13 жилийн хорих ял сонссон Л.Бямбасүрэнгийн хэрэгтэй ижил ДУУЛИАНТ ХЭРГҮҮД

13 жилийн хорих ял сонссон Л.Бямбасүрэнгийн хэрэгтэй ижил ДУУЛИАНТ ХЭРГҮҮД

Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг өчигдөр /2026.04.15/ хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Бямбасүрэн, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарыг албан тушаалын байдлаа ашиглаж хувийн эмнэлгүүдээс авлига авсан, өгсөн мөн хэвтэн эмчлүүлэгчийн тооноос давсан санхүүжилт өгсөн гэж буруутгажээ.

Шүүх хэргийг хэлэлцээд ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн нарын 3 хүнийг 120 сая төгрөгийн авлига авсан гэж үзээд 6-13 жил хорих ял оноосон байна.

Ингэхдээ Л.Бямбасүрэн тус 120 сая төгрөгийн 48 сая төгрөгийг ажилтныхаа дансаар авсан. Энэ нь мөнгө угаасан үйлдэл гэж шүүх үзэж 13 жилийн хорих ял оноосон байна. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж, 50 сая төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

Тэгвэл авлига, албан тушаалын дуулиант хэргүүд шүүхээр хэрхэн эцэслэгдэж байсан талаар эргэн сануулъя.

Факт1: 7,3 тэрбумын эзэн С.Батдөл

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг  “Улаанбаатар төм өр зам”-ын тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлын гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдож дуулиан дэгдэж байсан билээ.

Хэргийг тодруулбал, Хэд хэдэн аж ахуйн нэгжийн удирдлага нүүрсээ вагонд ачуулж өмнөд хөрш рүү хилээр гаргахын тулд С.Батдөлд 28 000-86 000 ам.доллар буюу нийт 1.8 тэрбум гаруй төгрөгийн хахууль өгсөн бөгөөд тэдгээр компанийн эрх бүхий албан тушаалтан болох Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн, Б.Эрдэнэхүү, Б.Энхмандах, Ж.Багамонгол, С.Батдөлийн ах С.Баттулга нарт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хариуцлага хүлээлгэсэн.

 Нөгөөтэйгүүр, С.Батдөлийг хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь долоон жил хасаж, 12 жил хорих ялыг анхан шатны шүүхээс оноосон юм. Мөн түүний ах С.Баттулгыг хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мөнгө угаасан гэж дүгнэн нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хасаж, таван жил хорихоор болсон билээ.

 Хахууль өгсөн аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд болох Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Р.Эрдэнэхүү, Ж.Багамонгол нарыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 10-14 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.

Мөн эд мөрийн баримтаар хураагдсан нийт 7.3 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэх ам.доллар, юань, евро (9390 ширхэг юань буюу 274.287.000 төгрөг, 16.363 ширхэг ам.доллар буюу 5.431.297 683 төгрөг, 451 ширхэг евро буюу 198.006.000 төгрөг, мөнгөн дэвгэрт 1.425.370.000 төгрөг нийт 7.328.960.683)-г улсын орлого болгохоор болсон билээ.

Удалгүй С.Батдөл давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж улмаар анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж түүнийг 10 жил хорихоор болсон юм.

Факт2: Нүүрсний гэх тодотголтой 40 их наядын дуулиант хэрэг

Ээлжит авлига, албан тушаалын дуулиан бол Нүүрсний гэх тодотголтой 40 их наядын хэрэг байдаг. Эл хэрэгт  УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүн холбогдож анхан болон давж заалдах шатны шүүхээр хэргээ дэнслүүлсэн.

Тодруулбал, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайханыг шүүхээс үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадаагүй гэж буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Уг нэрсийн дунд түүний нэр байгаагүй. Гэхдээ УЕП-оос нүүрсний гэх хэрэгт түүнийг яллагдагчаар татан, гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал оруулсныг УИХ хүлээж авсан. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, 2 жил 6 сар хорих шийдвэр гарсан юм.

Тэрбээр хорих ялаа биеэр эдэлж өнгөрсөн хоёрдугаар сард /2026.02 / суллагдсан билээ.

Харин шүүгдэгч Б.Ганхуягийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж буруутгаж, ял оноосон. Тодруулбал, шүүгдэгч Б.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилийн хугацаагаар хасч, 5 жил 9 сарын хугацаагаар хорих ял оноосон юм.

Б.Ганхуяг хугацаанаасаа зургаан сарын өмнө суллагдсан билээ.

Факт3: Авлигын хэргээр ял эдэлсэн Д.Сүндий

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд зогсохгүй цагдаа нарт авлигал өгч ял сонссон хар түүх Д.Сүндийгийн намтарт бий.

Хэргийг эргэн сануулбал, 2019 онд иргэн Н.Ундрах нөхөртөө онц хэрцгийгээр зодуулсан, доромжлуулсан хэмээн Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст гомдол гаргасан бадйаг. Хэргийн эзэн нь “Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий гэгч. Удалгүй энэ хэргээс улбаалан цагдаа нарт авлигал өгсөн нь ил болсон юм. Өөрөөр хэлбэл, Д.Сүндий хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөгч Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт хээл хахууль өгч, хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан болох нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдож байв

Ингээд анхан шатны шүүхээс Д.Сүндийгийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оноож байжээ.

Харин давж заалдах шатны шүүх хурлаас Д.Сүндийд оногдуулсан гурван жилийн хорих ялыг зургаан сар болгон өөрчлөх шийдвэр гаргасан байна.

 

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ

10 цаг 43 мин

Нөөцийн махыг өнөөдрөөс зургаан байршилд 13-15 мянган төгрөгөөр борлуулна

14 цаг 56 мин

Зохиолч Б.Шүүдэрцэцэг ирэх сонгуульд жагсаалтаар УИХ-д орно гэв үү?

15 цаг 16 мин

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

15 цаг 46 мин

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

17 цаг 13 мин

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш /2026.05.20/ болно

17 цаг 24 мин

"Үндэсний давхар даатгал" ХК гавьяаттай боллоо

Уржигдар 18 цаг 44 мин

Чингэлтэй дүүрэгт цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна

Уржигдар 16 цаг 32 мин

“GS25” 5 нас хүрлээ

Уржигдар 13 цаг 08 мин

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 12 цаг 55 мин

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

Уржигдар 10 цаг 22 мин

Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүлжээ

Уржигдар 09 цаг 46 мин

Ц.Идэрбат: Махны ченж тогтолцоог халах цаг нь болжээ

Уржигдар 09 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа өгнө

Уржигдар 09 цаг 19 мин

2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ

Уржигдар 09 цаг 17 мин

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

Ерөнхий сайд Н.Учрал “Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа

2026-05-15

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

2026-05-15

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

2026-05-15

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

2026-05-15

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

2026-05-15

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

Уржигдар 10 цаг 22 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

15 цаг 46 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

17 цаг 13 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

2026-05-15

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

2026-05-15

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

2026-05-15

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-14

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

2026-05-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-14

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 12 цаг 55 мин

Сурталчилгаа