Халуун сэдэв: Гашуунаар унасан Л.Оюун-Эрдэнийн эргэн ирэлт!
МАК групп “Аян Залаат” нэртэй, хоног нь 3-27 сая төгрөгийн үнэтэй дээд зэрэглэлийн зочид буудал, резортоо албан ёсоор нээлээ
МАН-ын даргад өрсөлдөхөө зарласан Д.Амарбаясгалан “том ах” нараа муулсан уу?
Энэ жил “Номын баяр”-ыг Б.Түшиг гэх залуу “самрав”. Түүний “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ” ном тэр чигээрээ copy paste энд тэндээс хуулж эвлүүлж хэвлэсэн, ямар ч номны үнэргүй зүйл болохыг сошиал даяар нэг шуугиж байна.
Хүүхэд багачууд ээж ааваасаа 28000 төгрөг “шаналгаж” түүний асар дээр хамгийн их урт дараалал үүсгэсэн. Олны итгэл сэтгэл хүндлэлээр ингэж тоглож арилжиж боломгүй санагдах. “Маш сонирхолтой” гэх үгээрээ алдартай youtuber Б.Түшиг сая дагагчтай, хүүхэд залуусын даган дуурайдаг хүн. Б.Түшиг 2018 оноос youtube суваг хөтөлж эхэлсэн. Тэрбээр 2012 онд ХҮДС-ийг Худалдааны менежмент мэргэжлээр төгссөн. Их сургуульд сурч байх хугацаандаа загвар өмсөгч, телевизийн хөтлөгч гээд олон төрлийн ажил хийж байжээ. 2015 онд Франц Улсыг зорьж, Сорбонны их сургуульд хэл, маркетингийн чиглэлээр суралцсан юм билээ. Талх талхаа л идэцгээе. Сошиалдаа л од мод юм байгаа биз. Ном хэмээх зүйл хэн дуртайгийнх нь хэвлээд тараадаг үнэ цэнгүй эд биш ээ. Энэ олон дагагчтай залуус өөрсдөө төлөвшөөгүй өөрсдөө байж өрөөлд ер нь юу заах вэ дээ.
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS