"Single’s Inferno" шоуны арлын цаадах амьдрал

 

БНСУ болон Netflix-ийн хамтын бүтээл болох дэлхий даяар алдаршсан хосоо олох "Single’s Inferno" шоуны 5 дахь улирал удахгүй гарах гэж буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан өмнөх улирлуудын онцлох оролцогчдын сонин хачин мэдээллүүдийг хүргэж байна. 

Нэгдүгээр улиралд оролцсон Чой Си-хун алдарт дуудчин Ailee-тэй хуримлав

Энэ мэдээний эхэнд дурьдахгүй байж болохгүй хүн бол 1-р улирлын оролцогч, дуучин Ailee-тэй хуримласан Choi Si‐hun юм. Choi Si-hun  “Single’s Inferno”-д оролцож олонд танигдсан бөгөөд Ailee-тэй үерхэж буй харилцаагаа 2023 оны гуравдугаар сард олон нийтэд зарлаж байжээ. Хосууд өнгөрсөн 2025 онд Gangnam дүүрэгт найз нөхөд, гэр бүлийнхнийхээ хүрээнд хуримын ёслол үйлдсэн юм. Ailee хуримын амлалтаа уншихдаа нөхрөө үргэлж дэмжиж, халамжтай эхнэр байхыг амласан бол, Choi Si-hun хайр, хүндлэлээ илэрхийлсэн байна. 
Хуримын ёслолд Lee Mu-jin, Baek Ji-young нар дуулж, Mighty Mouth хөгжмийн шоу үзүүлжээ. Хуриманд олон одууд, YouTube-ийн алдартнууд, нөлөө бүхий хүмүүс оролцож, хосуудын ирээдүйд аз жаргал хүссэн байна.

Гурван залууг араасаа гүйлгэсэн youtuber од, beauty influencer Сон Жи А сошиал ертөнцдөө эргэн ирлээ 

Singles Inferno-1 шоуны оролцогч, 20 настай гоо сайхны нөлөө бүхий influencer Song Ji-a эрэгтэй оролцогчдыг байлдан дагуулж байв. Тэр анх шоуны эхлэлд алхаж орж ирэхдээ л үзэгчдийн анхаарлыг татаад зогсохгүй, өөрийн биеийн хэлэмжээрээ байлдан дагуулаад амжсан. Улмаар хурдан хугацаанд алдаршиж, загварлаг, жинхэнэ “it girl” болоод байлаа. Шоу гарч эхлээд 2022 оны нэгдүгээр сарын эхний долоо хоног нь түүний алдар нэрийн оргил үе байсан гэж хэлэхэд буруудахгүй. Гэвч интернэт хэрэглэгчид түүнийг брэндийн хуурамч хувцас өмссөн байгааг анзаарсан байна. Ялангуяа зөөлөн ягаан Chanel цамцнаас хуурамч хувцасных нь асуудал эхэлжээ.

  Song Ji-a хуурамч хувцас өмссөнөө хүлээн зөвшөөрсөн ч, тэдгээр нь хуурамч гэдгийг мэдээгүй, зөвхөн “гоё харагдсан учраас” худалдаж авсан гэж тайлбарласан юм. Энэхүү скандалын дараа тэр хэсэг хугацаанд чимээгүй байж алга болсон ч YouTube болон Instagram хуудасдаа саяхан эргэн ирж, олны өмнө гарч, beauty influencer-ээр үргэлжлүүлэн ажиллаж байна.

Тулааны спортоор хичээллэдгээрээ алдаршсан Ким Жин Ён гурав дахь жилдээ панелистаар ажиллана 

Single’s Inferno шоуны 2-р улирлын оролцогч 28 настай Kim Jin-young шоунд ирсэн өдрөө тулааны төрлийн гурван талт тэмцээнд амархан ялалт байгуулж, спортод идэвхтэй, фитнессээр хичээллэдэг болохоо гайхуулаад амжсан юм. Өмнө нь БНСУ-ын тэнгисийн цэргийн тусгай хүчний UDT багт дөрвөн жил алба хааж, 2020 онд чөлөөлөгдөж байжээ. Үүний дараа YouTube контент бүтээгч болж military, lifestyle, entertainment, gaming төрлөөр видео стрийм хийдгээрээ шаггүй олон үзэгчдийг байлдан дагуулж байв. Jin-young өөрийн ideal type-г нам гүм, эелдэг зан чанартай, эрүүл амьдралтай хүн сонирхдог гэж дүрсэлсэн бол мөн TWICE хамтлагийн Sana-г биширдэг гэдгээ хуваалцсан. Тэмцээн дууссан ч тэр шоуны панелистаар үлдэж, үзэгчид болон шүтэн бишрэгчдийг баярлуулсан юм.

Залуусын хүсэмжит оролцогч болсон харвардын оюутан И Надин 

Lee Nadine нь 2000 оны 5-р сарын 1‐нд Нью-Йорк хотод төрсөн, 22 настай загвар өмсөгч, reality шоуны од.  Өдгөө Harvard University‐д суралцдаг тэрээр Netflix‐ийн Single’s Inferno Season 2‐д оролцсноор ухаалаг, даруу зан, өвөрмөц хөөрхөн төрхөөрөө дэлхий даяар мянга мянган үзэгчдийн анхаарал татсан юм.

Nadine өмнө нь Harvard Medical School, Boston Consulting Group зэрэг байгууллагад ажиллаж байсан туршлагатай, нейросайнс болон компьютер шинжлэх ухааны чиглэлээр сурдаг гэдгээ дурьдаж шоуны үзэгчид, шүүгчдийг алмайруулж байлаа. Тэр мөн модель болон YG Entertainment‐ийн агентлагтай загвар өмсөгчөөр хамтран ажиллаж байжээ. Шоуны дараа тэр YouTube, Instagram зэрэг платформ дээр илүү идэвхтэй хэвээр байгаа ба тэр ирээдүйд мэс заслын салбарт карьер бүтээх, эмч болох зорилготой гэдгээ олон удаа хэлсэн юм. 

Гоо сайхны мэс засалчын охин Shin Seul Ki кино салбарт хөл тавив

Single’s Inferno 2 шоу дууссан ч оролцогчдын цаашдын амьдрал, тэр дундаа хувийн амьдралыг нь сонирхох үзэгчид цөөнгүй бий. Үүний жишгээр шоуны эхэнд гэхэд л Seul Ki аль хэдийнэ баян чинээлэг гэр бүлээс гаралтай гэдэг нь ил болсон. Тэрээр 2020 онд Солонгосын уламжлалт гоо сайхны тэмцээн болох Miss Chunhyang‐д түрүүлж байжээ. Зөвхөн үзэсгэлэнтэй хөөрхөн гэдгээрээ үзэгчдийг гайхшруулаад зогсохгүй өндөр боловсрол, мэдлэгтэй гэдгээрээ олны анхаарлыг татаж байв. Өдгөө Сөүлийн Үндэсний Их Сургуулийн төгөлдөр хуурын ангид суралцдаг Seul Ki-гийн аав нь BIO Plastic Surgery эмнэлгийн үүсгэн байгуулагч, ахлах мэс засалч бөгөөд Сөүлийн Sinsa-д 20 давхар барилгатай, чинээлэг гэр бүл аж. Мэдээж Seul Ki ч мөн Tower Palace-ийн тансаг орон сууцанд амьдардаг ба үзэгчид пентхаус эсвэл дээд давхарт нь амьдардаг гэж таамаглан ярьдаг байна. 

Seul Ki шоуны дараа дахин үзэгчдийг байлдан дагуулсан нь тэрээр кино урлагт хөл тавьж, Pyramid Game цувралд тогложээ. Ганц цуврал ч биш түүхэн кинонд хүртэл дүр бүтээгээд амжсан тэрээр өсөх ирээдүйтэй жүжигчин төрөлд нэр дэвшин шагнал хүртэл гардсан билээ. 

“Mr. Red Flag” хочтой болсон И Гван и 

Сагсан бөмбөгийн тамирчин Lee Gwan‐hee Single’s Inferno шоуны 3 дахь улирлын жинхэнэ од нь байв. Шоуны үеэр олон эмэгтэй оролцогчдын анхаарлыг татсан тэрээр БНСУ-ын Changwon LG Sakers багт shooting guard хийдэг мэргэжлийн тамирчин бөгөөд KBL‐ийн тоглолтод тогтмол оролцдог байна.

Gwan‐hee шоуны эхэнд өөртөө итгэлтэйгээр орж ирсэн ч, Seong Hae‐Seon, Choi Min‐Ji, Yun Han‐Jeong нартай давхар холбоо үүсгэж сонголт хийх явцад маргаантай, тодорхойгүй зан гаргаснаар “Mr. Red Flag” хэмээн үзэгчдээр хочлуулан шүүмжлүүлээд амжсан юм. Зарим интернет хэрэглэгчид, фэнүүд түүнийг “golden spoon” буюу алтан халбага зууж өссөн,  баян гэр бүлээс гаралтай ч гэж таамагладаг байна. 

“Mr. Red Flag”-ийг байранд нь тавьсан Чой Хэ Сон 

Choi Hye‐seon "Single’s Inferno-3"‐т оролцохдоо би бусад охидоос өөр шүү гэдгээ Gwan‐hee болон үзэгчдэд баталсан юм. Тэрээр Durham University‐д data science болон bioinformatics чиглэлээр суралцдаг байна. Даруу төлөв, өөртөө итгэлтэй, шударга эрүүл чийрэг биетэй гэх мэт шинж чанарууд нь үзэгчид түүнийг төгс гэж үнэлж байлаа. Шоуны үеэр "Юу хүсэж байгаагаа ч мэдэхгүй эрэгтэй хүнийг би сонгохгүй" гэж оролцогч Gwan Hee-г шулуухан хэлсэн нь олон охидод үлгэр дуурайлал болсон. Түүний арлаас гадуурх амьдрал нь ч мөн маш сонирхолтой. Choi Hye‐seon мэргэжлийн модель бөгөөд Andar фитнесс хувцас, Roundlab арьс арчилгааны брэндүүдийн сурталчилгаанд ажилласан туршлагатай. Мөн World Vision‐ийн Chosen сайн дурын аянд оролцож, Африкийн хүүхдүүдэд туслаж чадсан нь “нэр төрийн хэрэг байлаа” гэж Instagram хуудастаа бичиж байжээ.

Хамгийн царайлаг, харц булаам эрэгтэй оролцогч Юүк Жүн Со 

Yuk Jun Seo  "Single’s Inferno-4" шоуны хамгийн их анхаарал татсан оролцогч юм. Yuk Jun Seo өмнө нь зэвсэгт хүчний UDT‐ийн гишүүн (усан доорх сүйтгэх отряд) байсан туршлагатай бөгөөд одоо визуал артист хийдэг, зурж, будах авьяасаараа хувийн студидээ ажилладаг байна. 

Тэр өөрийн “Cranium” бие даасан үзэсгэлэнгээрээ Сөүлд урлагийн бүтээлүүдээ гаргаж, өөрийн туршлага, түүх зэрэг сэдвүүдийг дүрслэн үзүүлжээ. Jun‐seo нь The Iron Squad гэх цэргийн survival шоугаар алдарт хүрч, тэндээс олж авсан нэр хүндээр Single’s Inferno шоунд оролцох боломжтой болжээ. Тэрэр мөн Netflix‐ийн Sweet Home драмад дүр бүтээн жүжиглэх ур чадвараараа үзэгчдийг гайхшруулж байв. Шоуны явцад түүний одоо хүртэл харилцаа, урлаг, сэтгэл хөдлөл гэх олон талын зан чанар нь үзэгчдийн сонирхлыг татсан бол зарим нь түүнийг next breakout star (дараагийн том од) болж магадгүй хэмээн ярьдаг байна.

Үзэсгэлэнт төрхөөрөө эрчүүдийн хайрыг булаасан И Ши Ан

"Single’s Inferno-4" шоуны хамгийн алдартай эмэгтэй оролцогч болох И Ши Ан Leaders Entertainment-д харъяалагддаг, загвар өмсөгч, дуучин юм. Шоуны туршид алдартай байсан тэрээр агентлагын гэрээгээ зөрчсөн гэх үндэслэлээр шүүхэд дуудагдаж байв. Тэрээр Leaders Entertainment‐тэй 2023 оны 8‐р сараас хамтран ажиллаж, 2024 оны 4‐р сард Single’s Inferno 4‐д оролцосны дараагаар гэрээгээ 2026 оны 4‐р сар хүртэл сунгасан байна. Гэсэн ч Ши Ан Single’s Inferno 4‐ийн зураг авалт дуусмагц 2024 оны 8‐р сард гэрээгээ цуцлах хүсэлтээ илэрхийлсэн юм. 

Leaders Entertainment нь Lee Si An‐гийн энэ үйлдлийг түүний тусгай гэрээ болон сунгалтын хэлцлийг зөрчсөн гэж үзэж, шүүхэд албан ёсны гомдол гаргасан гэж мэдэгджээ. Агентлаг нь гэрээг сунгах бүх асуудлыг Lee, түүний эцэг эхтэй нарийвчлан хэлэлцсэн гэдгийг онцолж, түүний гэнэт гэрээг цуцлах шийдвэр нь баримт нотолгоо муутай гэжээ. 

Бэлтгэсэн: Б.Ариунзаяа

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

22 цаг 59 мин

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

Өчигдөр 15 цаг 47 мин

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Өчигдөр 14 цаг 58 мин

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

Өчигдөр 12 цаг 20 мин

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

Өчигдөр 11 цаг 57 мин

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

Өчигдөр 10 цаг 31 мин

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Өчигдөр 09 цаг 47 мин

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

Уржигдар 17 цаг 54 мин

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

Уржигдар 12 цаг 49 мин

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

Уржигдар 12 цаг 15 мин

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

Уржигдар 10 цаг 40 мин

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

Уржигдар 09 цаг 39 мин

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

Уржигдар 09 цаг 35 мин

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

АН-ын Хүний нөөц, хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Энхболд томилогдлоо

2026-03-11

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Монголын дөрвөн уран бүтээлч “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь“-д оролцоно

2026-03-11

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

2026-03-09

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Өчигдөр 09 цаг 47 мин

"Тусгаар Тогтнол" бошиг сахигч киног бүтээхэд 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

2026-03-09

Жагсагчид: ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг огцруулахгүй бол өлсгөлөн зарлана

2026-03-09

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

Жүжигчин Тимоти Шаламе дуурийн талаар хэлсэн үгнээсээ болж Оскарын шагнал хүртэх магадлал нь 36,9% болж буурав

2026-03-09

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Өчигдөр 14 цаг 58 мин

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

Уржигдар 12 цаг 15 мин

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

Уржигдар 10 цаг 40 мин

ХОС ТАМГА: ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогдлоо

2026-03-09

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

Уржигдар 12 цаг 49 мин

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

Өчигдөр 15 цаг 47 мин

ИЗНН-ын онц их хурлаар Б.Батбаатарыг намын даргаас түдгэлзүүлэх асуудлын хэлэлцэж байна

2026-03-09

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

22 цаг 59 мин

Сурталчилгаа