Японы Такаичи сонгуулийн үнэмлэхүй ялалтын дараа консерватив бодлогоо эрчимжүүлнэ

Японы Такаичи сонгуулийн үнэмлэхүй ялалтын дараа консерватив бодлогоо эрчимжүүлнэ

Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд Санаэ Такаичи эрх баригч Либерал Ардчилсан Намд (ЛАН) түүхэн дэх хамгийн том сонгуулийн ялалтыг авчирч, өөрийнх нь хэлснээр “олон нийтийн санал бодлыг хоёр хувааж болзошгүй” улс төрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжоо нээв.

Дайны дараах түүхэндээ хамгийн богино хугацаанд зохион байгуулагдсан доод танхимын ээлжит бус сонгууль Японы ихэнх нутгийг хамарсан хүчтэй цасан шуурганы дунд болж өнгөрсөн ч Такаичигийн өндөр нэр хүндийн ачаар ЛАН доод танхимд гуравны хоёрын олонхыг бүрдүүллээ. 

Уг ялалт нь ЛАН-д 1955 онд байгуулагдсанаасаа хойш зорьж ирсэн Японы энх тайвны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцыг эхлүүлэх боломж олгож байна. Такаичи энэ асуудлаар цаашид бүх нийтийн санал асуулга явуулах замыг засна гэдгээ мэдэгдсэн. Энэ нь дайны дараах үеэс хойш нэг намын авсан хамгийн том олонх болж байна. ЛАН-аас нэр дэвшсэн нэр дэвшигчдийн 90 хувь нь ялалт байгуулсан нь урьд өмнө байгаагүй үзүүлэлт юм.

Такаичигийн улс төрийн ментор, Ерөнхий сайд асан Шинзо Абэ зэрэг харизматик удирдагчид өмнө нь ч ЛАН-ыг хүчтэй эргэн ирэлт хийхэд чухал үүрэг гүйцэтгэж байсан. RAND корпорацын Япон судлаач Жеффри Хорнунгийн хэлснээр,

“Японы улс төр үргэлж хувь хүнд төвлөрдөг. Сонгогчид нам гэхээсээ илүү удирдагчийг хардаг.”

Сонгуулийн дараа Японы Никкэй хувьцааны индекс түүхэн дээд түвшинд хүрч, бондын өгөөж өссөн бол иений ханш эхэндээ суларсан ч удалгүй эргэн чангарсан байна.

Гэсэн хэдий ч Японы засгийн газрын өр ДНБ-ий 200 хувиас давсан энэ үед Такаичигийн дэвшүүлж буй бодлогуудын санхүүжилт хаанаас бүрдэх вэ гэсэн асуулт, шүүмжлэл хэвээр байна. Харин Такаичи ялалтаа хүчтэй улс төрийн мандат гэж үзэж, саад бэрхшээлийг давна гэдгээ илэрхийллээ.

Такаичигийн үнэмлэхүй ялалт нь Японд баруун чиг хандлага бэхжиж буй өргөн хүрээний улс төрийн шилжилтийн нэг хэсэг болж байна. Өнгөрсөн жил түүнийг ЛАН-ын даргаар сонгогдсоны дараа 26 жилийн турш хамтарч ирсэн төвч үзэлт Комэйто нам эвслийг орхисон. Үүний дараа ЛАН баруун жигүүрийн популист Японы Инновацын Намтай шинэ эвсэл байгуулжээ. Харин Комэйто тэргүүлсэн “Төвийн шинэчлэлийн эвсэл” сонгуульд ихэнх суудлаа алдаж, удирдлагууд нь огцорсон байна.

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

Уржигдар 14 цаг 56 мин

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

Уржигдар 13 цаг 15 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

Уржигдар 12 цаг 29 мин

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

Уржигдар 12 цаг 03 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

Уржигдар 11 цаг 48 мин

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Уржигдар 11 цаг 13 мин

Өнөөдөр бөхийн холбооны “Их эе” хуралдаж тэргүүнээ сонгоно

Уржигдар 10 цаг 37 мин

Ж.Баясгалан: Иргэн мөнгөтэй, баян байж болохгүй байгаа юм уу?

Уржигдар 10 цаг 04 мин

Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр усархаг аадар бороо орно

Уржигдар 10 цаг 01 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-14

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

2026-05-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-14

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

Уржигдар 12 цаг 29 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

Уржигдар 11 цаг 48 мин

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

Сурталчилгаа