Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
“Өгөөж чихэр боов” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Түмэнгэрэл Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
С.Түмэнгэрэл 60-70 жилийн түүхтэй хүнсний үйлдвэрийг хувьчилж авснаар бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан, үйл ажиллагааг нь улам сайжруулан амжилттай ажиллаж яваа. С.Түмэнгэрэл захирал хийж үйлдвэрлэсэн боов боорцогноосоо болж “онигоо”-нд орох нь олон. Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших үедээ “Би 17 жил боовоо л оролдож байгаа. Өөр юм хийгээгүй, энэ ажилдаа үнэнч” гэхэд нэг ахмад настай эмэгтэй “Тийм ээ, манай Түмэнгэрэлийн боов маш амттай, том, тослог. Өглөө оройгүй бид хэрэглэдэг, яг сайхан монголчуудад тохирсон эд. Цагаан сараар ч байнга хэрэглэдэг” гэж дэмжээд бөөн инээдэм болсон гэдэг. Сонирхолтой нь С.Түмэнгэрэл кино техникч мэргэжилтэй. ЗХУ-д энэ мэргэжлээр техникумд сурсан тэрбээр Новосибирскид цахилгаан холбооны инженер, СЭЗДС-ийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгсжээ. Улаан дипломтой төгсөөд ирсэн ч ажил байхгүй өөр салбарт орсноор өнөөдрийн “Өгөөж”-ийн түүх өрнөжээ. Хөдөлмөрч нийтэч “Шарк” С.Түмэнгэрэлдээ амжилт хүсье.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
