Монголоос дэлхийн миссийн тэмцээнд оролцох охидын хувь заяаг тодорхойлогчид

Монголоос дэлхийн миссийн тэмцээнд оролцох охидын хувь заяаг тодорхойлогчид

Монголоос гадагшаа мисст явж байгаа хүүхнүүд зүгээр гудамжинд явж байгаа охидоос царай муутай, нэг л биш, хамгийн мианууд нь явж байна гэх яриа томоохон миссийн тэмцээн болгоны ард гардаг. Тэгвэл миссүүдийг нүд, шүд, бие хаагаар нь эрэмбэлж тэргүүн титмийг тэргүүндээ хэн зүүхийг шийддэг миссийн тэмцээний арын эзэд нь чухам хэн хэн байгааг танилцуулъя. Буух эзэн буцах хаягтай, билгийн мэлмий, бэл бэнчин нь таарч тэнцэх эсэх, хувийн атаа жөтөө, амбиц байгаад жинхэнэ гоо бүсгүйчүүдийг дараад байгаа эсэх гэхчлэн миссийн тэмцээний эзэдтэй бид яриатай даа, мөн үү?

Дэлхийн миссийн хувь заяаг Д.Уянгалянхуа атгаж буй бол, “Miss Universe”-д хэнийг явуулахыг “жарны хатан хаан” мисс Г.Оюунгэрэл, “Эх дэлхийн мисс”-т хэн явахыг мисс Б.Гантогоо, “Монголын мисс”-ийн титмийн эзнийг “Аяыг таа” нэвтрүүлгээр олонд танигдаж асан М.Дорждэрэм нар тус тус шийддэг байна. Тэднийг сонжицгооё.

Д.Уянгалянхуа хамтрагчаараа Н.Учралын гэргий Ч.Сэлэнгийг сонгожээ

“Монголын сайхан бүсгүй-2002” тэмцээний “Алтан эрдэнэ” өргөмжлөлийг хүртсэн мисс Д.Уянгалянхуа миссүүдийн шандсыг шалгадаг мөрөөдлийнх нь тэмцээн Дэлхийн мисст хэн явахыг шийдэж буй. “Азиан Фючир” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Дэлхийн мисс” тэмцээний Монгол дахь Элч Д.Уянгалянхуа гэх алдар ёстой хоббигоороо л хийж буй ажил, зүүж буй сэтэр гэлтэй. Яг үндсэн салбарынх нь тэр тусмаа мисс хүн тэмцээнийг шүүж шалгаруулж байгаа гэдэг утгаараа хүлээлт бол бий.

Угтаа Д.Уянгалянхуа тэрбумтны гэргий, “МАКС” группын тэргүүн хатагтай. Ийм хүн хахуулиар Дэлхийн мисст хүн явуулахгүй нь тодорхой. Гэвчиг сонгосон миссүүд нь, тэмцээний оролцогчдын байр байдал ч тэр яг Монгол Улсаа төлөөлөх хэмжээнд байна уу гэдэг асуултын тэмдэг. Нэг л нүдэнд өртөхгүй болсон нь үнэн, сүүлийн үеийн миссүүд.

Сониноос “Монголын мисс-2022” тэмцээний тэргүүн титмийн эзэн сүүлийн үеийн арай нэг оюунлаг, гэгээлэг мисс Б.Номин-Эрдэнийг гортигийн гадна үлдээж,  Дэлхийн мисст оролцох боломж олгоогүй талаар салбарынхан нь жиг жугхийсэн удаатай. Баян хүн бачтай гэгчээр баяны гэргийд ийм дайны гортоо байдаг байх нь л дээ. Магад Б.Номин-Эрдэнэ ямар нэг талаараа Д.Уянгалянхуа хатагтайн уурыг хүргэсэн байж болох. 

Ямартай ч тэрүүхэн тэндээ Монголоос чухам ямар бүсгүй Дэлхийн миссийн тэмцээнд оролцох эсэхийг шийдэж суудаг Д.Уянгалянхуа бизнесмэн хүний гэргий гэсэндээ улс төрийн нүүдэл хийж Н.Учралын гэргий Ч.Сэлэнгийг хамтрагчаараа сонгосон байна лээ. Тодруулбал, “Miss World Mongolia” тэмцээний ялагч “Рояаль” Олон Улсын Их сургуульд бакалаврын хөтөлбөрт 4 жилийн турш 100%-ийн тэтгэлэгтэйгээр суралцах эрхтэй болох юм байх. Анхнаасаа гадаад хэлтэй боловсролтой бүсгүй явуулчих зүйл дээр ингэж өөрсдөдөө ажил удах хэрэг байдаг ч юм уу. Тэгээд ч Дэлхийн мисст хүртэл явчихаж байгаа бүсгүй Монголдоо сурах уу, өөр карьер хийх үү, бакалавр ч үгүй “амьтан” Монгол Улсыг төлөөлнө гэх гээд байна уу гэх мэтчилэн олон салаа өнцөг харагдах.

Цаашилбал, тэмцээний оролцогчдоор өөрийн /Макс/ группын охин компаниудынхаа маркетинг хийж, найз нөхдөө цуглуулан бараг хурал шиг л тэмцээн хийдэг гэх мэт дэл сул яриа ч бий. Товчхондоо Дэлхийн миссийн тэмцээн гэдэг нь энүүхэндээ “Макс” группийнх нь маркетинг юм биш үү дээ. Нөгөө талд бургер, пицааны франчайзингээс авахуулаад Баянхонгорын алтны уурхай хүртэл том бэлчирт бизнес эрхэлдэг “Макс шиг баян айлд мисс болох мөрөөдөлтэй охидоор пиар хийх ямар шаардлага байдгийг ёстой бурхан, чөтгөр хоёр л мэдэх байх. Эерэг өнцгөөс нь харвал магад Монголынхоо мисс охидод тусалж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байж бас болох.  

“Азийн хатан хаан” Г.Оюунгэрэл дэлхийн 1,5  тэрбум хүний өмнө Монголоос хэн зогсохыг шийднэ

Дэлхийн хамгийн нэр хүндтэй, хамгийн олон үзэгчтэй “Miss Universe” тэмцээнд Монгол Улсаас 2018 оноос гоо бүсгүйчүүд оролцож эхэлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаар овоглодог тус тэмцээнд Монголоос оролцсон миссүүдээс Д.Долгион, Б.Гүнзаяа нар анхны топуудаар нэрлэгддэг. Уг тэмцээнийг Монголд зохион байгуулах эрхийг мисс Г.Оюунгэрэл эзэмшдэг.

Г.Оюунгэрэл өөрөө 2007 онд “Дэлхийн мисс”-т оролцож байсан Азийн хатан хаан өргөмжлөлт модель.

Мисс моделиуд төдийлөн нийгэмд тустай ажил хөдөлмөр эрхлээд байдаггүй цагаан гартнууд. Г.Оюунгэрэлийн хувьд  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахжаргалтай ханилж тогтсон амьдралтай төлөв төвшин байгаа. Түүнд салбарынхан нь ч, тэмцээний оролцогчид ч, тал талаас өндөр хүлээлт тавьж байгаа. Тэмцээнээ нэг их бизнес гэж харахгүй нямбай хандвал дэлхийн 1,5 тэрбум хүний өмнө зогсох гоо бүсгүйг эх орноосоо нүдтэй сонгож чадах болов уу. Том зориг байлаа. Тэмцээн нь ч шинэхэн, өөрөө ч олны хэл амны бай болохоос айхгүй байгаа.

Мисс Б.Гантогоо “Эх дэлхийн мисс”-т гүүр болж байна

Мисс Б.Гантогоог харсан хүмүүс ийм мисс байдаг гэнээ гэж шоолсон. Яахав дээ хүн жин нэмээ л биз. Б.Гантогоо 2005 оны Монголын мисс, 2010 онд “Эх дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байв.

Хилийн чанадад амьдрах болсон мисс бүсгүй хэсэг нам гүм байж байгаад Монгол Улсаа төлөөлөх Соёлын элч болсон юм билээ. Түүний “Эх дэлхийн мисс”-т сонгож явуулсан охид алдар хүндтэй миссүүд байдаг. Наад зах нь Б.Аззаяа, С.Нандин нарыг харахад хэр шударга болох нь мэдэгдэж байгаа юм.

Гадаадад амьдраад удаж байгаа болоод ч тэр үү, үнэхээр нэг эх орноо сурталчлах чин сэтгэл үнэртүүлэн загварын салбарынхнаа ч дэлхийд холбох гүүр болж байгаа. Гадны томоохон фэшн шоу, загварын 7 хоногт Б.Гантогоогоор дамжин олон улсын зах зээлд гарч байгаа Монгол брэндүүд хүртэл мисс бүсгүйд талархалтай ханддаг юм билээ.

Дашрамд дуулгахад 2025 оны “Эх дэлхийн мисс” тэмцээнд энэ жил Монголоос 2022 оны Монголын мисс Б.Номин-Эрдэнэ оролцож байгаа билээ.

Монголын мисс хэн болохыг М.Дорждэрэм шийддэг

Хуучин цагийн Монголын Үндэсний тв-ийн хөтлөгчид өдгөө бол алдар хүндтэй, орсон, зүтгэсэн салбар бүртээ жин дарах хүмүүс болсон. “Аяыг таа” цэнгээнт нэвтрүүлгийг хөтөлдөг байсан М.Дорждэрэм гэхэд өдгөө өөрийн эвент зохион байгуулдаг компанитай, тв зохиомж нэвтрүүлэг хийгээд Цагаан сараар жишээ нь цацчихдаг товхийсэн бизенстэй хархүү. Гэхдээ түүний хамгийн том ажил нь “Монголын мисс” шалгаруулах тэмцээнОлон ч сайхан миссүүд 20+ жилийн түүхтэй тус тэмцээнээс төрөн гарч, насан туршдаа миссийн титмээрээ гоёж амьдарч буй.

Товчхондоо М.Дорждэрэмийн ажлын амжилт миссүүдийн чанараар хэмжигдэх нь ээ. Хуучны тэмцээнийг тэр муугүй авч яваа, бамбарыг нь. Зүгээр жирийн охид ч миссүүдээс гоё байдаг болсон өнөө цагт хүмүүс нэг их гайхахгүй, сайхнаар хүлээж авахгүй байна уу эсвэл маркетинг буюу оролцогчдоо таниулах талдаа анхаарахгүй байна уу, бодох л асуудал байх. Уг нь Монголын мисс болсон хүн бол хуучны миссүүд шиг л хүн болгонд танигдсан баймаар байна шүү дээ. Бусдаараа бол М.Дорждэрэм бууз хуушуур шиг л эрэлттэй дасал болсон тэмцээнийг ном журмаар нь эвтэйхэн авч явна.

Б.Ундрал

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаад хурандаа цол олгожээ

52 мин

Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдаар Т.Доржханд нар яригдаж байна

1 цаг 10 мин

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ

2 цаг 1 мин

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгийн охин олон улсын тэмцээнд хүндэт шүүгчээр оролцоно

3 цаг 58 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

4 цаг 6 мин

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

9 цаг 14 мин

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

2026-03-13

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

2026-03-13

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

2026-03-12

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

2026-03-12

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

9 цаг 14 мин

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

“The Mongolz” 23 дахь улирлын ESL Pro League тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-03-10

Сурталчилгаа