АЖ Э.Амартүвшингийн гала тоглолтын үеэр Дуурийн театрынхан хэрэлдэж олныг гайхшруулжээ

АЖ Э.Амартүвшингийн гала тоглолтын үеэр Дуурийн театрынхан хэрэлдэж олныг гайхшруулжээ

Дуурийн театрын тайзнаас дэлхийн дэвжээнд зодоглож, сонгодог урлагийн ертөнцөд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн нэрт баритон Э.Амартүвшин эх нутагтаа 20 хоног амрах чөлөөнөөрөө ДБЭТ-ынхны хүсэлтээр эх орондоо хоёр өдөр тоглолт хийв. Эхний өдөр алдарт “Макбет” дуурь, хоёр дахь өдрөө гала тоглолт хийсэн нь сонгодог урлагаар ангаж цангасан их хотын баячууд, элитүүдийг ягаан театрт чуулуулж амжив.

Тасалбарынх нь үнэ 300 мянган төгрөг хэдий гуравхан өдрийн дотор зарагдаад дууссан мэдээ чихэнд чимэгтэй. Харамсалтай нь хоёр дахь өдрийн гала тоглолтын үеэр Дуурийн театрын ажилчид тайзны ард хэрэлдсэн нь заалаар нэг сонсогдож, үзэгчдийг алмайруулсан байна. Театр гэдэг юусан билээ. Аль ч нийгмийн элитүүд, үгүй ядахдаа л өөрсдийгөө элит гэж боддог баян хүмүүс цугладаг, оюун санаа хийгээд соёлын, урлагийн дээд зиндаа ноёлох учиртай ариун, гэгээн орон зай. Тийм орон зайд дэлхийн дээд түвшинд дуулж, байлдан дагуулж яваа Ардын жүжигчнээ гуйж дуулуулчихаад арын тайзан дээр нь хэрэлдэнэ, хэрүүл нь заалаар нэг тархана гэдэг юу вэ? Бидний соёл, сэтгэлгээний түвшин хаана явна вэ?

Аливаа байгууллагын дотоод соёл удирдлагаасаа шууд хамаардаг зүй тогтолтой. Ялангуяа ДБЭТ үеийн үед даргынхаа соёл, боловсролын түвшин, хүрээллээр тодорхойлогдож ирсэн өвөрмөц газар. Энэ логикоор бол Дуурийн даргаар саяхан томилогдсон Б.Сарантуяа руу шүүмжлэлийн бай чиглэнэ.

Түүний тухайд УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагийн бэр, Уран зургийн галерейн захирлаар давхар ажиллаж байсан, өмнө нь Хотын Захирагчийн Ажлын Албанд самбар хариуцсан мэргэжилтэн хийж байсан хэмээн хэл ам ихтэйхэн театрын даргаар томлогдсон. Бараг анхны томоохон төсөл нь Э.Амартүвштингийн энэхүү хоёр тоглолт байсан болов уу.

Ядаж байхад яр гэгчээр Дуурийн театрын нойл нь шал өмхий байсан, соёлын байгууллага тэгэх тусмаа сонгодог урлагийн цор ганц театр гэхэд туйлын бохир заваан байсан гэх шүүмж, “шуум”-ыг ягаан театрын эрхэмсэг үзэгчдээс ирж байх. Дэлхийд данстай баритоны фенүүд, халааснаасаа 300 мянган төгрөг төлчихөөд ийм мэдрэмж авна гэдэг хэцүү еэ. Дэлхийн хэмжээний дуучинтай театр шиг хөгжихсөн дөө.  

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

13 цаг 49 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

14 цаг 43 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

15 цаг 50 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

17 цаг 57 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

18 цаг 1 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

18 цаг 6 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

20 цаг 47 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

21 цаг 19 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

21 цаг 34 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

22 цаг 34 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Уржигдар 17 цаг 13 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

Уржигдар 09 цаг 55 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс мөнгө татаж хонхны баяр тэмдэглэсэн сургуулиудад хариуцлага тооцно

2026-04-24

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Уржигдар 16 цаг 44 мин

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Н.Учралын итгэлт баруун гар М.Говьсайхан Нийслэлийн МАН-ын хороог тэргүүлнэ

2026-04-24

“Барилга экспо” 39 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

2026-04-24

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

Улсын арслан Э.Батмагнай 8950 оноогоор бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

2026-04-24

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Санхүүгийн боловсролын “cургагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ

2026-04-24

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Уржигдар 09 цаг 49 мин

Хүүхдийн зуслангийн түүхэн дэх хөгжлийн шинэ хуудас нээгдлээ

2026-04-24

НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн хурлаар “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх талаар хэлэлцлээ

2026-04-24

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Уржигдар 12 цаг 37 мин

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Сурталчилгаа