Мисс Б.Номин-Эрдэнэ “Эх дэлхийн мисс”-т өрсөлдөнө
“Монголын мисс-2022” тэмцээний Тэргүүн мисс Б.Номин-Эрдэнэ чансаагаараа дэлхийд 4-т ордог “Эх дэлхийн мисс”-д эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Түүнийг Дэлхийн мисст явах хэмжээний мисс гэдэг ч яагаад ч юм Дэлхийн мисст шинэхэн танил миссүүд оролцож харагддаг. Б.Номин-Эрдэнэ өөрийн номоо гаргасан нь бестселлэр болж байв.
Францад боловсрол эзэмшсэн бүсгүй бага насаа АНУ-д өнгөрүүлсэн юм билээ. Боловсрол, гадаад хэлний мэдлэг юм юмаараа дэлхийн энтэй мисс ярьж байгаа нь хөөрхөн, үргэлж олны анхаарлын төвд харагддаг. Шинэ үеийн өвөрмөц өөрийн гэсэн өнгө төрх бүхий мисс бүсгүйд амжилт хүсье. Манай улс миссүүдээ гадагшаа тэмцээнд явахад тэгтлээ дэмждэггүй зардал нь хувиас нь гардаг.
Ард түмэн лайк шэйрээр дэмжих тэдэнд маань бас дэмжлэг юм. Сошиал дээр манайхан угаасаа идэвх өндөр. Олон хүн амтай улсын миссүүдтэй Монгол миссүүд өрсөлдөхөд саналын тоо, бас бус зовлон жаргал бий. Миссүүдээ дэмжиж эх орныхоо нэрийг гаргахад тусалж байхыг дор бүрнээ бодууштай.


Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.