Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Хонгконг улсад зохион байгуулагдаж буй Олон улсын хоккейн холбоо (IIHF)-ны 2026 оны “Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн Дивизион III - B хэсэгт эх орноо төлөөлөн өрсөлдөж байгаа Монгол Улсын хоккейн үндэсний шигшээ багийн нийт тамирчид, дасгалжуулагчид болон баг бүрэлдэхүүнд халуун мэндчилгээ дэвшүүлье.
Өвлийн спортыг, тэр дундаа багийн спортыг хөгжүүлэх, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг гаргахын төлөөх та бүхний тууштай хөдөлмөр, хичээл зүтгэлээр бид ямагт бахархаж байна.
Өнөөдөр буюу 04 дүгээр сарын 16-ны өдрийн 20:30 цагт талбайн эзэн Хонг Конгийн шигшээ багтай хийх онцгой бөгөөд хариуцлагатай тоглолтод нь өндөр амжилт хүсье. Мөсөн талбарт хурд хүч, авхаалж самбаагаа сорин, өмнөх тоглолтуудын туршлагаа бататган, ялалтын төлөөх эрхэм зорилгоо биелүүлж, Монголынхоо спортын түүхэнд дахин нэгэн шинэ хуудсыг нээнэ гэдэгт итгэл төгс байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны зүгээс өвлийн спортын төрлүүдийг дэмжих, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөлийг сайжруулахад цаашид онцгой анхаарал хандуулан ажиллах болно.
Монгол Улсын шигшээ баг тамирчдын спортын өндөр амжилт, яруу алдар бадартугай.
Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
