Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
“Хавтаст хэрэг” киноноы хөөрхөн Халиуны дүрээр олон танигдаж байсан бол өдгөө Бүжингийн дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшиж, хамгийн хайртай дүр нь болсон жүжигчин Н.Нархажид бие давхар болжээ. Сургуулиа төгссөн даруйдаа "Үнэр", "Хавтаст хэрэг", "No Rules" гэх дэлгэцийн цуврал бүтээлүүд, “Ангарагаас ирсэн эмэгтэй”, “Шөнө дундын бүжиг” жүжигт тоглосон гэх мэтээр авьяас, ур чадвараа бахархалтайгаар үзүүлж яваа тэрээр Хөгжим бүжгийн коллежийн Ардын бүжгийн ангийг Бүжгийн жүжигчин мэргэжлээр дараа нь СУИС-д элсэж, Кино драмын ангийг 2021 онд төгсжээ.

Өдгөө “Mongolia Entertaiment” хамтлагт бүжиглэхийн хажуугаар кино уран бүтээлдээ ч тоглоод завгүй байдаг Н.Нархажидыг “Надад ирээгүй хайр” киноны дурлалт залуу Алдартай холбон, тэднийг үерхэж байгаа хэмээн жиг жугхийж байв. Эцэст нь тэрээр хөл хүнд болж, эмэгтэй хүний хувьд хамгийн жаргалтай үеэ Холливуд жирэмслэлттэй, аз жаргалтайгаар туулж буй нь энэ. Аз жаргал хүсье.







Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
