2025 оны шагналтнуудын хамгийн, хамгийн
Улаанбаатар номын сангийн газрын талыг Япончуудад хэн “зарсан” бэ?
Төрийн ордонд чемодан дүүрэн баримттай Оюутолгойн сонсголд зочилсон С.Баярцогт юу хэлэв?
Л.Гүндалай: Н.Алтанхуягийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээг хийхийн тулд улайран зүтгэж байсан
Кино, телевизийн салбарын шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотод болж өнгөрлөө. Нэр хүнд, цар хүрээгээрээ “Оскар”-ын дараа ордог уг наадмаар Холливудын алдарт одууд улаан хивсний ёслол, after party гээд өөрсдийн сонгосон хувцас, загвараа гайхуулдаг нь мэдээж. Энэ удаагийн наадмаар одод ихэвчлэн классик хар өнгийг сонгосон нь олны анхаарлыг татав.
Тэр дундаа дэлхийд алдартай од Жулиа Робертс өөрт нь тусгайлан урласан Giorgio Armani Privé-гийн урт хар даашинзаар гоёжээ. Түүний нөхөр Дэниел Модер мөн Giorgio Armani-гийн хувцсыг сонгосон байна. Түүнчлэн жүжигчин Жорж Клуни Giorgio Armani, жүжигчин Бенисио дель Торо Giorgio Armani Made to Measure смокинг өмссөн бол жүжигчин Шон Пенн Giorgio Armani хослолоор гоёсон байна.

Giorgio Armani бол улаан хивсний загварыг тодорхойлдог гол брэндүүдийн нэг бөгөөд Оскар, Алтан Бөмбөрцөг, Каннын кино наадам зэрэг арга хэмжээнд дэлхийн алдартнууд тогтмол сонгодог брэнд гэдгээрээ зартай. Илүү чамин чимэглэлгүй ч нарийн гар ажиллагаар хийгдсэн дээд зэрэглэлийн материалтай гэдгээрээ алдаршсан төдийгүй аль ч цаг үе, загварын чиг хандлагаас үл хамаарах сонгодог стильтэй гэдгээрээ дэлхий дахинаа нэр хүндтэй брэнд юм.




Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
