А.Мөнхцэцэг: Шүд, гоо засал болон гоо сайхны мэс заслыг эмнэлгийн бус орчинд хийж байгаа нь маш их эрсдэл хүндрэлийг дагуулж байна

А.Мөнхцэцэг: Шүд, гоо засал болон гоо сайхны мэс заслыг эмнэлгийн бус орчинд хийж байгаа нь маш их эрсдэл хүндрэлийг дагуулж байна

Эрчимтэй хөгжиж байгаа гоо сайхны салбарт ажиллаж буй нүүр амны их эмч А.Мөнхцэцэгтэй ярилцаж, шүд, нүүр амны өвчлөл мөн гоо сайхны мэс засал буюу косметлогийн салбарын өнөөгийн байдал тухайн салбарын хөгжил, үйлчлүүлэгчид юун дээр анхаарах талаар ярилцлаа. Түүнчлэн эмчилгээний гоо засал, гоо сайхны эмчилгээ, үйлчилгээний талаар ч ярилцлаа.

Манай оронд шүд цоорох өвчний тархалт маш өндөр цаашлаад шүдний гаралтай эрүү нүүр орчмын үрэвсэлт өвчнөөр хүндэрч, энэ нь даамжран амь насанд ч аюултай тохиолдлууд байдаг нь ард иргэд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг дутмаг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж дадаагүйгээс ихээхэн хамаарч байна. Эмнэлгийн бус орчинд гоо заслын эмчилгээ, шүдний эстетик эмчилгээг эмчгүй мөртлөө хийгээд байгаад хяналт шаардлагатай талаар тэрээр чухалчлан хөндсөн.

Эмч аливаа өвчнийг нарийн мэргэжлийн мэдлэг туршлага дээрээ үндэслэн оношлогоо, эмчилгээг хийдэг. Гоо сайхны эмчилгээг өөрийн арьс, нүүрний анатоми бүтцийн онцлогт тохируулж, мэргэжлийн эмчээр хийлгэх нь чухал гэдгийг А.Мөнхцэцэг эмч зөвлөж байна.

-Маш олзуурхам нь мэргэжлийн эмч хүнтэй нүүр ам судлалын талаар уншигчиддаа мэргэжлийн үүднээс мэдлэг олгохоор уулзан ярилцаж байна. Та өөрийгөө танилцуулаач? Хэдэн жил энэ салбарт ажиллаж байна вэ?

-Намайг Атарсайхан овогтой Мөнхцэцэг гэдэг. Би 2008 онд ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийг Нүүр амны их эмч мэргэжлээр төгссөн. Нүүр амны мэс засал, толгой, хүзүүний мэс заслын чиглэлээр нарийн мэргэшил эзэмшсэн. Энэ салбарт 10 гаран жил ажиллаж байна.  

-Анагаах ухааны салбаруудаас хамгийн үсрэнгүй хөгжилтэй урагшилж байгаа нь эрүү, нүүр ам, шүдний салбар. Энэ хэрээр манайд ч олон эмнэлэг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Танай “Ла Мер” эмнэлгийн ялгарах онцлог юу вэ?

-Манай эмнэлэг шүд, эрүү нүүрний өвчний оношилгоо, эмчилгээ, нүүр амны согог засал, гажиг засал, нүүр амны мэс засал, гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Миний хувьд нүүр, амны мэс заслаар мэргэшсэнээс гадна гоо сайхны салбарт сонирхолтой. Тийм учраас шүд, нүүр амны өвчин болон гоо сайхны мэс заслын чиглэлээр ажиллахыг зорин эмнэлгээ үүсгэн байгуулсан. Эмнэлгийн маань онцлог нь дан шүдний эмчилгээнээс гадна гоо сайхны эмчилгээ үйлчилгээтэй хослуулан үйл ажиллагаа явуулж байна.

-Жаахан лавшруулъя. Танайх шүдний ямар, ямар эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Үнэ ханшийн талаар мэдээлэл өгч болох уу?

-Шүдний эмчилгээ, бүх төрлийн шүдэлбэрүүд, бүрээс, имплант, нүүр амны мэс ажилбарууд, арьс гоо заслын эмчилгээнүүд хийгдэж байна. Үнэ тарифын хувьд эмчилгээ үйлчилгээгээ үйлчлүүлэгчиддээ хүртээмжтэй байлгах үүднээс зах зээлийн дундаж үнэлгээг баримтлан тогтоосон.

-Монгол улсад шүдний өвчлөл ямар түвшинд байгаа вэ?

-Манай Монголчууд нэг үеэ бодвол амны хөндийн эрүүл мэнддээ тодорхой хэмжээгээр анхаарал хандуулдаг болсон хэдий ч хангалттай хэмжээнд хүрээгүй байна гэж хардаг. Учир нь шүд цоорох өвчний тархалт маш өндөр буюу 70%-с дээш, бага насны хүүхдүүдэд 90-ээс дээш хувьтай байна. Энэ нь сахарын өндөр хэрэглээ, амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал дутмаг, орон нутагт шүдний тусламж үйлчилгээ хангалтгүй, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж дадаагүй, өвдсөний дараа эмнэлэгт ханддаг гээд олон хүчин зүйл нөлөөлж байна. Мөн шүдний гаралтай эрүү нүүр орчмын үрэвсэлт өвчин өндөр хувьтай байна. Энэ хүндрэл нь амь насанд ч хүрч болохоор хүндэрдэг.

Иймээс урьдчилан сэргийлэх үзлэгт 3-6 сар тутамд тогтмол хамрагддаг болох нь шүд цоорох өвчнөөс сэргийлэх цаашлаад шүд цоорох өвчнийг хүндрүүлэхгүй байх давуу талтай.

-Имплант, шүд, бүрээс хийгдэх тохиромжтой нас гэж байдаг уу?

-Шүдний имплант болон бүрээс нь шүд авахуулсны дараах согогыг сэргээхээр хийгддэг шүдэлбэр юм. Имплант нь хоншоор болон эрүүний түүшин яс буюу шүд сууж байрладаг ясанд, бүрээс гэдэг нь тухайн шүдний цөгцний ихэнх хэсэг гэмтсэн буюу ломбо тогтохгүй болсон үед эсвэл авагдсан шүдийг сэргээхийн тулд хажуу 2 шүдэнд бэхлэн гүүрлэж хийгддэг эмчилгээнүүд. Хоншоор, эрүү ясны хөгжил бүрэн явагдаж дууссаны дараа буюу 21 наснаас хойш хийгддэг.

-Танай эмнэлгээс хамгийн их эрэлттэй хийгддэг гоо заслын эмчилгээ гэвэл алийг нь онцлох вэ?

-Ботокс, филлер тарилга, арьсны залуу байдлыг удаан хадгалах тарилгууд, нүүрний утас, нүүр өргөх аппарат гэх мэтчилэн эмчилгээнүүд түлхүү хийгддэг.

-Мэргэжлийн хүнтэй уулзсаных нарийн асуумаар байна. Жишээ нь ботокс, филлер тарилгын давтамж болон хоорондох хугацаа нь ямар байвал зохистой вэ?

-Ботокс тарианы үрчлээний эсрэг үйлдэл нь нүүр хөдөлгөгч булчингуудын мэдрэл- булчингийн холбоосын пресинапсийн нейроноос ялгарах ацетилхолинд хориг үүсгэснээр булчинд очих мэдрэлийн импульс саарч улмаар булчин тэнийж үүнийг дагаад арьсанд үүссэн үрчлээг тэнийлгэх үйлдэл үзүүлж эхэлдэг. Ботокс ерөнхийдөө 4-6 сар барьдаг. Дөрвөн сар болоод суларч, 6 сарын дараа үйлчилгээ нь бүрэн гардаг. Филлерийн тухайд хоёр жил орчим барьдаг. Ботоксын үйлчилгээ гарахаар буцаад хэвийн хэмжээндээ очно. Илүү их үрчлээ үүснэ гэсэн ойлголт байхгүй. Харин эсрэгээрээ ботокс хийснээр нэмж үрчлээ үүсэхгүй, үүссэн үрчлээ гүн болохгүй давуу талтай.

Ер нь ботоксыг үрчлээ үүсэхээс өмнө урьдчилан сэргийлж тарьж болно. Насны хувьд 18 наснаас дээш хэрэглэх нь тохиромжтой гэж үздэг.

-Зарим хүмүүсийг харахаар нүүр нь хөшчихсөн юм шиг харагддаг. Инээхээр нүүр нь задрах гээд байгаа юм шиг булчин нь хөдөлдөггүй. Үүний шалтгаан нь юу юм бэ?

-Хийхдээ тунг нь тааруулах ёстой. Стандарт тунгаар нь хийвэл тийм эффект гарахгүй. Мөн ботокс тарих тодорхой цэгүүд гэж байдаг. Тухайн цэг дээрээ тун хэмжээг нь тохируулж хийвэл таны ярьж байгаа шиг асуудал үүсэхгүй.

-Сүүлийн үед салон бүхэн Нifu үйлчилгээг санал болгох болж. Танайд бий юу?

-Байдаг. Бид тохирсон хүндээ л зөвлөдөг болохоос бүх хүнд хийдэггүй.

-Гоо сайхны салоныг дандаа мэргэжлийн бус хүмүүс ажиллуулж байна. Судалгаагүй олон дагагчтай хүмүүс ч юм уу. Уялдаа холбоог нь мэддэггүй болохоор их хохирогчид гараад байна уу гэх асуудал үе, үе яригддаг. Энэ тал дээр байр сууриа илэрхийлж болох уу?

-Эмнэлэг болон салонд  хийгдэх эмчилгээ үйлчилгээ ялгаатай шүү дээ. Стандартын дагуу нарийн заасан байгаа. Эмчгүй мөртлөө эмчилгээ хийгээд ботокс филлер тарьж, утсан давхраа хийгээд байх шиг. Бүр салонд шүдний эстетик эмчилгээ, шүдний нүүрэвч хийж байгаа дуулдсан. Үүнд нарийн хяналт шаардлагатай л даа.  

-Машиндаад л гоо сайхан болчихлоо гээд хүмүүсийг хурдан гаргаж байна. Дараагийн арчилгаа анхаарах зүйлийг бараг хэлж өгөхгүй байна. Энэ талаас та юу зөвлөх вэ?

-Аливаа эмчилгээ үйлчилгээний дараа барих гам дэглэм маш чухал. Жишээ нь манайхан имплант суулгаад л насан туршийн шүд, хэзээ ч унахгүй гэсэн ойлголттой байдаг. Гэтэл имплант хүртэл өөрийн гэсэн насжилттай. Хэр байх хувь хүний өөрийн арчилгаанаас хамаарна. Гам дэглэм маш чухал гэж үздэг.

-Зарим хүний нүүрийг харахаар нүүр нь хуваагдчихсан харагдаад байдаг. Тэр юуных юм бол? Нүүр өргөх утсан дээр бас тайлбар авья. Зарим хүний нүүрний утас гарчихсан сонин харагдаад байдаг?

-Гоо засал, гоо сайхны мэс заслын эмчилгээ хийхэд нүүрний анатоми бүтэц, нүүрний гоо зүйн харьцааг харгалзан тухайн үйлчлүүлэчтэй ярилцаж хийх нь чухал байдаг. Нүүр өргөх аппарат, нүүр өргөх утас ч юм уу, эсвэл филлер хийлгээд  хамраа өндөрлөчихвөл л гоё сайхан болчихно гэсэн ойлголт түгээмэл байдаг. Гэтэл тухайн эмчилгээ хийж болох, болохгүй заалт хүртэл байхаас авахуулаад хувь хүн өөрийн төрх болон насандаа тохируулж гоо сайхны мэс заслыг сонгож хийлгэх ёстой. Арьсны унжилт, өөхлөг давхарга гэх мэт байдлыг харгалзан ямар эмчилгээ сонгохоо шийдэх нь чухал гэсэн үг.

-Танд баярлалаа.

 

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ

11 цаг 38 мин

Нөөцийн махыг өнөөдрөөс зургаан байршилд 13-15 мянган төгрөгөөр борлуулна

15 цаг 51 мин

Зохиолч Б.Шүүдэрцэцэг ирэх сонгуульд жагсаалтаар УИХ-д орно гэв үү?

16 цаг 10 мин

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

16 цаг 41 мин

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

18 цаг 7 мин

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш /2026.05.20/ болно

18 цаг 18 мин

"Үндэсний давхар даатгал" ХК гавьяаттай боллоо

Уржигдар 18 цаг 44 мин

Чингэлтэй дүүрэгт цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна

Уржигдар 16 цаг 32 мин

“GS25” 5 нас хүрлээ

Уржигдар 13 цаг 08 мин

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 12 цаг 55 мин

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

Уржигдар 10 цаг 22 мин

Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүлжээ

Уржигдар 09 цаг 46 мин

Ц.Идэрбат: Махны ченж тогтолцоог халах цаг нь болжээ

Уржигдар 09 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа өгнө

Уржигдар 09 цаг 19 мин

2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ

Уржигдар 09 цаг 17 мин

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

Ерөнхий сайд Н.Учрал “Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа

2026-05-15

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

2026-05-15

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

2026-05-15

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

2026-05-15

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

2026-05-15

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

Уржигдар 10 цаг 22 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

16 цаг 41 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

18 цаг 7 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

2026-05-15

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

2026-05-15

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

2026-05-15

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-14

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

2026-05-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-14

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 12 цаг 55 мин

Сурталчилгаа