Бруклин Бекхэмийн гэр бүлийн замнал: Дэлхийн хамгийн шилдэг гэр бүлээс хагарсан харилцаатай гэр бүл болон хувирлаа

Бруклин Бекхэмийн гэр бүлийн замнал: Дэлхийн хамгийн шилдэг гэр бүлээс хагарсан харилцаатай гэр бүл болон хувирлаа

Дэлхийн шоубиз ертөнцийн хамгийн алдартай хос, шилдэг гэр бүл ч гэгддэг Английн хөлбөмбөгчин гүн Дэвид Бэкхэмийн гэр бүлийн тулга тойрсон хэрүүл, шуугиан дэлхий даяар дуулианы нэг гол сэдэв болоод байна.

Дэвид Бекхэм Английн “Манчестер Юнайтед”-ын тоглогч байхдаа тоглолт үзэхээр ирсэн “Spice Girls” хамтлагийн Викториа Адамстай танилцснаар тэд зууны шилдэг хос гэх тодотголын эзэд болсон юм. Алдарт хөлбөмбөгийн тамирчин, загварын магнат хатагтай хоёр 1999 онд бүл нэмж, хүүтэй болж байв.

Бруклин Бекхэм төрснөөсөө хойш олны анхаарлын төвд өссөн нэгэн. Харин түүний саяхан Instagram-д нийтэлсэн пост энэ анхаарлыг урьд хожид байгаагүйгээр улам тодрууллаа. Олон нийт Бруклины уран бүтээлийн амжилтыг алдартай эцэг эхтэй нь холбон тайлбарлаж, “nepo-baby” хэмээн нэрлэж буй. Бруклин Бекхэм өөрийн алдартай эцэг эх болох хөлбөмбөгийн домог Дэвид Бекхэм, “Spice Girls” хамтлагийн гишүүн асан өдгөө загвар зохион бүтээгч болсон Виктория Бекхэм нартайгаа харилцаагаа тасалснаа инстаграм сторигоор баталснаар хэвлэл мэдээллийн гол сэдэв болоод байгаа юм. Тэдний хоорондын зөрчлийн тухай цуурхал Бруклин Никола Пелтзтэй 2022 оны дөрөвдүгээр сард хуримаа хийснээс хойш эрчимжиж эхэлжээ.

Тэгвэл Бруклин Бекхэмийн олны өмнө ил байдаг амьдралын замналыг он цагийн хэлхээгээр эргэн сануулъя.

2000 он

Бруклин нэг настайдаа: Аав Дэвид Бекхэм нь Манчестер Юнайтедын бүрэлдэхүүнд тоглож байхдаа 2000 оны тавдугаар сард Тоттенхэм Хотспурын эсрэг FA Carling Premiership-ийн тоглолтод ялалт байгуулсныг хамт тэмдэглэж байжээ. Мөн Дэвид Лос Анжелес Гэлакси багт тоглож, 2012 оны MLS Cup-ийг хүртэхэд бүх хөвгүүд нь аавынхаа ялалтыг хамт тэмдэглэн талбайд гарсан байдаг.

2001 он

Бруклиний ихэнх хугацаа хөлбөмбөгийн талбайд өнгөрч, аавынхаа ялалт бүрийг хамт тэмдэглэн өнгөрүүлдэг байв.

2004 он

Залуухан Бруклин 5 настайдаа анх удаа улаан хивсэн дээр алхсан нь "Scooby-Doo 2: Monsters Unleashed" киноны нээлт байжээ.

2007 он

Бруклин болон түүний дүү Круз, Ромео нар: 2007 оны зургаадугаар сард Дэвид Бекхэм Реал Мадридын бүрэлдэхүүнд тоглож байхдаа Пример лигийн аварга болсныг талбай дээр хамт тэмдэглэж, аавтайгаа ижил өмсгөлтэйгөөр гэрэл зураг авхуулжээ.

2012 он

Дэвидийн гурван хүү болон охин Харпер бүгд хөлбөмбөг тоглож үзсэн ч Бруклин, Круз нар мэргэжлийн түвшинд үргэлжлүүлэхээс татгалзаж байсан бол өдгөө дүү Круз нь энэ замналыг сонгожээ.

2013 он

Бруклин ойролцоогоор 13 настайгаасаа гэрэл зураг сонирхож эхэлжээ. Тэрбээр 2024 оны зургаадугаар сард InStyle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хөлбөмбөг, гэрэл зураг, модель хийх нь түүний хамгийн гол гурван хобби хэмээн хэлж байжээ.

2014 он

Бруклин 2014 онд модель хийх карьераа эхлүүлж, 15 настайдаа өсвөр үеийнхний хэв маягийг онцолсон Man About Town сэтгүүлийн нүүрийг чимсэн байна.

2015 он

Бруклин 2015 оны арваннэгдүгээр сард аавынхаа хамт UNICEF-ийн зохион байгуулсан, тусламж хэрэгтэй хүүхдүүдэд зориулсан хандивын хөлбөмбөгийн тоглолтод оролцож, санхүүгийн дэмжлэг цуглуулахад нэгджээ.

2016 он

Түүний анхны үерхэлийн эзэн жүжигчин Хлои Грейс Морец байсан бол тэд албан ёсоор олны өмнө гарсан нь Teen Choice Awards арга хэмжээ байв.  Тэднийг 2013 оноос хойш үерхэж байсан гэж ярьдаг.

2017 он

Бруклин 2017 онд гэрэл зургийн карьераа дараагийн шатанд гаргаж, Нью-Йорк хот руу нүүн Parsons School of Design-д гэрэл зургийн мэргэжлээр суралцаж эхэлжээ. Тэр жилдээ “What I See” нэртэй гэрэл зургийн ном гаргаж, Лондонд өөрийн бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж байв.

2018 он

2018 он гэхэд Бруклин Parsons-оос сургуулиа орхиж, Их Британи руу буцан, нэр хүндтэй британи гэрэл зурагчинд дадлагажигчаар ажиллаж эхэлсэн байна.

2019 он

2019 оны сүүлээр Бруклин одоогийн эхнэр болох тэрбумтан, хөрөнгө оруулагч Нелсон Пелтз, загвар өмсөгч Клаудиа Хеффнер нарын охин Никола Пелтзтэй танилцаж байв.

2022 он

Улмаар 2022 онд Бруклин, Никола нар зууны шилдэгт тооцогдох хуримаа хийж, нийтдээ 26 сая орчим австрали доллар зарцуулсан тансаг хуримын эзэд болсон юм.

2023 он

Хожим Бруклин, Никола нар Бекхэмийн гэр бүлийн хамтаар Дэвид Бекхэмийн амьдрал, карьерын замналыг өгүүлсэн Netflix-ийн “Beckham” баримтат киноны нээлтэд оролцсон юм. Тэгвэл энэ үеэр уг гэр бүлийн хамт авхуулсан бичлэг дахин олны хүртээл болж, биеийн хэлэмж судлаач Fox News Digital-д өгсөн тайлбартаа гэр бүлийн дунд “хүйтэн, түгшүүртэй уур амьсгал” мэдрэгдэж байсан хэмээн дүгнэсэн байдаг.

2024 он

Гэсэн ч Бекхэмийн гэр бүлийнхэн, Николагийн “Lola” киноны нээлтэд оролцож, анхны гол дүр, мөн найруулагчийн дебют бүтээлийг нь дэмжиж байсан билээ.

2025 он

Хуримаасаа гурван жилийн дараа Бруклин, Никола нар тангарагаа дахин сэргээжээ.

2026 он

Харин 2026 онд Бруклин эцэг эхтэйгээ зөрчилдөж буй талаарх цуурхлыг анх удаа ил тод хүлээн зөвшөөрч тэр бүү хэл харилцаагаа тасалсан бөгөөд ойрын хугацаанд эвлэрэх бодолгүй байгаагаа мэдэгдсэн юм.

Тэрээр “Миний амьдралын туршид эцэг эх минь манай гэр бүлийн талаар хэвлэл мэдээлэлд гарч буй түүхүүдийг хянаж, хиймэл сошиал постууд, дүр эсгэсэн гэр бүлийн арга хэмжээ, үнэнч бус харилцаагаар олон нийтийн өмнөх дүр төрхийг бүтээсээр ирсэн” хэмээн инстаграм сторидоо бичжээ.

“Сүүлийн үед тэд өөрсдийнхөө нүүр царайг хамгаалахын тулд, ихэнхдээ гэм зэмгүй хүмүүсийн золиосоор, хэвлэлд худал мэдээлэл тараахын тулд ямар их зүйл хийдгийг өөрийн нүдээр харлаа”.

Тэрбээр энэ асуудлыг хувийн хүрээнд үлдээхийг хүссэн ч эцэг эх нь олон жилийн турш хэвлэлд зориудаар мэдээлэл “шидэж” ирсэн тул дуугарахаас өөр аргагүй болсон гэж тайлбарласан юм.

Мөн “Виктория Бекхэм Николагийн хуримын даашинзыг оёж амжихгүй гэдгээ хамгийн сүүлд мэдэгдсэн тул өөр даашинз хайхаас өөр аргагүйд хүрсэн түүнчлэн хуримын үеэр өөртэй нь зохисгүй байдлаар бүжиглэсэн” гэх мэтээр буруутгаж буйгаа хүү Бруклин тайлбарлаж буй.

Ийн Их Британи төдийгүй дэлхийн хамгийн шилдэг гэр бүл гэгдэж ирсэн Дэвид Бекхэм, Виктория Бекхэм нарын гэр бүлд “бөмбөг” дэлбэрч бараг зууны хагарал гэгдэхээр хэмжээний дуулиан болоод байна. Гэвч цусан төрөл бол цусан төрөл. Нэг л өдөр тэд эвлэрч, эв зүйгээ олохыг үгүйсгэх аргагүй. Бүхнийг цаг хугацаа харуулна.

Нөгөө талаар сошиалд хэт гоё ганган, төгс төгөлдөрийг бүтээгсэд бодит амьдрал дээрээ үүнийхээ яг эсрэг байдаг гэдгийн нэг нотолгоо болж буйгаараа эл дуулиан ач холбогдолтой юм.

Бэлтгэсэн Л.Номин-Эрдэнэ 

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

21 цаг 41 мин

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

22 цаг 54 мин

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

23 цаг 44 мин

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

Өчигдөр 12 цаг 20 мин

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

Өчигдөр 11 цаг 57 мин

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

Өчигдөр 10 цаг 31 мин

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Өчигдөр 09 цаг 47 мин

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

Уржигдар 17 цаг 54 мин

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

Уржигдар 12 цаг 49 мин

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

Уржигдар 12 цаг 15 мин

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

Уржигдар 10 цаг 40 мин

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

Уржигдар 09 цаг 39 мин

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

Уржигдар 09 цаг 35 мин

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

АН-ын Хүний нөөц, хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Энхболд томилогдлоо

2026-03-11

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Монголын дөрвөн уран бүтээлч “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь“-д оролцоно

2026-03-11

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

2026-03-09

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Өчигдөр 09 цаг 47 мин

"Тусгаар Тогтнол" бошиг сахигч киног бүтээхэд 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

2026-03-09

Жагсагчид: ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг огцруулахгүй бол өлсгөлөн зарлана

2026-03-09

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

23 цаг 44 мин

Жүжигчин Тимоти Шаламе дуурийн талаар хэлсэн үгнээсээ болж Оскарын шагнал хүртэх магадлал нь 36,9% болж буурав

2026-03-09

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

Уржигдар 12 цаг 15 мин

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

Уржигдар 10 цаг 40 мин

ХОС ТАМГА: ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогдлоо

2026-03-09

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

Уржигдар 12 цаг 49 мин

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

ИЗНН-ын онц их хурлаар Б.Батбаатарыг намын даргаас түдгэлзүүлэх асуудлын хэлэлцэж байна

2026-03-09

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

22 цаг 54 мин

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

Сурталчилгаа