Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
“Монголын нэг өдөр-2” Соёлын өдрүүдийн тоглолт Шведийн Хаант улсын Стоскхолм хотоос Европ дахь аялалаа эхлүүлсэн билээ. Тэгвэл тус аялан тоглолт өчигдөр хаалтаа хийж, амжилттай өндөрлөлөө. Өргөн бүрэлдэхүүн хамруулсан “Монголын нэг өдөр-2” төсөл хоёр дахь удаагаа болж байгаа юм.
Тус тоглолтыг Бельгийн Вант Улс дахь Монгол соёлын төвөөс санаачилж, Европын нийт 12 хотод зохион байгуулжээ.
Тоглолтонд орчин цагийн Монголын соёл урлагийн сор болсон төлөөллүүд оролцсон юм. Тухайлбал найруулагч Анар, төгөлдөр хуурч УГЗ Б.Чинбат, ардын дуучин Б.Алтанжаргал, Д.Бурмаа, бүжигчин Б.Эрдэнэтуяа тэргүүтэй урлагийн элчүүд гоцолсон байна. Мөн "Emotion" хамтлаг, морин хуурч Б.Хонгор, "Mongolia Entertainment"-ын бүжигчид гээд нийт 40 гаруй хүн оролцжээ. Түүнчлэн тоглолтын сэтгүүлч, зурагчнаар Р.Слава ажилласан байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
