Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
"Милан-Кортина 2026" өвлийн олимпын наадам эхлэхэд 7 хоног үлдлээ. Дэлхийн 92 орны 2900 тамирчин 8 спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд бэлэн болжээ. 2026 оны Өвлийн Олимпын наадам хоёрдугаар сарын 6-нд Италийн Милан хотын “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд албан ёсоор нээгдэнэ. Хоёрдугаар сарын 22 хүртэл үргэлжлэх тус наадам нь түүхэнд хоёр хот албан ёсоор хамтран тэмцээн зохион байгуулах анхны тохиолдол болж байгаагаараа онцлог. Милан хотод нээлт, Кортина-д’Ампеццо хотод хаалтын ёслол болно. Олимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг, уулын цанын төрлөөр анх удаа А.Ариунбат нар оролцох эрхээ хангаад байгаа юм.

Сүүлийн 5 өвлийн олимпод манай улсаас хоёр тамирчин оролцож байсан бол энэ удаад 3 тамирчин өрсөлдөхөөр болж байна. Мөн анх удаа уулын цана гэсэн хүнд төрлөөр олимпын наадамд оролцох гэж байгаа нь түүхэн амжилт юм. Манай шигшээ баг энэ сарын 14-нөөс эхлэн Европ тивийг зорин, Дэлхийн цомын тэмцээнүүдэд орж, олимпын тэмцээн болох газарт нь байрлан, уур амьсгал, цагийн зөрүүнд дасах бэлтгэлээ хийж байна.



Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
