Бруклин Бекхэмийн гэр бүлийн замнал: Дэлхийн хамгийн шилдэг гэр бүлээс хагарсан харилцаатай гэр бүл болон хувирлаа
Компаниудынх нь тоо 100 хүрч, лицензүүдийнх нь тоо 10 давсан Б.Чойжилсүрэн сайд улсад жилд 30 тэрбумын татвар төлдөг
16, 32 настай эмэгтэйн амь насыг хөнөөсөн Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноолоо
Ардын жүжигчин болоод удаагүй байгаа жүжигчин Н.Батцэцэг цолны найраа ёслол төгөлдөр хийжээ. Уг найранд аанай л түүнийг хүлээн зөвшөөрдөггүй хэд очоогүй талаар урлагийнхан нь шивэр авирхийж байна.
Эргэн сануулахад жүжигчин Н.Батцэцэг Монголын киночдыг цуглуулан баримтат нэвтрүүлэг хийх үедээ Т.Кармаг орхисноос тэднийг зөрчилдүүлж, хэрүүл тэмцэл нь олон нийтийг хоёр талцуулахад хүргэж өндрөө авсан. Жүжигчин Т.Карма “Сармагчин өндөрт авирах тусам бөгс нь тод харагддаг” гэж АЖ Н.Батцэцэгийг егөөдсөн ч удаатай.
Уг нь алтан үеийн кино уран бүтээлчид олон сайхан бүтээлээрээ ард түмний хайр хүндлэлийг хүлээдэг. Тэр хэрээр хоорондоо эвтэй байхыг нь харах сайхан байхсан. Гэвч урлагт хүртэл талцал, тэмцэл, хагарал зөрчил халдварласан, тэр нь олон нийтийг хүртэл талцуулдаг хачин үед бид амьдарч байна.
АЖ Н.Батцэцэгийн хувьд АНУ-д олон жил амьдарсан, дүр төрх, амьдралын стиль нь үе тэнгийнхнээсээ тэс өөр. Тэр утгаараа түүнийг дундаа оруулах, түүнтэй хамт зураг авахуулах ч үе тэнгийнхэнд нь сорилт болдог байж мэдэх. Угаас үе тэнгийн ч зүс царай, нас үсээрээ тэнгэр газар шиг ялгаатай харагдаад байх хэцүү шүү дээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
