Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Өнөөдөр АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр хэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Уг хурлаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Сангийн сайд асан С.Баярцогтын нэрийг санал болгожээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан цахим хуудсаараа байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, “Сангажавын Баярцогтыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчид санал болгожээ. Хэрэв ингэх юм бол АН-ын жирийн гишүүдээ уриалан тэмцэлд гарна даа. С.Баярцогтоос болж нам ялагдахыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй! Энэ нөхөр АН-ыг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд ялагдуулах зорилготой, хэвтүүлж өгөх даалгавартай. Эх орноо зарсан энэ урвагчаас юу хүлээх юм бэ” гэжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
