Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Орчин цагийн дуурийн дуучид улам л нуруулаг, гоолиг, модель type-тай болчихоод байна. Э.Адъяасүрэн дуучнаас гадна сошиалд олон талаараа охид бүсгүйчүүдэд ментор болж байдаг гоо зүйтэй бүсгүй. Тэрээр Эрдэнэтийн охин бөгөөд 2010 онд Эрдэнэтийн мисс болж байжээ. СУИС төгсөөд УДБЭТ-т Гоцлол дуучнаар ажиллаж отгон Нансалмаа болсон байна.

Э.Адъяасүрэн Цагдаагийн “Сүлд” чуулгад цагдаагийн ахлагч цолтой, тасралтгүй 5 жил цагдаагаар ажилласан нь гоё намтар. Ер нь хүчний байгууллагын бүсгүйчүүд нурууны стандарт өндөр дүрэмт хувцастай үзэсгэлэнтэй харагддаг. Тэрээр дуучид дундаа хамгийн өндөр нь учраас цагдаагийн байгууллагад ядах юмгүй тэнцжээ. Сагсчин охидыг гавьяат авахад Э.Адъяасүрэн будаж дүр төрхийг нь бүрдүүлж харагдсан. Нүүр будалтаар 15 жил ажилласан нь түүний нууц авьяас.

Зөвлөлтийн ардын жүжигчин, профессор Лхасаран Лодонович Линховоины нэрэмжит мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын ХIV уралдаанд тэрээр 3-р байр эзэлж байсан. Тал бүрийн авьяатай Э.Адъяасүрэн тайзны хөтлөлтийг англи хэл дээр хийдэг нь түүнийг улам онцгой харагдуулдаг юм билээ. Сүүлийн үед өглөө хамгийн эрт нээдэг FIORI DI ANNA цэцгийн дэлгүүр олны талархлыг хүлээж байгаа. Дуучид хамгийн их цэцэг авдаг хүмүүс. Дуурийн дуучин бүсгүй энэхүү цэцгийн дэлгүүрийн эзэгтэй. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж нийгмийн хариуцлагтай үлгэрлэж буй мисс цагдаа дуучин бүсгүйдээ амжилт хүсье.





Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
