Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Өмнөд Солонгосын алдарт жүжигчид болох Ким Ү Бин, Шин Мин А нарын хурим энэ сарын 20-нд болж өнгөрлөө. Хосууд арванхоёрдугаар сарын 20-ны орой Сөүл хотын Жүнг-гү дүүрэгт байрлах The Shilla зочид буудлын Dynasty Hall-д хуримаа хийсэн байна.
Өнөөдөр тэдний хуримын ёслолын зургууд олон нийтэд цацагдсан бол энэ дундаас Шин Мин Агийн тансаг даашинз олныг алмайруулаад байна. Тухайлбал цасан цагаан, зүрхэн хэлбэртэй мөргүй, цагаан хуримын даашинз өмссөн нь тун эрхэмсэг төрхийг илтгэжээ.
Энэ хуримын даашинз нь Elie Saab брэндийн 2026 оны хаврын хуримын коллекцид багтсан тансаг зэрэглэлийн даашинз аж.
Даашинзны үнэ ойролцоогоор 28,600 ам.доллар байгаа нь түүний хурим хэр өндөр зэрэглэлийнх байсныг илтгэж байгаа юм.
Elie Saab нь Ливаны загвар зохион бүтээгч Эли Саабаар удирдуулсан, дэлхийд нэр хүндтэй загварын брэнд бөгөөд Солонгосын алдартнуудын дунд тун чиг алдартай. Өмнө нь Сон Е Жин, Ким Юна, Сон Ён Жэ, И Да Хэ зэрэг одод хуримын даашинз болон зураг авалтад энэ брэндийг сонгож байжээ.
Шин Мин А болон Ким Ү Бин нар 2015 онд нэгэн загварын брэндийн сурталчилгаанд хамтран модель хийж байхдаа танилцаж, тухайн оны долдугаар сард албан ёсоор үерхэж байгаагаа зарласан. 2017 онд Ким Ү Бин хамар-залгиурын хорт хавдартай тэмцэж байх үед Шин Мин А түүний дэргэд тууштай байж, тэдний хайр олон нийтийн хүндэтгэлийг ихэд татсан билээ.
Ийнхүү тэдний арван жилийн хайрын түүх сэтгэл хөдөлгөм, тансаг хуримаар үргэлжилж, гэр бүл боллоо.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
