Мисс, жүжигчин А.Баярцэцэг нэрт зохиолч Бөхийн Бааст агсны

Мисс, жүжигчин А.Баярцэцэг нэрт зохиолч Бөхийн Бааст агсны "Хангайн бор" туужаар кино хийхээр болжээ

Монголын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Уран Зохиолч, Баян-Өлгий аймгийн уугуул, Ах Урианхан овогт Бөхийн Бааст гуайн 1969 онд бичсэн "Хангайн бор" туужаар бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр болжээ. 

Тухайлбал уг кино төслийн эрхийг Монгол Улсын соёлын элч, жүжигчин, продюсер, мисс А.Баярцэцэг санаачлан авч, Холливудын уран бүтээлчидтэй хамтран бүтээхээр болсон байна. Тэр дундаа "MOUNTAIN BROWN" хэмээх олон улсын хамтарсан бүрэн хэмжээний уран сайхны кино болгох энэ төслийг NETFLIX-ийн Marco Polo цувралыг санаачлагч, Spirit хүүхэлдэйн кино, Унтаж буй бар – Нуугдаж буй луу (Crouching Tiger, Hidden Dragon), Хориотой Хаант улс (The Forbidden Kingdom) зэрэг дэлхийд алдартай бүтээлүүдийн зохиолч, Оскарын шагналд нэр дэвшигч Холливудын нэрт зохиолч ЖОН ФУСКО өөрийн хүү Жиованни Фуско-гийн хамтаар бичихээр болжээ.

Бөхийн БААСТ /1921-2019/

Монголын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Б.Бааст 1921 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд мэндэлжээ. Тэрээр 1942-1944 онд МУИС-ийн Мал эмнэлэг, зоотехникийн анги, 1952-1955 онд Марксисм-Ленинизмын оройн их сургууль, 1962-1964 онд Москвад Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд курсийг тус тус төгссөн байна.

МХЗЭ-ийн төв хороонд “Хувьсгалт залуучуудын эвлэл” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, эвлэлийн төв хорооны хэвлэлийн эрхлэгч, Урлагийн хэрэг эрхлэх газар, Зохиолчдын төв хороо, Кино үйлдвэр, Дүрслэх урлагийн газрын эвлэлийн үүрийн даргаар тус тус ажиллаж байв.

Б.Бааст уран бүтээлээ 1936 оноос зохиол бүтээл бичиж эхэлсэн бөгөөд 80 гаруй жил зохиол, бүтээл туурвихдаа “Гэнэн хонгор цаг”, “Дарьсүрэн”, “Хүрлээ”, “Намрын уянга”, “Хангайн бор”, “Хөвчийн бор” зэрэг олон тууж, “Мандухай цэцэн хатан”, ”Цогийн идэр нас” /Ц.Цэдэнжавтай/ жүжгүүд, олон арван өгүүллэг, найруулал, тэмдэглэл, дурсамж, шүлэг, дууны үг, хүүхдийн: “Хар мазаалай“, “Чоно”, “Бороо”, “Халзан бухандай”, “Бушуу туулай” зэрэг тууж, өгүүллэгийн 70 гаруй номууд бичжээ. Мөн хүүхдийн 20 гаруй ном хэвлүүлсэн байна.

Тэрээр голдуу байгаль хамгаалах дэлхий ертөнц, амьтдын амьдралын түмэн нууцыг нээн уран сайхны аргаар өгүүлэхийн гайхамшигтай үлгэр дуурайллыг үзүүлж байсан ахмад сэхээтэн нэрт соён гэгээрүүлэгч юм.

Б.Бааст нь “Мандухай цэцэн хатан”/хамтарсан бүтээл, “Цогийн идэр нас”, “Ийм нэгэн хаан байжээ”, “Арвижын гэр бүл”, “Хань нөхөд”, “Хадатын фермийн таван хүүхэн” /хамтарсан бүтээл/, “Мянган тэмээтийн хүү”, “Хатан баатар Магсаржав”, “Хоёр дусал нулимс”, “Өгөөмрийн Сүрэнжээ”, “Би яах вэ” зэрэг жүжиг, киноны зохиол бичиж тайз дэлгэцнээ тавьсан байна.

Түүний бүтээл туурвилыг Төр засаг, мэргэжлийн байгууллагаас үнэлж 1966 онд “Намрын уянга” “Дарьсүрэн” туужаараа Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1969 онд “Хангайн бор”, “Намрын уянга” номоороо Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1999 онд Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, 2008 онд “Ардын уран зохиолч”, 2018 онд “Хөдөлмөрийн баатар” цол шагналаар тус тус шагнасан юм. 

Бөхийн Бааст гуай "Хангайн бор" туужынхаа талаар ийн өгүүлж байсныг бүрэн эхээр нь хүргэе. 

"1969 оны намар орой болсон цагаар нэгэн өдөр айл хөрш нэгэн байранд суудаг анд сайн нөхөр Лхамжавын Дашзэвэг маань утасдаж “Салхинд гаръя” гэдэг юм байна.   ...Тэрэлжийн амралт хүрсэн хоёр өдрийн нүүрэнд би ямар олз омогтой явсан бэ? гэвэл ёстой ганзага дүүрэн олзтой явсан гэж одоо шууд хэлнэ. Хавь ойрдоо алдартай анчин айл дайралдав. Тэднийд бууж яриа хөөрөө дэлгэн цай ууж, намрын зэрлэг гахайн амттай тарган мах идэх зуур айлын өвгөнтэй ярьсаар нэгэн халиун азаргын тухай сонирхолтой домог мэт зүйл олж сонсов.

...Ижил сүргээ чоно нохой мэт аюулт дайснаас үргэлж хамгаалж чаддаг, аадар бороо, ган халуун, тасхийм хүйтэн дасан шуурганы хөлөөс зайлуулж чаддаг тийм сүрлэг хийморьтой азарга... Халиун азаргын сүрэгт чоно нохой халдаж байв уу гэвэл ёстой тоо томшгүй олон удаа тийм явдал болж байжээ. Учир нь чоно шүглэсэн жинхэнэ нутаг тэр аж. Тэгсээр цагийн эрхэнд халиун азарга ч өтөлж доройтжээ. Өвлийн ямар ч хүйтэнд хөлдөлгүй хар өрх үлдээн өнждөг Гургалдайн тохойн эргүүлэг уруу халиун азарга сүрэгтэйгээ олон чононы хүчинд автаж, шахагдан түрэгджээ. Чонууд эргүүлгийн ирмэг дээр ирээд халиун азаргын сүргийг дувуулан цойлуулж гаргасаар байгаад эцэст нь ганц халиун азаргыг үлдээж, түүнийг өнөөх ёроолгүй хар өрх рүү хүчээр унаган алжээ. Чухам тэр цагаас хойш Гургалдайн тохойг Азаргын тохой гэж нэрлэх болжээ...

Намар улирч өвөл болов. Халиун азаргатай насан туршид өшрөн тэмцэлдсэн заналт дайсан чонын сүрэгт бас нэгэн оройлогч тийм чоно байх учиртай. ...Миний багад, манай нутагт яригддаг байсан дэлт чоно санаанд орлоо. Дэлт чонын сүүлч нь халиун азаргатай насан турш чонын сүрэг толгойлон тэмцэлдэж байгаад сөнөснөөр бичих бодол төрлөө. Гэтэл халиун азаргын эзэн шинэ цагийн сайн адуучин хүн байх хэрэгтэй боллоо. Тийм адуучин хүн бас анчин байхад яадаг юм бэ гэх бодол төрлөө. Ингэснээр Сандаг гэдэг нэртэй нэгэн сайн адуучин, анчин хүнтэй болохоор шийдэв. Сандаг өвгөний нутаг хангай нутаг гэдэг нь тодорхой. Ингээд Сандаг гэдэг адуучин, анчин өвгөний тухай бичих гэтэл уг зохиолд хайр сэтгэл оруулах хэрэгтэй боллоо. Халиун азаргын тухай сонин хууч хөөрсөн айлд мал дээр гарсан нэгэн аятайхан бор бүсгүй байсан нь санаанд орлоо. Тэр бор бүсгүйд дотроо “тэмдэглэсэн” нууд янаг байж таараа. Ингээд Бор гэдэг нэг залуу босож ирлээ. Амьдрах, хөл дээрээ чухам юу бүтээж босох учраа төдий л олоогүй тийм охид, хөвгүүдийг цагт нь өөд татаад хүн шиг хүн болгоод авахад Сандаг шиг сайхан буурлууд юунд дургүйцэх сэн билээ.

...Сандагийн бор охиныг Дулмаа гэж нэрлэсэн юм. Явсаар миний зохиолд Сандаг, Бор хоёрын хэн нь илүү буюу гол байр эзэлж таарахыг бодоод байсан чинь мэдээжээр Бор болох нь эргэлзээгүй боллоо. Ингээд би зохиолоо “Хангайн Бор” гэж нэрлэсэн юм. Өссөн төрсөн эх нутаг, хүрээлж буй үзэсгэлэнт баян байгальд амин голоосоо хайртай Сандаг өвгөн, түүний нэг насны түшиг, халамжит сайхан гэргий Өлзийдүүрэн, тэр хоёрын голт зүрх болсон ганц охин Дулмаа, түүний хайр сэтгэлтэй хүн Бор, тэгээд халиун азарга, дэлт саарал хэмээх ийм зургаан баатартай цомхон тууж бичиж 1970 онд “Цог” сэтгүүлд анх хэвлүүлсэн юм. ...Ганцаас газар дүүрнэ гэдэг нэг үг байдаг даа. “Хангайн Бор” туужид халиун азарга, дэлт саарал хоёрын хувь заяа шийдэгдсэн боловч Бор, Дулмаа хоёрын хайр сэтгэл, “Борыг өөд нь татаж өвсөнд хүргэх” тухайд Сандаг өвгөн сонирхолтой ажил зөвхөн эхлэлийн чанартай дүрслэгдээд зогссон юм.

...Худгаас хүн усыг уухынхаа хэрээр л авдаг шүү дээ. 1973-74 оны өвөл Сөгнөгөрийн амралтад сууж “Хөвчийн Бор” туужаа “Хангайн Бор” туужийнхаа барилаар бичив. Энд юуны өмнө Бор, Дулмаа хоёрынхоо хувь заяаг шийдлээ. Бор маань хадам эцэг алдарт анчин Сандагийн хангай мэт өгөөмөр өглөгч сэтгэл зүтгэлийн хүчээр түүний ангийн баялаг мэдлэг туршлагыг эзэмшиж өвлөв. Хүрээлэн буй байгаль орчинтой Бор маань хадам эцэг шигээ хүйсэн холбоотой боллоо. Байгаль хүнд юуг ч үл хайрлах атал, байгалийн түмэн зүйл ашиг хишгийг зөвхөн нэгэн биеийн ёроолгүй шунахай сувдаг ходоодны төлөө зориулах гэдэг муухай амьтад ч нэн олон байдаг ажээ. Чухам үүний нэг жишээ нь чөргөр Дондив юм.

...Туужийн төгсгөлд хангай нутгийн хүчирхэг нэгэн сайхан мод шиг гайхамшигт хүн Сандаг өвгөн цагийн эрхээр насан элээж байна. Сандагийн ариун сайхан санаа зүтгэлийг үргэлжлүүлэх явдал Борд ээлжгүй үүрэг боллоо. “Хөвчийн Бор” тууж уншигчдын санаанд таарчээ. Энэ тууж надад Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртээсэн таван туужийн нэг боллоо.

...Анчин хүний амьдралд аймаар, гайхмаар, уйлмаар, инээмээр, өрөвдмөөр, хайрламаар янз бүрийн учрал тохиол дайралддагийг үргэлжлүүлэн өгүүлбэл яасан юм бэ гэсэн бодол төрлөө. 1976-77 онд “Элдэв учрал” хэмээх гурав дахь туужыг бичиж “Цог” сэтгүүлд хэвлүүллээ. ...“Элдэв учрал” тууж бичигдсэн аргын хувьд өмнөх хоёр туужаас ялгаатай юм. Арван хоёр өгүүллэгийг хэлхэх маягаар бичив. Зургаан өгүүллэг нь дан шувуудын тухай агаад хүмүүсийн танин мэдэхүйд зориулсан чиглэлтэй. Хүүхэд багачууд уншихад зохимжтой. ...сүүлийн зургаан өгүүллэг нь Бор, Дулмаа, Чинбаа, Юмдүүжин нарын амьдралд тохиолдсон сонирхолтой учрал, тохиолоос гадна тэдний номоос уншсан, хүний хүүрнэн өгүүлэхийг сонссон явдлуудыг холбож үзүүлэх аргуудыг хэрэглэсэн юм. ...Туужийн төгсгөлд сургуулийн босго алхан орж байгаа Хадхүү, Батхүү хоёр сүүлийн жилүүдэд санаа сэтгэлд эргэлдээд байх боллоо. Хадхүү наймдугаар анги төгсгөөд, илгээлт өвөрлөн аав, ээж дээрээ гарлаа. Эцэг Бор бараг хадам эцэг Сандагийн насанд дөхөж явна. Борыг одоо эргээд харахад нутаг нуга, түүний баялаг, ялангуяа ан агнах ухаан, амьтныг мэдэх, хайрлах, хамгаалах талаар Сандагтай үнэхээр төстэй болжээ. Гэтэл хүү Хадхүү, эцэг Борыг бодвол нэлээд эрдэм ном үзсэн, ялангуяа байгаль, ан амьтныг сонирхох талаар энэ гэр бүлд нэгэн цоо шинэ гишүүн болон дэвшин гарч иржээ.

...Хадхүүгийн цаана Батхүү гэж дүү нь байгаа. Батхүү хатуу сэтгэлтэй ялангуяа байгаль орчинтой харьцахдаа нударгаараа ханддаг хүн боллоо. ...Хадхүү Батхүү хоёрын амьдралын эрс тэс үйл ажиллагаа, зан төрх намайг дөрөв дэх тууж буюу “Хадхүү, Батхүү хоёр” тууж бичихэд хүргэлээ. ...Харин энэ туужид Дулмаа, түүний эх Өлзийдүүрэн хоёрын зан төрх өмнөх туужуудад бүдэг байсныг тодрууллаа. Туужийн явцад Борын зуурдаар нас барсан нь харамсалтай боловч өөр арга байсангүй ээ. Бор бол үзэсгэлэнт сайхан байгалиа хайрлан хамгаалах үйлст амь насаа тууштай зориулсан хүний дүр төрх гэж хэлэх байна. Өөрийг нь хэн буудсаныг Бор мэдсээн. Түүнийг аль урьдын өс хонзонтой явсан чөргөр Дондив тэргүүтэй этгээдүүд буудсан юм. “Хадхүү, Батхүү хоёр” тууж бол хүрээлэн буй байгаль, орчныг хайрлан хамгаалах талаар миний юу уншин суралцсан, өөрийгөө хэрхэн тордож зүтгэсний үр дүн юм. 1986 он “Зохиол бүтсэн намтар” (1990), 15-23 дугаар тал" 

 

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

15 цаг 49 мин

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

15 цаг 56 мин

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

15 цаг 59 мин

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

17 цаг 6 мин

Парламентаас шүд сугалах уу?

23 цаг 39 мин

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

23 цаг 50 мин

“The Mongolz” 23 дахь улирлын ESL Pro League тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

23 цаг 57 мин

ХОС ТАМГА: ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогдлоо

Уржигдар 17 цаг 19 мин

Жагсагчид: ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг огцруулахгүй бол өлсгөлөн зарлана

Уржигдар 15 цаг 27 мин

Чуулганы "тэн хагас"-т тасалсан, ёс зүйн дүрмийг ноцтойгоор удаа дараа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна

Уржигдар 15 цаг 08 мин

Ойрын 5-10 жилд Гандангийн 55 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн болгоно

Уржигдар 14 цаг 46 мин

Жүжигчин Тимоти Шаламе дуурийн талаар хэлсэн үгнээсээ болж Оскарын шагнал хүртэх магадлал нь 36,9% болж буурав

Уржигдар 14 цаг 01 мин

"СУРГУУЛИЙН ЭРГҮҮЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ"-д өөрчлөлт оруулах саналыг ажлын хэсэг хэлэлцлээ

Уржигдар 13 цаг 41 мин

ИЗНН-ын онц их хурлаар Б.Батбаатарыг намын даргаас түдгэлзүүлэх асуудлын хэлэлцэж байна

Уржигдар 13 цаг 25 мин

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 10 цаг 15 мин

"Тусгаар Тогтнол" бошиг сахигч киног бүтээхэд 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

Уржигдар 10 цаг 04 мин

“Рио Тинто”-гийн Зэсийн группийн Монголыг хариуцсан ерөнхий захирлаар Б.Дуламсүрэнг томиллоо

2026-03-06

Энэ хаврын трэнд: Өнгөтэй уруулын филлер La mer dental, aesthetic and surgery clinic

2026-03-06

Малайзад учир битүүлгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгт холбогдуулан засгийн газраас ажлын хэсэг байгуулахаар болжээ

2026-03-06

НИТХ-ын дарга А.Баяр эцэг, эхчүүдийг насан хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа

2026-03-06

Монгол “Эхнэрийн урхи”: Магнай трейдийн экс бэр М.Дэнсмаа хоёр нам дамжиж олонд танигдав

2026-03-04

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 10 цаг 15 мин

Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг 500 мянган төгрөг болгохыг дэмжсэн өргөдөлд 58 мянган иргэн гарын үсэг зуржээ

2026-03-05

Харри Поттер киноны жүжигчин Эмма Уатсон нисэх онгоцны буудал дээр тэрбумтан Гонзало Байерестэй үнсэлцэн, үерхэж буйгаа баталлаа

2026-03-06

ТҮҮХ: "Мартын 8" буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн учир

2026-03-06

Сурагчаа хүчирхийлсэн багшид шүүхээс 16 жилийн хорих ял оноожээ

2026-03-05

Викториа Бекхэмийн шинэ Hermes Kelly Ugg-ийн өвлийн гутлыг санагдуулав

2026-03-04

"Тусгаар Тогтнол" бошиг сахигч киног бүтээхэд 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

Уржигдар 10 цаг 04 мин

Ахмадууд тэтгэвэрийн хэмжээг яаралтай нэмэгдүүлэхийг шаардаж жагсана

2026-03-04

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

15 цаг 49 мин

Хуучны Холливудын дэгжин хэв маяг болох Францын алдарт мушгиа үс засалт эргэн ирлээ

2026-03-04

BIGBANG хамтлаг 20 жилийн ойгоороо дэлхийгээр аялан тоглолт хийнэ

2026-03-05

ХОМ: Туслахгүй, жолоочгүй дэд сайд Г.Дашням 6 тэрбумын 5 орон сууцтай

2026-03-04

"Херо" энтертайментын найруулагч Б.Баатар яллагдагчаар татагдсан хэдий ч Монголд байхгүй байна!

2026-03-05

ЗГ: Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

2026-03-04

Онцлох ишлэлүүд: АНУ-д 7 жил бүгсэн Ч.Сайханбилэг юу ярив?

2026-03-05

УИХ-ын гишүүн Б.Батбаатар: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлнэ

2026-03-04

О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөж болзошгүй Н.Алтанхуягийн хэрэгт МАН зориуд нөлөөлж байна

2026-03-05

НИТХ-ын хүний хөгжлийн хороо жендэрийн үндэсний хороотой хамтран эрчүүдийн асуудлыг онцгойлон хэлэлцэв

2026-03-04

Парламентын хүчтэй дүр Н.Номтойбаяр Ерөнхийлөгчийн эсрэг “хөмсөг зангидав”

2026-03-05

Сурталчилгаа