхуулж байгаа хоёр тоглолтын пиарын хамгийн өнгөлөг видео “Гала” хамтлагийнхных байлаа. Ану Болороо хоёр дуулна ч бүжиглэнэ чиг. Нэг тоглолтын хувцаслалт нь л 20 сая давдаг гэлцэх юм билээ.

T-ARA дэлхийн од хамтлаг. Нэг гишүүн нь хөлөө хугалсан суга таягтай ирсэн ч гэсэн үзүүлээд өгөх нь тодорхой. Манайхан аль байдгаа урдаа барьж байна. Стадионы тоглолтуудын чанарт МУГЖ Т.Ариунаа update хийх гэж оролдсон. Араас нь П.Баярцэнгэл ч муугүй байлаа. Маргааш хөгжим нь битгий гацаасай, үзэгчид нь дүүрээсэй. Соёлтой шоудаарай манайхаан. Улсын нэр нүүр гарна шүү.

Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
