Улаанбаатар хотод хийгдэх улс төрийн косметик засвар ба 6 дүүргийн “нүд, шүднүүд” хэний хэн бэ?

Улаанбаатар хотод хийгдэх улс төрийн косметик засвар ба 6 дүүргийн “нүд, шүднүүд” хэний хэн бэ?

Х.Нямбаатар Улаанбаатар хотын дарга бөгөөд ерөнхий face билээ. Маш энгийнээр ойлгоход цоо шинэ нүүртэй болохоор эмч тарилга барин мэс барин түүн рүү ойртож байна. Огтлоод хаячих ч юм шиг, цоо шинэ арьстай нүүр бүтээх ч юм шиг, тэр нүүр нь Э.Бат-Амгалан ч юм шиг донсолгоотой өдрүүд өнгөрч байна.

Нийслэлийн МАН-ын хороо аюулын сайхан гэгч нь Шинэ Улаанбаатар-Шинэ сэргэлт гэсээр сонгуульд ялсан. Саарал хүрэмт, улаан хэрүүлч КФС, ордоггүй Хархорин захын гуанзанд хуушуур иддэг Хотын даргадаа Улаанбаатарчууд итгэж багаар нь дэмжсэн билээ. Бөгсөн дээр нь бүлээн жин тавина аа гэгчээр ялалтын дараа хотыг удирдах эрх мэдэл нь эрсдэлд орох талаар зүүдлээ ч үгүй явсан биз. Э.Бат-Амгалан ийм ид шидтэй төрсөн хүн үү, зэсээр гулгимар гэж. Бас Я.Содбаатар хотын даргад яригдаж эхэллээ.

Уг нь нээх хүн дурлаад нүдээ өгчих гээд байхаар чихар бурам шиг сайхан ажил биш, Хотын дарга. Хот нийтийн аж ахуйн ажил хог шороотой зууралдана, зам харгуйгаа янзална, гудамжинд хөндлөн гулд явна аа л гэсэн үг юм л даа. Энэ дашрамд төвийн 6 дүүргийн дарга албатуудыг тольдоцгооё. Чухам хэн хэний хүн таны, манай, бидний дүүргийн торгон жолоог атгаж байна вэ? Х.Нямбаатар доороо ямар тугалган цэргүүдтэй вэ?

Прогноз: НИТХ-ын МАН-ын хорооны 45 төлөөлөгч Хотын даргын хувь заяаг шийдэхээс 40 нь МАН-ын угшилтай. Тэгэхээр нам дотроо зургаа зурах нь. Нийслэлийн МАН-ын хороон даргын суудлыг Х.Нямбаатар Д.Сумъяабазараасаа бярдаж хүлээж авсан. Сонгуульд ялуулж чадсан хойно бардам суусан суудал. Харин одоо тус намын хороо нь түүний энэхүү албан тушаал үргэлжлэх эсэхийг шийдэх болоод байна.  Нийслэлийн МАН-ын хороо 99 жилийн түүхтэй, 74 мянган гишүүнтэй. Х.Нямбаатар хоёр албан тушаалаа алдах уу, нэгийг алдах уу, эсвэл огт алдахгүй юу гэдэг асуулт энэ өдрүүдийн Монголын улс төрийн чухал сэдэв болоод байна.   

Сонгинохайрхан: Улаан тойрог-Волтроны хүч

Нийслэлийн МАН-ын хороон дээр Х.Нямбаатарын хувь заяаг шийднэ л гэнэ. Ингэхэд СХД НИТХ-д үнэмлэхүй ялалт байгуулж нийт 9 НИТХ-ын төлөөлөгч сонгогдсон гэдгийг эргэн санацгаая. Тэд бүгд Х.Нямбаатартаа саналаа өгөх нь тодорхой. Ёстой яаж ч муу хэлж чичилсэн СХД-ийн төлөөлөгчдийн амь нэгтэй байдал бурхан, чөтгөр аль нь ч зорьж ирээд урд нь авдар алт асгасан ч өөрчлөгдөхгүй.

Х.Нямбаатар тэргүүтэй СХД-ийн 9 төлөөлөгчөөс бидний танил нь Ц.Төрхүү, Ж.Сандагсүрэн, М.Энхболдын охин Э.Хулан, одоогийн СХД-ийн засаг дарга Ц.Баттөр нар гэх мэтээр жагсана. Тухайн дүүргийн Засаг дарга гэдэг нь эрэг шураг төдий. Ах, эгч нарынхаа үгэнд ордог сайн жаал байхад болчихно. Угаас СХД-чүүд ялалт гэдгийг хувь хүн гэхээсээ багийн тоглолт гэж үздэг. Тиймдээ ч багаараа зүтгэсээр асар их бүтээн байгуулалтыг СХД-д амжилттай хийсэн. Магтууштай.

Өмнөх Засаг дарга ялаа халтирам толигор, цасан цагаан Ж.Алтаншагай нь УИХ-д суусан. Э.Батшугар ард түмний сайн хүү, СХД-ийн төлөөлөл. Дуулианы эзэн, экс сайд Ч.Номин СХД-д дэвшин ногоон гэрлээр гарч ирж байв. Тойрог нь, ажил амьдрал нь эмх цэгцтэй, иргэд нь сэтгэл тайван, төлөөлөгчид нь дөрвөлжин бурам шиг эвтэй, цэвэрхэн улс төр хийж байгаа харагддаг. Х.Нямбаатар тарьснаа хураана гэвэл СХД-чүүд түүнийг ямар ч үед тосоод авна. Итгэл хүлээлгэсэн хэвээр байна.

Баянгол дүүрэг: “Оргил”-ын Ж.Ганбаатарын хойт дүр Ө.Сумъяабаатарын дэнжигнэсэн карьер

Уг нь Ө.Сумъяабаатар Баянгол дүүрэгтээ МАН-аас 2012 оноос хойш 3 удаа нэр дэвшиж ялалт байгуулсан хуучин бууны хугархай. ДИТХ-д хоёр, НИТХ-д нэг удаа сонгогдсон ялгуусан амжилтын эзэн. Хамгийн олон сонгогдсон төлөөлөгч мөн ч гэсэн тус дүүрэгт орон нутгийн сонгуулиар 41 мандатаас 21-ийг МАН авсан. Анхнаасаа “Эрдэнэ вангийн хошуу” байсан учраас өөд нар үзэхгүй байгаа хэрэг.

Ж.Ганбаатар С.Эрдэнийн дараа Баянгол дүүргийг багцлан атгасан ч дотоод зөрчил нь өөрсдөө ч толгой өвдөхөд хүргэдэг, хэрүүл хэлцэлтэй нь нууц биш. Ямартаа л юм л бол Ө.Сумъяабаатарын оронд өөр хэн нэгэн дүүргийн Засаг болно гэх бор шувуу үе үе нисэхийг яана. Ер нь Баянгол дүүргийнхэн бие биедээ итгэдэггүй аймшгийн кино шиг хэн нь амьд үлдэх вэ, амьд үлдсэний зол гэсэн шиг нэг нам мөртлөө шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг түнжин муутай явж ирсэн.
Баянголоос НИТХ-д сонгогдсон Ж.Батбаясгалан чамбай. Ө.Сумъяабаатар ч яахав өөрийн хэмжээндээ их хурлын гишүүн болсон дайны ялалттай дүүргийн даргаар сууж байгаа. Баянголын өөр нэг автор нь Д.Ихбаяр. Жүжигчин Б.Мишээлийн нөхөр бөгөөд цэмбэгэр НИТХ-ын төлөөлөгч. Б.Сэмжидмаа эмэгтэй улстөрчид дундаа яван чангарч байгаа. Мөн л анх Эрдэнэт үйлдвэрийн шошготой гарч ирж байв. Баянгол дүүргийн НИТХ-д сонгогдсон 6 төлөөлөгчийг тэрний, энэний гэхэд хэцүү. Хэнд ч саналаа өгч мэднэ. Гэхдээ толгой нь хэрэв мэддэг бол “Оргил”-ын Ж.Ганбаатар Хүүкийн талыг баримтлагч. М.Энхболдыг унагах үеэр МАН дотроо хагарч, хоёр хуваагдаж байхад манай хүн Хүүкийн талд гар өргөх кнопны төлөө “Энканто”-гийн байруудаа баруун, солгойгүй дэнчин тавьж, бэлэглэж байсан түүхтэй. Тэгэхээр Х.Нямбаатарын эсрэг санал өгөхөд гайхах зүйл үгүй. 

Баянзүрх дүүрэг: Бараан саарал Баянзүрхчүүд энэ удаад хотын төвийн бүс болж чадах уу?

Үс суулгуулдаг Хотын даргын дуулиант орлогч Т.Даваадалай Баянзүрх дүүргээс НИТХ-д сонгогдож байв. Нийт 10 мандатаас МАН тус дүүрэгт 9-ийг авч чадсан. А.Баяр дарга мөн БЗД-ээс сонгогдсон. Товчхондоо Х.Нямбаатарын хамтрагчид санал хураалтын үед мөр зэрэгцэн зүтгэж явсан зэвсэгт нэг андаа Э.Бат-Амгалан ч юм уу, Содкогоор солих уу гэдэг асуулт гарч ирж байна. Ер нь Баянзүрхийнхэн хурц хэл амтай амбицлаг хүмүүс. Ү.Оюунзул Гэрлэх ёслолын ордны дарга намдаа олон жил зүтгэж буй мөртлөө үе үе ах нараа чимхэж заримдаа бүр балбаж суудаг. Уг нь тус дүүргийнхний хувьд 10/9 ялсан торгон агшин одоо л ажлыг умалзуулж дүүргээ “Энэ Баянзүрх СХД-ийн хажууд нэг л ...” н-Уул дүүрэг: байцгаая. Ядаж хэт өндөр албан тушаалтай бол багтайгаа хамтрах нь ховор, хот хот л гэхээс дүүргээ бодох дээрээ яах юм байгаа юм.

Э.Бат-Амгалангийн санаанд оромгүй баян тарган байдал ил болж, одоо хотын дарга болж чадахгүй бол шалаар нэг алим болчихоор эгзэгтэй үедээ байна. Хамаг амьдрал нь, хөрөнгө зоорь нь дэлгэгдчихсэн буцах хэцүү, байх хэцүү л болж ирлээ. Баянзүрхчүүдийн тэнгэр мэднэ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч таалсан ч гэсэн юм эвгүйдээ тулбал эвгүй.

Хан-Уул дүүрэг: Ж.Алдаржавхлангийн вант улсынхан Х.Нямбаатарт хэр сэтгэлтэй вэ?

Хамгийн элит боломжтой дүүргийнхэн гэсэндээ сонгуульд саналаа худалдах нь үгүй учраас тунчиг сонирхолтой сонголт хийдэг дээ, Хан-Уулчууд. Тус дүүргээс энэ удаад НИТХ-д 6 төлөөлөгч сууж буйн 5 нь МАН-ынх. А.Амартүвшин Х.Нямбаатарын хажуу хавирганаас дэм болж, муулуулж сайлуулан ил тод ажиллаж буй шижигнэсэн 80-аад оны төлөөлөл. Түүнд улс төрийн эвсэл байна. Ж.Энхжаргалан “Драгон”-ын хүргэн алдраа өөрийнхөөрөө шинээр зурсан. Төв цэнгэлдэхийг даргалж ч үзлээ, хэцүү нэртэд сууж ч үзлээ. Л.Хосбаяр аятайхан эмэгтэй улстөрчийн тоог нэгээр нэмж цэмбийж байна. Товчхондоо эднийхэн Х.Нямбаатартайгаа ойр дөт ажилладаг. Санал хураалтад яах нь бас ногоон улаан гэрлийн алийг асаах бол гэдэг хүлээлт байна. Ханилснаа хадардаггүй монгол зан гаргах нь уу эсвэл эргэж харалгүй явах нь уу, тэр өдрийн тэнгэр мэдэх хэрэг.  

Гэснээс Ж.Алдаржавхлан саяхан гишүүн болсон түүний итгэлт хамтрагч Б.Цэрэн дүүргээ цэмбэгэр удирдаж буй. Хан-Уулынхан ер нь аль нэг талыг бариад байдаггүй голчтой, ихэмсэг хүмүүс.

 Чингэлтэй дүүрэг: Н.Мандуул даргын вкус Баянхонгорынхонтой давхцана

Чингэлтэйн засаг Н.Батсүмбэрэл гишүүн болж орыг нь Н.Мандуул залгаад буй. Н.Мандуулын хувьд Х.Нямбаатарын тугалган цэргүүдийн нэг байсан, тэр нь ч түүнийг хот нийтийн аж ахуйн ажилд эвсэлтэй харагдуулж НИТХ цаашлаад дүүргийн дарга болоход нөлөөлсөн. Чингэлтэйн өөр нэг шошго болж буй НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөө. Ус нутаг яривал Баянхонгорынх бүр цаашилбал Зандка даргын хоёр Поророгийн нэг. Ер нь Чингэлтэй дүүрэг Баянхонгор тал руугаа хэлбийнэ гэж үзвэл асуусан асуугаагүй, бодсон бодоогүй санал өгөхдөө нэгдүгээр хүний талыг барьж мэдэхээр байна. Учир нь Зандка нэгдүгээр хүний үгнээс зөрдөггүй сайн сайд шүү дээ.

Н.Мандуул яахав Х.Нямбаатарын лайвчин арга барилыг сурсан шигээ зурган дээр эвтэйхэн гардаг дүр төрхөө ашиглан өдөр шөнөгүй ажиллаж, хөдөлмөрч имиж бүрдүүлээд байгаа.

 Сүхбаатар дүүрэг: Н.Учралын шошготой Сүхбаатар дүүргийнхний тал нар хэн дээр таарах бол?

Түүхэндээ үргэлж АН-д суудлаа алдаж ирсэн Сүхбаатар дүүргийн МАН-ын хороог Н.Учрал авч байж НИТХ-д 2/2 суудал авсан гэхээр чанга байгаа биз? Алдарт “МТ” группийн Г.Дашням тус дүүргээс нэр дэвшсэн ч ёстой хайр найргүй ялагдал хүлээсэн. О.Батнайрамдал бол яахав гэнэн цайлган номонд дуртай хүүгийн хувиар сонгогдоод гараад ирлээ. Н.Учрал угаас СХД-ээс Сүхэд очсон ч босоо сонгогдох түшээ. Тус дүүргийн Засаг ноёноор М.Алтангэрэл гэж нэр нь зүс нь тод биш баатар ажиллаж буй. 2020 оноос л ДИТХ-д сонгогдсон түүнийг таньж ядах нь ч аргагүй.

Эдний тойргоос сонгогдсон хоёр төлөөлөгчийн нэг нь Б.Ану-Үжин. Трамвай төсөл хийх албан тушаалд тавигдсан “шав” тавьж онигоонд ордог бүсгүй угтаа бол Сү.Батболдын хүн гэлцдэг. Гадаад дүр төрхийн хувьд ч, амбицын хувьд дээгүүр суудалд “уруул нь шөмбийж” харагдана лээ. Ар нь том бол аргагүй. Товчхондоо энэ дүүргээс НИТХ-д суусан нөхдүүд арын эзнийхээ хүсэл зоригоор тугаа өргөнө.

Б.Ундрал

Хориотой газар зогссон автомашинууд дээр ШИЙТГЭЛИЙН ХУУДАС нааж эхэллээ

12 цаг 21 мин

Хар тамхины эсрэг “NO DRUG – Ганц удаа гэж үгүй” олон ангит кино 3-р сарын 12-нд нээлтээ хийнэ

13 цаг 8 мин

Парламентын хүчтэй дүр Н.Номтойбаяр Ерөнхийлөгчийн эсрэг “хөмсөг зангидав”

13 цаг 42 мин

Онцлох ишлэлүүд: АНУ-д 7 жил бүгсэн Ч.Сайханбилэг юу ярив?

14 цаг 50 мин

Үзэл санааны манлайлагчид ба тэдний дэлгэцийн дүр

16 цаг 31 мин

Иргэний зориг ногоон намын гишүүд намын дарга Б.Батбаатарыг АТГ-т шалгуулна

16 цаг 55 мин

Сурагчаа хүчирхийлсэн багшид шүүхээс 16 жилийн хорих ял оноожээ

17 цаг 12 мин

Дархан-Уул аймагт менингококк халдварын тохиолдол батлагджээ

17 цаг 29 мин

Дарсны улаан өнгө болох burgundy өнгө энэ хавар ТРЭНД болох нь

18 цаг 14 мин

О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөж болзошгүй Н.Алтанхуягийн хэрэгт МАН зориуд нөлөөлж байна

19 цаг 5 мин

Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг 500 мянган төгрөг болгохыг дэмжсэн өргөдөлд 58 мянган иргэн гарын үсэг зуржээ

19 цаг 33 мин

"Херо" энтертайментын найруулагч Б.Баатар яллагдагчаар татагдсан хэдий ч Монголд байхгүй байна!

21 цаг 31 мин

BIGBANG хамтлаг 20 жилийн ойгоороо дэлхийгээр аялан тоглолт хийнэ

22 цаг 4 мин

УИХ-ын гишүүн Б.Батбаатар: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлнэ

Уржигдар 16 цаг 26 мин

НИТХ-ын хүний хөгжлийн хороо жендэрийн үндэсний хороотой хамтран эрчүүдийн асуудлыг онцгойлон хэлэлцэв

Уржигдар 16 цаг 09 мин

ХОМ: Туслахгүй, жолоочгүй дэд сайд Г.Дашням 6 тэрбумын 5 орон сууцтай

Уржигдар 16 цаг 07 мин

Викториа Бекхэмийн шинэ Hermes Kelly Ugg-ийн өвлийн гутлыг санагдуулав

Уржигдар 13 цаг 50 мин

Хуучны Холливудын дэгжин хэв маяг болох Францын алдарт мушгиа үс засалт эргэн ирлээ

Уржигдар 13 цаг 00 мин

Ахмадууд тэтгэвэрийн хэмжээг яаралтай нэмэгдүүлэхийг шаардаж жагсана

Уржигдар 11 цаг 05 мин

Монгол “Эхнэрийн урхи”: Магнай трейдийн экс бэр М.Дэнсмаа хоёр нам дамжиж олонд танигдав

Уржигдар 10 цаг 04 мин

Монгол “Эхнэрийн урхи”: Магнай трейдийн экс бэр М.Дэнсмаа хоёр нам дамжиж олонд танигдав

Уржигдар 10 цаг 04 мин

Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг 500 мянган төгрөг болгохыг дэмжсэн өргөдөлд 58 мянган иргэн гарын үсэг зуржээ

19 цаг 33 мин

Эсэргүү ангийнхандаа жавтий хүртээх зорилготой МАН-ын Бага хурал улс төрийн гол дүрээр Д.Амарбаясгалангаа тодрууллаа

2026-02-28

Ерөнхийлөгчийн санаалчилсан хуулиар эргүүлэн татагдах гишүүдийг М.Нарантуяа-Нара, Ц.Мөнхтуяа, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар тэргүүлнэ

2026-02-27

Тоглолт тойрсон “Дэд бүтэц”

2026-02-27

Боловсролын салбараар шал арчсан П.Наранбаяр сайдын огцрох болзлоо хангасан 3 факт

2026-02-27

Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө

2026-03-02

Сурагчаа хүчирхийлсэн багшид шүүхээс 16 жилийн хорих ял оноожээ

17 цаг 12 мин

Түлхүүрийн нүхээр: Д.Амарбаясгалан, Э.Амундра нарын сэтгэлийг МАН тэднийг хөөсөн явдал эс хөдөлгөв

2026-03-03

МАН-ын бага хуралд 583 гишүүн оролцохоор бүртгүүлжээ

2026-02-27

Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ

2026-03-03

Викториа Бекхэмийн шинэ Hermes Kelly Ugg-ийн өвлийн гутлыг санагдуулав

Уржигдар 13 цаг 50 мин

Н.Цэрэнсамбуу: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болговол иргэдийн хувьцааны үнэ цэн өснө

2026-02-27

Ахмадууд тэтгэвэрийн хэмжээг яаралтай нэмэгдүүлэхийг шаардаж жагсана

Уржигдар 11 цаг 05 мин

ALL IN HIT-ийн залуус урлагт нийгмийн хариуцлагын стандарт тогтоов

2026-03-02

Хуучны Холливудын дэгжин хэв маяг болох Францын алдарт мушгиа үс засалт эргэн ирлээ

Уржигдар 13 цаг 00 мин

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

2026-03-03

"Интермед" эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ

2026-03-03

ХОМ: Туслахгүй, жолоочгүй дэд сайд Г.Дашням 6 тэрбумын 5 орон сууцтай

Уржигдар 16 цаг 07 мин

МАН-ын дарга Н.Учрал: Авлигын эсрэг чөлөөлөлтийг Ардын нам өөрөөсөө эхэлнэ!

2026-02-27

Сурталчилгаа