2025 ОНЫ ОНЦЛОХУУД: Бөх, дуучин, тоглолт, рекламны ертөнцийн одуудаар хэн, хэн тодров

2025 ОНЫ ОНЦЛОХУУД: Бөх, дуучин, тоглолт, рекламны ертөнцийн одуудаар хэн, хэн тодров

2025 оныг бид бөхчүүдээрээ бахархан, урлаг соёлынхныгоо хүндэтгэн, улстөрчдөө муулж, шинэ үеийн залуусаа биширсэн баяр баясал, бахдам амжилт, түүхийн хуудас дүүрнээр өндөрлүүлж байна. Энэ жил утаа ярьсангүй, харин коксон нүүрс ярьж, уламжлалын адил бензиндээ оочерлож, хамуурсан бордюрээ хуулж авч, замаа шинэчлэн, 100, 100 жилийн ойг аймаг дамнан хэссээр дуусгалаа. Оны төгсгөлийг эрхгүй спортынхон өнгөллөө. "The Mongolz"-ынхон, 3x3 сагсан бөмбөгийн тамирчид, Physical Asia-д оролцсон жудо, бөхийн тамирчид эх орныхоо нэрийг олон улсад таниулж, утгаараа 400 сая жуулчин хүлээж авах  мөрөөдөл биелэх замд хөтөллөө. Ингээд бид 2025 онд болсон урлаг соёл, спортынхны онцлохуудыг тоймлон хүргэж байна. 

2025 он бөхчүүдийн амжилт, шоу ертөнцөд хүч түрэн орсон жил болов

Тийм ээ, үндэсний бөх одоо л олон улсад хүлээн зөвшөөрөгдөж бөхчүүдийг гадаад дотоодгүй хүндлэх боллоо. Б.Орхонбаярын инста 460 мянган дагагчтай болж бөхчүүдээс анх удаа IG ертөнцөд од төрлөө. Улсын арслан Б.Орхонбаяр Physical Asia-д Монголын багаа толгойлж оролцон Монгол эр хүн, бөх хүний харизм зэрэг олон сайхан чанарыг харуулж чадлаа. Онцгойлон баяр хүргэе.

Бид мөн залуухан шинэхэн арслантай болов. Б.Батмагнай рекламны ертөнцийн мангас болж,  Залуус хамгийн чухал нь тэгш сайхан гэр бүлтэй хувь хүний хувьд өөгүй нь олны хайрыг татаж байна. Б.Оюунболд арслан дэвжээнээ эргэж ирэнгүүтээ мөн рекламны модель болоод байна.

Арслангуудын цаг үе нэгэнт иржээ. Дээхнэ 6 залуу зааны үед үндэсний бөх үзүүштэй, үзэгч олонтой, сонирхолтой байж. Нэр хүнд нь унаж явсан үндэсний бөхийн спортоо эдгээр залуус “аварч”, ахин сэргээж чадлаа. Баярлаад баршгүй сайхан магнай тэнийсэн жил болж байна. Улам их амжилт хүсье ээ, хүчтнүүддээ.

2025 оны топ шагнал олгогчдыг М-Си-Эс тэрбумаар тэргүүлэв

Үндэсний толгой компани М-Си-Эс Монгол Улсын арслан Э.Батмагнайд баяр хүргэн хүндэтгэл үзүүлж, бай шагналын нэг тэрбум төгрөгийг гардуулав. Мөн сагсан бөмбөгийн спортын дэлхийн дэд аварга охидыг 1 тэрбум төгрөгөөр шагнав. Товчхондоо нийгмийн хариуцлагаа тултал биелүүлсэн гэсэн үг. Хажуугаар нь тултал балбуулж баалуулж муулууллаа. Монголд л байх үзэгдэл юм.

Харин МУГТ Б.Энх-Оргилд Оюутолгой 100 сая төгрөг бэлнээр өгөв. Яг том төслийн хэмжээтэй нь харьцуулахад энэ дүн бага ч юм шиг гэж болох ч нөгөө талаар бэлгийн морины шүдийг үздэггүй монгол заншлаар бол болоо, болоо.

2025 оны шагналтнуудын хамгийн, хамгийн

Энэ онд шагналын хур буудгаараа буусан бөгөөд АЖ Н.Батцэцэг, Б.Батцэцэглэн нар хамгийн их шүүмжлүүлсэн шагналтнууд боллоо. Хөөрхөндүү байсан хүүхэн, хөөрхөн хүүхэнд шагналаа өгчихөж байгаа юм уу гэлцэн алаг нүдэн бүсгүйчүүдийг егөөдөөд амжсан. Угтаа бол шагналын заавал таяг тулсан, тэнхэл доройтсон хойноо авах албагүй л дээ.

  • Эсрэгээрээ жүжигчин Н.Энэрэлийг хамгийн их талархан хүлээж авсан. Гэхдээ яаж зүгээр байх вэ, өглөө нь түүнийг уйлтал бүллидсэн байна билээ. Манайхан ийм л хоёр туйлт сэтгэцтэй юм шиг “мэдрэмж өндөртэй” хүмүүс.
  • Оны сүүл мушгиж тодорсон од зүй ёсоор Ч.Мишээл болов. Ёстой л бор зүрхээрээ айлд гэр цэвэрлэж, хүүхэд асрагч хийж “зодуулж нүдүүлэн” байж урлагт хайртай сэтгэлээр зүтгэж ирсэн түүний он жилүүд талаар өнгөрсөнгүй. Түүнд хэн ч туслаагүй харин дарах нь олон байсан ч од болон гялалзаж чадлаа. Урлагт арын хаалга байдаггүй.
  • Даруухан, нэг ч рийл, лайв хийх нь бүү хэл реклам, сурталчилгаанд ч бараг тоглодоггүй жүжигичн С.Ариунбямба жамаараа яваа ертөнц гэдэг шиг МУГЖ болж чадлаа. Шагнал нүдээ олсон. Цаашилбал, “ноён солиот” Д.Бямбацогт ёстой л хун цагаан машинаар тосуулан зөгнөл биелж МУГЖ болсон. Ард түмэн Ерөнхийлөгчийг бараг загнаж байж түүнд гавьяат өгүүлсэн билээ.
  • Сагсчин охид гавьяатаар гангарч, Б.Энх-Оргил тамирчин маань зөвхөн тв шоу бус дараагийн амжилтаараа МУГТ цол хүртлээ. Ерөнхийлөгчийн тамгын газрыг шуурхай бус, шагнал удаадаг гэж жиг жугхийдэг ч гэнэтийн алдартнуудад харин ч нүдтэй байлаа.

2025 онд та аваагүй ч 2026 он таны ээлж байж мэднэ. Бусдын амжилтанд чин сэтгэлээсээ алга ташиж баярлаж байхад таны ээлж ч ирнэ. Та бүхэн шинэ оноо сайхан угтаарай.

Эмэгтэй дуучид: 2025 оны хамгийн, хамгийн

  • Оны хамгийн их захиалга авсан хамтлаг “Гала” болов. Хорин жилийн дараа ч хоёулаа үзэсгэлэн гоо, хөөрхөн дүү нар болоод байгаа “Гала” хамтлаг 2024 оны шинэ жилийн баяраар эргэн нэгдсэнээ зарлаад байв. 2025 онд харин бүх өдрүүдэд захиалгатай, бүжигчдийн хамт дуулсаар шинэ жилийн баярт гэрэл нэмэв. Оройхон гараад ширүүхэн дайрсан гэсэн үг.
  • Эмэгтэй хамтлаг дуучдын ертөнцөөс хайрын дууч С.Сэрчмаа анх удаа бие даасан шинэ жилийн цэнгүүнээ хот, хөдөөд зохион байгуулж, хамтлаг дуучдаа нэгтгэн базаж хэр сайн менежер болохоо харуулав.
  • Поп дива Б.Сарантуяа Ч.Мишээлийг хамгаас их дэмжин ранк харуулан олон улсын Silk Way Star шоунд амжилт гаргахад нөлөөлөв. Монголын урлагийн загалмайлсан эх гэдгээ батлан харуулсан гэж магтаж болно. Манай эмэгтэй хамтлаг дуучид рок попынхон нь хаа очиж хэл ам багатай гэр бүлийн асуудал нь учиргүй хаяагаа хадардаггүй хүмүүс байдаг.
  • “Киви” Ука ганцаараа том гутлаар гангарч тайзны стилийг эвдэв. Түүний хувьд “халтуур”-нд хамтлагаасаа илүү ганцаараа их захиалга авчээ.
  • Рок поп ертөнцийн хаалга оны сүүлд найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин Х.Баярмаа зад өшиглөн орж ирж шинэ клипээ цацав. Түүний хувьд хөтлөлт хийхээс гадна эвлэгхэн ковер дуулчихдаг.
  • Дуурийн дуучдаас поп стилиэр отгон Нансалмаа Э.Адъяасүрэн хагас нүцгэлэн клип хийж, олны нүдийг хужирлав. Нуруу туруу өндөр, царай зүс ч тэгш сайхан тэрээр энэ хугацаанд хясаанд нуугдсан сувд байжээ.

Дуучин бүсгүйчүүд шинэ жилд өнгө нэмдгээрээ нэмснээс гадна шинэ зүйлс ихтэй содон он боллоо.

2025 оны дуулиант шоу тоглолтын ранкыг МУГЖ Т.Ариунаа 35,000 үзэгчээр тогтоов

2025 онд шоу цэнгээн ихтэй нижгэр жил байлаа. МУГЖ Т.Ариунаагийн тоглолтын шоконд ормоор статистик гэхэд түүний тоглолтыг 35,000 хүн үзэж, 1700 хүн арын албанд ажилласан. Энэ нь ойрын 5 жилдээ эвдэгдэхэд хэцүү рекорд болж байна. “Камертон”, “Люмино” Төв цэнгэлдэхэд тоглоогүй, ВИП байдлыг илүүд үзсэн. Харин оны хамгийн үзэгчгүй цөм шатсан тоглолт “Fat Joy” байв. Маш том эрсдлийг үүрсэн залууст тусгайлан дараагийн нөр их ажилд нь амжилт хүсье.

All in Hit бут авсан. “Гала” 20 жилийн ойн тоглолтоо урдаас бэлдсэн байсан ч МУГЖ Т.Ариунаагийн тоглолттой давхцахгүй гэж цуцлан ёсзүйтэй байдлаа харуулсан нь эерэг үйл явдал болов.

Товчхондоо тасарчихсан үзэлттэй супер старын тоглолтыг хөл тавих зайгүй чихэж үздэг эрэлт, зах зээл байгааг 2025 он бидэнд харуулав. Үзэгчид урлагийнханд дүнгээ тавьсан он болж өнгөрлөө гэж дүгнэж болно.

Түүнчлэн энэ шинэ жилээр урлагийнхан чанартай хэдэн “халтуур”-тай ер нь цомхон байсныг тэмдэглэх хэрэгтэй. Дуучид чанар чансаагаа сайжруулахгүй бол үзэгчид улам smart болсоор байна.

2025 оны рекламны ертөнцийн “new face” шинэ фото моделиуд

2025 онд маш сонирхолтой хүмүүс рекламны дүр, царайгаар тодорч, жинхэнэ моделиудыг хол хаяв.

Тэргүүн эгнээнд хамгийн үзэсгэлэн төгс, ялдам афродитагаар “Наран” группийн бэр “баян” Бямбаагийн охин Дэси буюу Б.Даваасүрэн нэрлэгдэж байна. Тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан Le Beautique салоныхаа нүүр царай болон 2025 онд хамгийн тансаг, гоёмсог зураг авалтуудыг бидэнд үзүүлэв. Утаатай, уур уцаар, стресс бухимдал ихтэй Улаанбаатарт нэг ч болов ийм мэргэжлийн ажил, тийм гоё face байдаг нь сайхан юм даа.

Десигийн араас “Жигүүр гранд”-ын Д.Баттөрийн гэргий Л.Онон үзэсгэлэнт төрхөөрөө рекламны ертөнцөд дебют хийв. Алдарт эхийн одонт бүсгүй хэзээний гоё сайхнаараа алдартай ч өнөөг хүртэл олны өмнө гарч, овойж тоюойж байсан нь бараг үгүй.

Цаашилбал, ТЕГ-ын дарга асан алдарт Б.Хурц ноёнтны гэргий Ү.Сарнай  өнгөрсөн жилээс Millenia цэвэр усны нүүр царай болж, рекламдах болсон. Давхар дээдсийн хатагтай нарт ширээ засах соёл заадгаараа энэ хатагтай алдаршсан. Сурталчилж буй бүтээгдэхүүн нь ч тансаг зэрэглэлийнх гэдэг утгаараа зах зээл, сегментээ нэгэнт олжээ.

“Тэнгисийн эрэг дээрх 247” шоуны оролцогч Мока үе тэнгийн охидоосоо хамгийн үнэтэй рекламанд тоглосон байж мэдэх юм. Тансаг зэрэглэлийн стейк рекламдсан нь зохисон гэж ванлий. Шинэ фото моделиуд нөгөө брэнд хатагтай Э.Туул машин рекламдахдаа машинаасаа үнэтэй цүнх барьсан гэдэг шиг л ранк тогтоож орхилоо. Дараа дараагийн шинэ моделиуд давахад нэлээн хэцүү болох нь ээ.

Бэлтгэсэн Б.Ундрал

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, сайд Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаяр нартай холбоотой “Шинжиан Шинфа” компанитай холбоотой нэвтрүүлэг, үүнтэй холбоотой нэлээдгүй маргаан үүсгээд байгаа “Зэс Эрдэнийн хувь” ХХК-ийн удирдах ажилтнуудыг цагдаагийн байгууллагаас эр

Уржигдар 21 цаг 34 мин

Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн өмчит үйлдвэрийн удирдлага, менежментийг ил тод, хариуцлагатай хэрэгжүүлсний бодит үр дүнг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн жишээн дээрээс харж болохыг онцоллоо

Уржигдар 17 цаг 52 мин

NTV Телевиз олон улсын Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (JTI)-ын стандартыг хангасан 4 дэх мэдээний байгууллага боллоо

Уржигдар 17 цаг 28 мин

"The MongolZ" багийн дараагийн тоглолт маргааш “PGL Cluj-Napoca 2026” тэмцээнээр үргэлжилнэ

Уржигдар 15 цаг 52 мин

Зах, худалдааны төвийн зогсоолыг нэмэгдүүлэх хүрээнд урт цагааны зогсоолыг нээлээ

Уржигдар 13 цаг 25 мин

Монтелын автомашингүй талбайг нийслэлийн чөлөөт худалдааны гудамж болгон зарлалаа

Уржигдар 13 цаг 17 мин

Э.Батбаяр: Бид санхүүжилт авсан нь үнэн. Гэхдээ залилсан зүйлгүй, тооцоо бүрэн дууссан

Уржигдар 12 цаг 27 мин

“Аюулгүй сүлжээ” дээрэлхэлтийн эсрэг үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Уржигдар 12 цаг 00 мин

Ким Жон Уны залгамжийг авахаар яригдаад буй Gucci-гийн нарны шил зүүдэг урт үстэй Ким Жү А гэж хэн бэ?

Уржигдар 11 цаг 33 мин

Гал морин жилийн мөр гаргах зурхай ба суудлын засал

Уржигдар 11 цаг 22 мин

Улсын аварга Ч.Санжаадамба сар шинийн босгон дээр Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ

Уржигдар 10 цаг 05 мин

Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв

Уржигдар 09 цаг 34 мин

Эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатын бүх насаар нь хорих ял хэвээр үлдэв

2026-02-12

Дорнодын талын малчдын хотноос ирдэг "Таана бууз" үндэсний брэнд нь гэрийн амтыг мэдрүүлнэ

2026-02-12

НИТХ-ын дарга А.Баяр ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон албаны төлөөллүүдийг хүлээн авч уулзжээ

2026-02-12

Б.Батцэцэг: Гаднын оронд очсон бол тэр улсын дүрмээр л амьдарна. Гэтэл тэнд Монголдоо байгаа юм шиг хэрүүл хийж байгаад бүхнийг дийлнэ гэсэн ойлголттой байж болохгүй!

2026-02-12

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдэж байна

2026-02-12

Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг өнөөдөр олгоно

2026-02-12

“Олимпын өвөө” Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол олгоно

2026-02-12

Э.Батшугар: 16 хүртэлх настай хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарлах талаар судалгаа явагдаж байна

2026-02-11

Ким Жон Уны залгамжийг авахаар яригдаад буй Gucci-гийн нарны шил зүүдэг урт үстэй Ким Жү А гэж хэн бэ?

Уржигдар 11 цаг 33 мин

Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг өнөөдөр олгоно

2026-02-12

Жилийн 5 тэрбумын цалинтай дэлхийн од Э.Амартүвшин Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 200 сая төгрөгийг хүртэн цолны найраа Шангри-Лад хийв

2026-02-09

Э.Батшугар: 16 хүртэлх настай хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарлах талаар судалгаа явагдаж байна

2026-02-11

ДБЭТ-аас захирлын орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлажээ

2026-02-09

Үл хөдлөх салбарын хатан хаан А.Урангоо ээжийнхээ 60 насных нь ойгоор “Porsche” бэлэглэж, талархлаа илэрхийлжээ

2026-02-10

Д.Мөнхтөр: Соёмбо хадгийг жаазлаад гэр орондоо залбал Жанлавцогзол судрыг гэртээ залсантай ижил. Ажил үйлс бүтэж, эв найрамдал оршино

2026-02-11

"Сургуулийн эргүүлийн ажиллах журам"-д өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ

2026-02-09

Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн өмчит үйлдвэрийн удирдлага, менежментийг ил тод, хариуцлагатай хэрэгжүүлсний бодит үр дүнг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн жишээн дээрээс харж болохыг онцоллоо

Уржигдар 17 цаг 52 мин

Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун Дэлгэрцогт, Адаацаг суманд ажиллаж байна

2026-02-10

Singles inferno-5 шоуны Чой Мина Сүгийн Van Cleef & Arpels брэндийн алтан зүүлт, даймондтай бугуйвч нь түүнийг амандаа алтан халбага зууж өссөн баян хүүхэд болохыг нь илчлэв

2026-02-10

Доналд Трамп Bad Bunny-гийн Super bowl-ын шоуг түүхэн дэх хамгийн муу үзүүлбэр гэж шүүмжлэв

2026-02-09

Гал морин жилийн мөр гаргах зурхай ба суудлын засал

Уржигдар 11 цаг 22 мин

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, сайд Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаяр нартай холбоотой “Шинжиан Шинфа” компанитай холбоотой нэвтрүүлэг, үүнтэй холбоотой нэлээдгүй маргаан үүсгээд байгаа “Зэс Эрдэнийн хувь” ХХК-ийн удирдах ажилтнуудыг цагдаагийн байгууллагаас эр

Уржигдар 21 цаг 34 мин

Гурван шүүхээс цагаадсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэргээр маргааш дахин шүүгдэнэ

2026-02-09

Э.Одгэрэл VS О.Дөлгөөн City of Love дээр хүсэмжит залуус Д.Болд Г.Эрдэнэбилэг нар хамтдаа

2026-02-10

Өвлийн олимп: Ютта Лердам 1000 метрийн зайд түрүүлж, өвлийн олимпын дээд амжилт тогтоолоо

2026-02-10

"Талх чихэр" ХК хүнсний чанар, аюулгүй байдлын FSSC 22000 стандартыг хэрэгжүүлдгээрээ ялгарч байна

2026-02-09

Өмгөөлөгч Р.Булгамаа “Монголчуудыг дорд үзэж байгаа Солонгосчуудын визгүй зорчуулах шийдвэр хүчингүй болгуулахаар” шүүхэд хандана гэв

2026-02-10

Эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатын бүх насаар нь хорих ял хэвээр үлдэв

2026-02-12

Сурталчилгаа