Н.Учралын Засгийн газарт багтсан Засаг дарга нарын “сет”

Н.Учралын Засгийн газарт багтсан Засаг дарга нарын “сет”

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газартаа МАН,Үндэсний эвсэл, ХҮН намын төлөөллөөс бүрдсэн нийт 19 сайдыг нэр дэвшүүлснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, дэмжсэн. Том зургаар нь харвал, эл Засгийн газарт Б.Амарбаясгалангийн талын 5 сайд, Н.Учралын өөрийн томилсон 2 сайд, үлдсэн нь Ерөнхийлөгчийн гарын хүмүүс гэж ангилж болно. Мөн онцолбол энэ удаагийн Засагт  “Засаг дарга нарын фракц”-ынхан түлхүү суудал авсан. Тэгвэл тэдний хэн нь хэн бэ?

Эрдэнэтийн “хаан” Д.Батлут

“Танд Батлан хамгаалахын салбарт ажиллах туршлага бий юу” гэх сэтгүүлчийн асуултад “Засаг дарга хүн ямар ч салбарт хөрвөх чадвартай байдаг юм” хэмээн хариулах Д.Батлут нь Орхон аймгийн Засаг даргаар 8 жил ажилласан. Хэдий тийм ч У.Хүрэлсүхийн багын найз гэх арын хаалгаар Засгийн газарт багтсан. Батлан хамгаалахын сайдаар томилогдсоны дараа ийм гишүүн байдаг юм уу гэх иргэд ч олон байсан юм.

Түүний талаар мэдээлэл хайвал хамгийн түрүүнд зодоон хийж, танхайрсан бараан түүх нь гарч ирнэ. Тодруулбал, Д.Батлут 2014 оны нэгдүгээр сард Орхон аймгийн МАН-ын хорооны дарга болсныхоо дараахан “Яахаараа намайг тоодоггүй юм” хэмээн агсарч “Надтай мэндэлсэнгүй” гэх шалтгаанаар “Эрдэнэт секьюрити” компанийн захирал Э-г зодож хүнд гэмтээсэн байдаг. Хохирогч Э нь тархины суурь ясны гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан гэх мэдээлэл байдаг.          

  Тэрбээр Архангай, Орхон аймгийн ерөнхий боловсролын сургууль, ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургууль, цахилгааны инженер, Удирдлагын академи, төрийн удирдлага чиглэлээр суралцжээ.  

     “Эрдэнэт хивс” ХХК-д туслах ажилтан,  “Дэлхийн Зөн Монголд” олон улсын байгууллагад гүйцэтгэх захирал, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч, НАМЗХ-ны дарга, Орхон аймгийн МАН-ын дарга, Баян-Өндөр сумын НАШБ-ын дарга, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар ажиллаж байжээ.

Хөрөнгө орлогын мэдүүлэг:

  - Өөрийн орлого: 62 сая

- Гэр бүлийн орлого: 62 сая төгрөг

 - Үл хөдлөх хөрөнгө: 180 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц, 1 автозогсоол

- Хадгаламж: 171 сая төгрөг

 - Автомашин: 20 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 машинтай

- Газар: 15 сая төгрөг

- Мал аж ахуй: 95 сая төгрөгөөр үнэлэгдэх 190 хонь, 140 ямаа, 25 үхэр, 80 адуутай

 - Зээл: 0

- Үнэт эдлэл: 0

 - Авлага: 0

Баянзүрхийн босс Э.Бат-Амгалан

Тэр уг нь эхэндээ нийслэлийн фракцын гол тоглогч байсан юм. Улаанбаатар хот ерөөс том хоёр дүүрэгтэй. Түүний нэг болох Баянзүрх дүүргийг Э.Бат-Амгалан атгачихсан. Энэ дүүрэгт түүний хамааралгүй сөөм газар ч байхгүй болсон гэх яриа ч бий.

Улмаар Ерөнхийлөгчийн хараанд өртсөн. Учир нь Ерөнхий сайд, МАН-ын даргаас авхуулаад хууль хүчний байгууллагууд хүртэл Ерөнхийлөгчийн талын хүмүүсээр дүүрсэн. Ерөнхийлөгчид ганц атгаагүй үлдсэн нь Нийслэлийн фракц байлаа. Ингээд Нийслэлийн фракцыг авахын тулд хоёр том дүүргийн нэгнийх нь “хаан” болох Э.Бат-Амгалантай гар барьсан гэж “уншиж” болно. Ийн Э.Бат-Амгалан Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болсон. Холбирч, халтирчихгүй бол Нийслэлийн МАН-ын дарга болох том амбиц түүнд бий.

Э.Бат-Амгалан нь Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийг төгссөн. 1998 онд МУИС-ийн ОУХДС, Герман судлал, олон улсын дипломатч, 2004 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.  Ажлын гараагаа “Баян Хадат тур” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга, Нийслэлийн БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын орлогч -ИНЕГ-ын Чингис хаан ОУ-ын нисэх буудлын Гадаад харилцааны хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ.

 Хөрөнгө орлогын мэдүүлэг:

- Өөрийн орлого-619 сая төгрөг

 - Гэр бүлийн орлого- 12 сая төгрөг

 - Орон сууц-2.7 тэрбум төгрөг

- Тээврийн хэрэгсэл- 200 сая төгрөг

- Үнэт эдлэл-220 сая төгрөг

- Авлага-300 сая төгрөг

- Зээл-50 сая төгрөг

 - Хадгаламж-93 сая төгрөг - "ОПТУ" ХХК-г эзэмшдэг гэж мэдүүлжээ.  

 Хэнтий аймгийн Засаг даргаас ХХААХҮЯ-ны сайд болтлоо дэвшсэн Ц.Идэрбат

 МАН-ын залуу боловсон хүчнүүдийн нэг гэгддэг Ц.Идэрбат нь Хэнтий аймгийн Засаг даргаар 2020 оноос хойш ажиллаж 2024 онд УИХ-д Хэнтий аймгаасаа нэр дэвшин сонгогдсон. Өнөөдрийг хүртэл тэрээр парламентын дуугүй гишүүдийн нэг байв. Гэтэл гэнэт Н.Учралын Засгийн газарт багтаж хамгийн чухал салбарын нэг болох Хөдөө аж ахуйн салбарыг толгойлохоор боллоо.

Тэрбээр 1981 онд төрсөн, 1999-2003 онд Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн бакалавр зэрэгтэй гэж намтартаа өгүүлжээ. Мөн Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгссөн байна.

  • 2003-2008 онд аймгийн намын хорооны улстөрийн ажилтан
  • 2008-2012 онд Хэрлэн сумын Засаг дарга
  • 2012-2016 онд Аймгийн намын хорооны дэд дарга
  • 2016-2020 онд Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч 2016 оноос одоог хүртэл Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагчааражилласан.

Сонирхуулахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа түүнийг аймгийн Засаг даргаар томилсон байдаг.

Хөрөнгө орлогын мэдүүлэг:

  •  Өөрийн орлого: 22 сая төгрөг
  •  Гэр бүлийн орлого: 40 сая төгрөг
  •  Орон сууц, барилга байгууламж: 266 сая төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн орон сууц
  •  Тээврийн хэрэгсэл: 24 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл
  •  Хадгаламж: 15 сая төгрөг
  •  Зээл: 104 сая төгрөг - Авлага: 50 сая төгрөг
  •  Патент, тусгай зөвшөөрөл: 3 ширхэг

Соёлыг сахих Жуковын Алдаржавхлан

Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газарт Соёлын яамны сайдаар томилогдсон Ж.Алдаржавхлан олны овоо хараанд орчихсон яваа. Түүнд энэ алба зохицох эсэх нь олны анхаарлыг ихэд татаж байгаа хэрэг. Гэхдээ түүнийг ойр хавийнхан нь маш “сайн менежер”гэлцдэг.

Тэрээр Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны дарга бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргаар 2016 оноос хойш тасралтгүй ажилласан. Улмаар 2024 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүргээс сонгогдож парламентын 126 гишүүнтэй алхаа нийлүүлэн яваа.

Хөрөнгө орлогын мэдүүлэг:

  •  Өөрийн орлого: 378 сая төгрөг
  •  Гэр бүлийн орлого: 60 сая төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 185 сая төгрөг
  •  Тээврийн хэрэгсэл: 29 сая төгрөг
  •  Газар: 2 сая төгрөг
  •  Хадгаламж: 79 сая төгрөг

М.Үүрийнтуяа 

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ

10 цаг 42 мин

Нөөцийн махыг өнөөдрөөс зургаан байршилд 13-15 мянган төгрөгөөр борлуулна

14 цаг 56 мин

Зохиолч Б.Шүүдэрцэцэг ирэх сонгуульд жагсаалтаар УИХ-д орно гэв үү?

15 цаг 15 мин

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

15 цаг 45 мин

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

17 цаг 12 мин

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш /2026.05.20/ болно

17 цаг 23 мин

"Үндэсний давхар даатгал" ХК гавьяаттай боллоо

Уржигдар 18 цаг 44 мин

Чингэлтэй дүүрэгт цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна

Уржигдар 16 цаг 32 мин

“GS25” 5 нас хүрлээ

Уржигдар 13 цаг 08 мин

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 12 цаг 55 мин

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

Уржигдар 10 цаг 22 мин

Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүлжээ

Уржигдар 09 цаг 46 мин

Ц.Идэрбат: Махны ченж тогтолцоог халах цаг нь болжээ

Уржигдар 09 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа өгнө

Уржигдар 09 цаг 19 мин

2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ

Уржигдар 09 цаг 17 мин

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

Ерөнхий сайд Н.Учрал “Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа

2026-05-15

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

2026-05-15

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

2026-05-15

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

2026-05-15

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

2026-05-15

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

Уржигдар 10 цаг 22 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

15 цаг 45 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

17 цаг 12 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

2026-05-15

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

2026-05-15

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

2026-05-15

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-14

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

2026-05-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-14

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 12 цаг 55 мин

Сурталчилгаа