“Урьханы” гэж алдаршсан Б.Чинбат 500 кг алтыг хууль бусаар олборлож, Монгол улсад хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ

“Урьханы” гэж алдаршсан Б.Чинбат 500 кг алтыг хууль бусаар олборлож, Монгол улсад хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ

Монгол улсад асар их хэмжээний хохирол учируулсан хулгайг прокурорын байгууллага шалгалгүй хаацайлсаар 2 жил өнгөрлөө.

Урьханы гэж алдаршсан Б.Чинбатын үйлдсэн гэмт хэргийн талаар:

Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт байрлалтай MV021972 дугаартай лицензтэй “Вайнд Майнд" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Чинбат, Ариунболд нар нь /тухайн үед энэ компанийг эзэмшиж байгаад буцааж эзэнд нь зарсан/ 2022, 2023 онд алт олборлох үйл ажиллагаа явуулж байхдаа, зэрэгцээ орших өөрсдийн биш тусгай зөвшөөрөлтэй газрын хилийг зөрчин Туул голын сав хамгаалалттай 6,8 га газарт алт олборлолт явуулж эхэлсэн. Ингэхдээ "Ард түний өмч" 500 кг алтыг хууль бусаар олборлож, 200 гаруй тэрбум төгрөгийн алт хулгайлан, Монгол улсад хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2. "Хууль бусаар ашигт малтал олборлох" хуулийг зөрчин 200 гаруй тэрбум төгрөг олжээ.

Гэтэл энэ гэмт хэрэгтэй тэмцэхээр байгуулагдсан Экологийн цагдаагийн гзарын дарга цагдаагийн хурандаа Д.Цогтбаатар нь иргэдээс ирсэн мэдээллийг шалгалгүйгээр 1 сарын хугацаанд дарж эс үйлдэхүйгээр тусалсан байна. Тухайлбал уг хэргийн ул мөрийг замхруулж гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаах саналыг прокурорт хүргүүлж, прокурор хэргийг хааж, эд мөрийн баримтаар хураагдсан 0,7 кг алтыг буцаан өгч Эдийн засгийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлд үйлчилжээ. Булган аймгийн прокурорын газрын эрх бүхий албан тушаалтнууд тангарагаа зөрчиж гэмт этгээдүүдийн талд үйлчилсэн шийдвэр гаргахдаа хуульчийн болон прокурорын ёс зүй, шударга ёсны зарчмаа хаана орхив.

Энэ гэмт хэргээс олсон орлогоороо Б.Чинбат, Г.Ариунболд нар нь “Эрдэнийн босго" ХХК-ийн Хулман нуур нүүрсний уурхайг худалдаж авсан байж болзошгүй байна. Энэ уурхайтай холбоотой гэмт хэргийг Улсын Ерөнхий прокурорын орлогч М. Чинбатын шийдвэрээр хэрэгсэхгүй болгож хааснаар хохирогч нар дахин гомдол гаргах эрхгүй болжээ.

Б.Чинбатын цагдаагийн байгууллагатай холбогдож асуудлаа шийдвэрлэх ажлыг цагдаагийн чөлөөндөө гарсан хурандаа Пээдгэр Эрдэнэбаяр гэх хүн зохион байгуулдаг аж. Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дэд дарга бөгөөд залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр, түүний гэмт үйлдлүүдийг хаацайлан хамгаалдаг, үүнийхээ шанд эхнэрт нь Б.Чинбатын өмчлөлийн 1 тэрбум төгрөгийн үнэтэй машиныг унаж байна. Үндсэндээ цагдаагийн байгууллага Б.Чинбатад маш өргөн хүрээнд үйлчилдэг эрүүгийн цагдаагийн хууль зөрчиж ажилладаг байна.

 

Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ганбатын төрсөн ах Б.Чадраабал нь өдгөө “Урьхан санаа" ХХК-ийг удирддаг. "Урьхан санаа" ХХК нь БГД-ийн 29-р хороо, Саппорогийн уулзварт байрлах барилгын материалын "Гурвалжин-1", "Гурвалжин-2" худалдааны төвүүдийг эзэмшиж, ажиллуулдаг. Тэгвэл Б.Чадраалбал нь "Ид шидийн орон”-оор танигдсан Ч.Ганжавхлангийн аав.

Ноцтой нь, Б.Ганбат нь "Вайнд майнд” ХХК-ийг 2017 оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулж, 2021 оны тавдугаар сард авга ах Б.Чинбатдаа шилжүүлсэн байдаг. Гэтэл "Вайнд майнд" ХХК нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Туулын их тохойрол гэх газарт алт олборлож, алт угаасан усаа Туул гол руу хууль бусаар цутгаж байсныг 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоож байжээ.

Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ганбат "Урьхан” ХХК-ийг эзэмшдэг. "Урьхан” ХХК нь Улаанбаатар-Дарханы зам дагуух "Урьхан” зоогийн газрыг ажиллуулдаг. Түүний “Урьхан" ХХК-ийн дэд захирлаар төрсөн ах Б.Чинбат нь ажилладаг байсан. Гэтэл Б.Чинбат нь 2020 оны нэгдүгээр сарын 21-нд "Эко төв аргууль” ХХК-ийг эзэмшдэг болжээ. Улмаар ердөө сар гаруйхны дараагаас буюу 2020 оны хоёрдугаар сарын 17-ноос эхлэн Б.Чинбатын нэр дээр болон түүний "Эко төв аргууль” ХХК-ийн нэр дээр Төв аймгийн Борнуур сумын 4-р баг, Улаанбаатар-Дарханы замаас холгүйхэн Ар гууль хэмээх газарт зургаан удаагийн захирамжаар нийт 280.000м2 газар олгожээ.

Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ганбатын төрсөн ах Б.Чинбатын "Инкоммаш" ХХК нь 2020 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Хан-Уул дүүргийн 23-р хороо, Арцатын аманд 51.104м2 газар эзэмшдэг.

Энэ газар дээрээ 30 айлын тансаг зэрэглэлийн "Green hill” хотхоныг барьж худалджээ. "Green hill" хотхоны нэг айлын хаус нь 4.3 тэрбум төгрөгийн үнэтэй. 30 айлын хаусыг 4.3 тэрбум төгрөгөөр тооцохоор 129 тэрбум төгрөгөөр худалдсан гэсэн үг. 

Хамгийн ноцтой нь, тус хотхоны хоёр хаусыг Ерөнхий сайд асан Э.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар нарт “бэлэглэсэн” гэх мэдээлэл гарчээ. Энэ бол төр, бизнесийн ашиг сонирхлын “үхэл амьдралын сүлжээ” ямар гүнзгий болсныг илтгэнэ.

 

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

11 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

12 цаг 7 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

13 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

15 цаг 20 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

15 цаг 24 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

15 цаг 29 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

18 цаг 11 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

18 цаг 42 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

18 цаг 57 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

19 цаг 57 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

Уржигдар 09 цаг 55 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс мөнгө татаж хонхны баяр тэмдэглэсэн сургуулиудад хариуцлага тооцно

2026-04-24

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Н.Учралын итгэлт баруун гар М.Говьсайхан Нийслэлийн МАН-ын хороог тэргүүлнэ

2026-04-24

“Барилга экспо” 39 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

2026-04-24

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

Улсын арслан Э.Батмагнай 8950 оноогоор бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

2026-04-24

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Санхүүгийн боловсролын “cургагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ

2026-04-24

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Хүүхдийн зуслангийн түүхэн дэх хөгжлийн шинэ хуудас нээгдлээ

2026-04-24

НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн хурлаар “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх талаар хэлэлцлээ

2026-04-24

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Сурталчилгаа