Б.Баатар: “Монгол хаан“ төсөл улсын төсөв, төрийн байгууллагуудаас ямар ч санхүүжилт аваагүй. Английн төсөл 2 сая паундаар бүтэж, 200 мянган паундын алдагдалтай дууссан

Б.Баатар: “Монгол хаан“ төсөл улсын төсөв, төрийн байгууллагуудаас ямар ч санхүүжилт аваагүй. Английн төсөл 2 сая паундаар бүтэж, 200 мянган паундын алдагдалтай дууссан

"Хэро" Б.Баатар даваа гарагт Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа "ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын яриад байгаа шиг “Монгол хаан” төсөл нь улсын төсөв, Эрдэнэс Тавантолгой, бусад аль ч төрийн байгууллагаас ямар ч санхүүжилт аваагүй. Яг 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай төсөл юм. Английн төсөл нийт хоёр сая паундаар бүтэж, 1.8 сая паундын орлого олсон буюу 200 мянган паундын алдагдалтай дууссан. Энэ бүх тоо баримтыг шалгах ёстой газарт нь би урьд өмнө ч шалгуулж байсан. Одоо ч дахин шалгуулж л байна. Арга ядахдаа л та бүхэнд санхүүгийн задаргаагаа хүртэл ярьж байх вэ дээ.

Санхүүжилтийн бүтэц нь нэг сая паунд Модерн Номадс, 500 мянган паунд “Херо Энтертайнмент”, 500 мянган паунд нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдаас гарсан. Миний оруулсан хөрөнгө бол банкны зээл болон Хөх хотын тоглолтын орлогоос бүрдсэн. Ер нь уг жүжиг Англи, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан ажил огт биш. Хувийн, бизнесийн зарчмаараа явж буй төсөл. Анх 2023 онд биднийг Англид тоглох жил хугацааны хувьд тэгж давхцал таарсан.

“Монгол хаан” төсөлд төр засаг нэг ч тус дэмгүй бөгөөд бодлогын дэмжлэг ч төдийлөн олигтой өгч байгаагүй. Гэсэн хэдий ч дэлхийд 100 мянган үзэгчид хүрсэн. Монгол Улсаа чадлынхаа хэрээр сурталчилж буй энэ жүжгийг дахин, дахин улс төрийн зорилгоор гүтгэн доромжилж, дэлхийд гарч буй бүрэн хэмжээний ганц театрын төслөө хүчээр харлуулж байгаа нь маш харамсалтай байна. Энэ төсөл өөрөө олон улсын хамтарсан төсөл учраас гадны хөрөнгө оруулагчид, олон улсын продюсеруудтай ярилцан уг гүтгэлгийн асуудлыг цаашид шийдэх хэрэгтэй гэж үзсэн учраас бид шүүхэд хандсан байгаа. Цаашдаа ч шаардлагатай тохиолдолд олон улсын шүүхэд хандах бодолтой байна. Засгийн газрын тэргүүн нь надтай хамаарал бүхий этгээд гэдэг утгаар өнгөрсөн таван жилд манай төслөөс болж Засгийн газар, Соёлын яам хэл аманд орох вий хэмээн үргэлж цэрвэж ирсэн. Гэсэн хэдий ч хуучин Засгийн газрын бүрэн эрх дуусангуут энэ мэтээр улс төрийн зорилгоор гүтгэгдэж, хардагдаж, дахин надаас гадна олон залуус хэлмэгдэх, тэднийг улс төрийн бохир PR-д шалтгаангүйгээр татан оруулж байгаа нь маш харамсалтай зүйл болж байна.

Үүний тод жишээ нь жүжигчин О.Дөлгөөнтэй холбоотой асуудал. Манай төслийн ард 90 гаруй залуу уран бүтээлч ажилладаг. Жүжигчин О.Дөлгөөнтэй Л.Оюун-Эрдэнэ эр, эмийн ямар ч холбоогүй бөгөөд сайн таних ч үгүй улсууд. Бүхэл бүтэн эмэгтэй хүнийг энэ олон жил ингэж гүтгэж харлуулж байгаа нь үнэхээр харамсалтай бөгөөд хүний эрхийн маш том зөрчил болж байна. Дахин хэлэхэд, би Оюу толгой болон улсын төсвөөс энэхүү төсөлд ямар нэгэн санхүүжилт авсан бол 100 хувь хариуцлагаа хүлээхэд бэлэн байгаа" гэжээ. 

Эх сурвалж:  Өдрийн сонин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

11 цаг 3 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

11 цаг 57 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

13 цаг 4 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

15 цаг 10 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

15 цаг 15 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

15 цаг 19 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

18 цаг 1 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

18 цаг 32 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

18 цаг 48 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

19 цаг 48 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

Уржигдар 09 цаг 55 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс мөнгө татаж хонхны баяр тэмдэглэсэн сургуулиудад хариуцлага тооцно

2026-04-24

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Н.Учралын итгэлт баруун гар М.Говьсайхан Нийслэлийн МАН-ын хороог тэргүүлнэ

2026-04-24

“Барилга экспо” 39 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

2026-04-24

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

Улсын арслан Э.Батмагнай 8950 оноогоор бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

2026-04-24

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Санхүүгийн боловсролын “cургагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ

2026-04-24

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Хүүхдийн зуслангийн түүхэн дэх хөгжлийн шинэ хуудас нээгдлээ

2026-04-24

НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн хурлаар “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх талаар хэлэлцлээ

2026-04-24

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Сурталчилгаа